Share PDF

Search documents:
  Report this document  
    Download as PDF   
      Share on Facebook

БААБАР

ДОРИ ИДЭР ДҮҮДЭЭ

www.kiebooks.com

ОРШИЛ БОЛГОЖ

Миний дүү 18 нас хүрлээ, арван жилийн ерөнхий боловсролтой боллоо. Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч "хүн" болох процесс чинь эхлэж байна. Хэрэвзээ хүн нь зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол чи эрийн цээнд хүрсэн "эр амьтан" нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл танай нохой Бэнжи, та хоёр биологийн үүднээс үзвэл ид хав дээрээ яваа үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Гэвч хүн гэдэг бол биологийн бүтээгдэхүүн эргэлзээгүй мөн боловч нөгөө талаас Бурханы бүтээл юм. Харамсалтай нь олон хүн үүнийгээ анзаардаггүй, нэгэнт анзаарвал цагийн хувьд хожимдсон байдаг. Тиймээс ч "Монгол хүн 60 хүрч ухаан ордог, 61-тэйдээ үхдэг" гэдэг зуйрлэл ганц монгол хүнд зориулсан ч үг биш байх. Бурхан гэдэг маань юун товариш билээ гэхээр надад тодорхойлж хэлэх чадал алга. Ямарчиг л байсан хүн, адгуус хоёрыг хооронд нь зааглаж өгсөн нь л үнэн юмдаг. Чухам Бурханы бутээл гэдэг талаас нь авч үзэх ахул бурханлаг тал нь

давамгайлсан "хун" болох процесс чиний хувьд эхний шатан дээрээ л байна. Хүн болж төрснийхөө ид хавыг гаргаж, иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулахгүй юм бол орос дуунд өгүүлдэг шиг "Зачем ты меня родила, мама" гээд зогсож байвал Бурханы таалал талаар өнгөрнө,ганц л олддог амьдрал чинь юутай гунигтай, юутай харамсалтай.

Хүн нь байгалийн бүтээгдэхүүнийхээ хувьд хоол, дулаан оромж, үржих боломж гэсэн зайлшгүй гурван нөхцлийг шаарддаг. Чухам энэ гурван нөхцөл бүрэлдсэний дараа л гоо сайхан, боловсрол мэдлэг, зургаа дахь мэдэрхүй гэх мэтийн хүмүүнлэг хэрэгцээ үүснэ. Өлөн хүн үндсэн хууль гэхээсээ үмх талханд илүү ач холбогдол өгдөг юм. Primum vivere, deinde philsophari буюу байгалийнхаа гурван хэрэгцээг хангаж байж хүмүүнлэгийнхээ хэрэгцээ рүү ор

(Үгчилбэл "Эхлээд амьдар, дараа нь философид!) гэсэн үг 2000 гаран жилийн емне гарсан ба энэ үгийг тонгоруулж ойлгохыг "шизофрени" хэмээнэ гэж энэ зуунд шинжлзх ухааны аргаар нотложээ. Өөрөөр хэлбэл миний энэ "сургаалыг" хэт үгчлэн тусгаж, яс мөрдөн бусад зүйлээ хаях аваас шизофреник болчихоно шүү гэж анхааруулж байна! Боловсролгүй мэдлэггүй мэргэжилгүй боловч хүн шиг цогтой амьдарч насыг дэмий өнгөрөөгөөгүй жишээ үй түм. Бичиг үсэггүй, талын нүүдэлчин Чингис дэлхийг донсолгож, бүтэн зууныг эзэрхийлж, цагийг эзлэж байлаа. "Хүн хорьтойдоо хорвоог өөрчлөнө гэж боддог. гучтайдаа улс орноо, дөчтэйдээ үгүйдээ л өөрийгөө, харин тавьтайдаа ядахнаа өөрийгөө өөрчилчих юмсан гэж боддог ч нэгэн ч биелдэггүй" гэж бий. Мэдээж Чингис шиг нэг насандаа хорвоог өөрчилчихдэг хүн маш ховор. Гэхдээ ядахнаа өөрийгөө өөрчилчих чадвартай болоход боловсрол чамд туслана.

Гэвч чи бид бол бүхнийг мэдээлэл, технологи шийдвэрлэдэг болсон XX, XXI зууны заагийн

хүмүүс. Хүний адгууслаг тал болох булчин шөрмөсний давамгайлал үеэ өнгөрөөж, хүний бурханлаг тал болох оюун ухаан дээрэлхэх болсон шинэ үеийн төлөөлөгчид! Иймээс чи нарийн мэргэжилтэй өндөр боловсролтой байх албагүй ч хүн шиг амьдрахад чинь боловсрол их туслана. Гэхдээ зөвхөн боловсролд дулдуйдаж амьдар гэж байгаа үг биш шүү! Сүрхий өндөр боловсролтой мөртөө арчаагүйдээ амьдрах аргаа олж чадаагүй, өлөн нойтон өрөвдмөөр амьтан өдөр хоногийг төөрүүлж байгаа жишээ мундахгүй. Би л лав торхон дотор амьдардаг Диогэнийг оюун ухаан нь хэт түрүүлээд өөрийгөө золиослосон суут гүн ухаантан гэж харахаасаа манайхаар бол траншейний тэнэмэл гэж ойлгодог. "Чи тийм л ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ!" гэдэг үг махчилсан биш утгаараа надад таалагддаг. "Зачем ты меня родила, мама" гэж хэзээ ч бодохгүй байхын тулд өнөөгийн шинжлэх ухаан, техник, технологи давамгайлсан үед боловсрол их тус болно (гэхдээ дангаараа амьдралын баталгаа биш шүү!) гэж бодсондоо үүнийг чамд зориулан

бичиж байна. Энэ "заавар" бол ерөөсөө ч төгс төгөлдөр сурах бичиг биш. Гагцхүү ухаарах хүнд хагас үг хангалттай гэдэг утгаар л санаа өгөхийн тулд "цэцэрхэж" буй маань энэ!

Араб үлгэрт "Сэзам, онгойгоорой" гэхээр ид шидэт хаалга өөрөө онгойдог тухай өгүүлдэг. Хэрэв чи ид шидийн тийм хаалгатай учирвал хаалганы нугас нь хаа байгааг эхпэж харахад л чамд боловсрол туслах гээд байгаа хэрэг шүү дээ! Нугас нь хажуудаа байгаа бол ч яахав, онгойдогоороо онгойгоод чи ороод явчихана, гэтэл дороо нугастай бол онгойхдоо чамайг дараад алчихана, дээрээ нугастай бол өлгөж аваад шидчихэнэ шүү дээ!

18 настай, чам шиг хүүхэд байхдаа би Польшид дээд боловсрол, дээд мэргэжил эзэмшихээр явсан. Дунд сургуульд онц сурдаг байсан тул хими, физик, математик гэх мэтийн байгалийн салбарын суурь мэдпэг маань муугүй гэж бодож байсан, үнэхээр ч үеийн польш нөхдийн дунд энэ салбарт нэг их дутаад байхааргүй байлаа.

Харин тэдэнтэй үерхэж нөхөрлөн, элдэв долоон яриа дэлгэх, алив зүйл дээр маргах болохоор миний боловсролын хэмжээ тун ч өчүүхэн болохыг ойлгосон. Бурхан гэж байх ёсгүй гэсэн нэг тиймэрхүү гүжирмэг ойлголттой л болохоос ядахнаа үүнээ батлах анхны мэдлэг надад байсангүй. Үнэндээ эртний Египтийн фараон нар пирамид барьж байсан, Ромд Спартакын бослого болсон, Жордано Бруног инквизаторууд шатаасан, хятадууд дарь зохиосон гэх төдий л энэ ертөнцийн тухай хоорондоо холбоогүй тасархай зураг шиг ганц хоёр фактаар түүхийн тухай ойлголт маань бүрдэж байв. Чингис хааны тухай, түүний байлдан дагуулалтын тухай миний мэдлэг польш залуучуудын энэ тухай олж сонссонтой харьцууламгүй өчүүхэн байв. Леонардо да Винчи, Микеланжело, Рембарандт, Рафаэль нарын зарим зургийг хараад таних төдий болохоос аугаа нь хаанаа байгааг сонирхож ч байсангүй. Ямар сайндаа "Орчин үеийн авангард урлагийн мүзэй" үзчихээд орчин үеийн урлаг гэдэг чинь тун ч хялбархан юм

байна, байгалийг яг дуурайж зурах нь хэцүү байтал тамхины галаар дуртай газраа цаасны өөдөс цоо түлээд л авангард болж бүтээлээ үзэсгэлэнд тавьж болдог, хэн ч чадмаар зүйл юм гэсэн дүгнэлтэнд хүрэх вэ!

Хүний өсөлтийг зогсоох гэсэн муу санаатан Мальтусын тухай сонссон байсан ч дам шинжтэй энэ суртал нэвтрүүлгийн цаад учирыг ольё ч гэж санаагүй. Хөгжмийн бүх мэдрэмжийн маань оргил тэр үед хаа нэгтээгээс хөөцөлдөж байж олж сонсон заримыг нь тогтоосон Битльз, Том Жоонс нарын дуу байв. Чайковский, Бетховэн, Шопен, Штраусс гэх мэтийн хөгжмийн зохиолчдын нэрийг л сонссон, заримынх нь намтрыг уншсан боловч симфони гэх мэтийн сонгодог хөгжим бол үеэ өнгөрөөж хоцорсон зүйл гэсэн бодолтой байв. Би багадаа уран зохиол их уншдаг хүүхэд байсан тул тэр үед монголоор орчуулагдсан сонгодог бүтээлүүдтэй бараг бүгдтэй нь танилцаж амжжээ. Гэхдээ тэр маань ердөө Мопассон, Золя, Вэрн, Хюго, Дюма, Санд,

Толстой, Чехов, Гоголь гэх мэт голдуу орос, францын XIX зууны зохиолчдын бүтээлээр хязгаарлагдаж байсныг өөрөө ч анзаарсангүй. Би амьдралдаа нэг харилцах харилцааны тухай ядахнаа бодож ч явсангуй. Гадаад хэл сураад хамгийн түрүүн уншиж гарсан юм маань баахан дедектив.

Би гуч гарсан хойноо гэрлэж, үр хүүхэдтэй болон амьдралаа төвхнүүлж эхэлсэн. Хэрэв би яагаа ч үгүй гэрлэсэн бол өдийд гайгүй сайн мэргэжилтэн байж болох боловч огт боловсролгүй амьтан насыг барах байлаа. Учир нь нэгэнт хар багадаа олж аваагүй боловсролыг гэр орон толгойлоод амьдрал хөөцөлдөж байхдаа давхар эзэмшиж болдоггүй ба гуч гарсан хойноо насны хувьд ч энэ нь нэгэнт оройтдог бололтой. "Дөч хүрсэн тэнэгийг жинхэнэ тэнэг гэж нэрлэнэ" хэмээн англичууд ярьдаг нь учиртай үг биз. Ямар ч дээд мэргэжлийг ихэнхийг нь системтэй сургалтаас л олж авна, харин боловсролыг бол бараг ихэнхийг нь өөрийн чармайлтаар олж авдаг

бололтой. Өнөөдөр би учиргүй лут боловсролтой болчихсон юм алга, гэхдээ нэгэнт алдагдсан боломжоо нөхөх гэж гуч гартлаа хирэндээ л тун ч чармайсан. Хэрэв нийгмийн байгууламж болон техникийн дэвшил өнөөгийнх шиг бололцоо олгосон бол би илүүтэй нөхөж боловсрох ч байсан байж магадгүй. Ганц өөрийнхөө төлөө биш гэр орон үр хүүхдийнхээ өмнө амьдралын хариуцлага хүлээсэн үед урьд олсон боловсролоо гүнзгийрүүлэх, бясалгах, дадлагажих л үлдэнэ үү гэхээс боловсрол шинээр олох нас ч, эрчим ч үгүй болно.

БОЛОВСРОЛЫН ДАВУУ ТАЛ

Мэргэжил гэж юу ву? Би оюутан байхдаа ургамалын биохимийн шалгалтан дээр уначихаваа. Тэгэхэд профессор маань нэг хатуу үг хэлсэн "Чи заавал биохимич болж яахна вэ! Энэ ертөнц дээр хүний амьдрах үй түмэн арга, түүнээ дагасан үй түмэн мэргэжил байна шүүдээ. Биохимид нэгэнт л авъяасгүй юм бол амьдарахад чинь хэрэг болохуйц өөр мэргэжил эзэмшихгүй юу. Тэр олон мянган мэргэжлийн аль нэгэнд нь чи авъяастай л байгаа шүү дээ".

Боловсрол гэж юу вэ? Бас л оюутан байхдаа Ургамал судлалын шүүлгэнд тэнцэхгүй болоод явчихлаа. Ургамалын нэрсийг латинаар тогтоох ёстой атал цаана нь польшоор байтугай монголоор юу гэж нэрлэдэгийг нь мэдэхгүй амьтан чинь бөөн холион бантан хийгээд эцэст нь муухан шиг заль гаргаж хуулж байгаад баригдав. Багш хэлж байна. Чи намайг биш, өөрийгөө хуурч байна. Чи энэ олон латин нэрийг

тогтоосон ч, эндээс гараад л мартана. Чамайг мартана гэдгийг чинь ч би сайн мэдэж байна, бүгдээрээл мартчихдаг юм. Үүнийг тогтоогоод ч чиний амьдралд нэг их хэрэгтэй юм биш. Үүнийг чи ч мэднэ, би ч мэдэж байна. Гагцхүү чи үүнийг гараад мартдаг ч бай, яг одоо хичээл зүтгэл гарган тогтоосноороо хожим амьдралд өөртөө хэрэгтэй юмаа номын сангаас ч юм уу хаанаас ч байсан тун амархан хайгаад олчихдог болно. Их сургууль чамд латин нэр тогтоолгох гээд байгаа юм биш, амьдралд гараад хэрэгтэй зүйлээ хаанаас ч олж чаддаг чадвар олгох гээд байгаа юм шүү дээ".

Хүн болгон боловсролтой байх албагүй, энэ үнэн. Тэр дундаа өндөр боловсролтой байх нь зайлшгүй шаардлага биш. Боловсрол бол миний ойлголтоор орчныхоо тухай системтэй зөв ойлголттой болохыг л хэлнэ. Мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэг харах өнцгөө нэмэгдүүлж байна гэсэн үг. Орчныхоо тухай зөв ойлголттой болох ахул алив шийдэх асуудлыг алсаас харах, зөв шийдвэрлэх бололцоо гарна, амьдрахад

хялбар төдийгүй, амьдрал өөрөе утга учиртай болно. Амьдрахад ч үхэхэд ч арай л хөнгөн байх болов уу. Тэгээд ч боловсролтой хүн илүү урт насладаг, нас өндөр болсон хойноо ч зөнөгөлдөггүй гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон юм. Мэдэрлийн эс гэдэг бол төрөхөд хамгийн олон тоотой байдаг ба хэзээ ч нөхөн төлждөггүй учраас нас ахих тусам тоо нь цөөрч байдаг онцгой эс боловч, хүний тархи таван зуун жил наслах бололцоотойг эрдэмтэд тогтоожээ. Тархины эд эс нь байнгын дасгалжилт шаардаж байдаг, дасгалжилт хийхгүй бол амархан хөгширдөгийг ч тогтоосон байна.

Боловсролтой хүн техник шинжлэх ухаан технологийн дэвшлийг илүү хурдан хүлээж авамтгай байдаг. Хоёр жил тутамд компютэр үеэрээ шинэчлэгдэж байгаа өнөөгийн үед технологийн дэвшлийг өөртөө хурдан өөриймшүүлнэ гэдэг хэрхэн чухал болох нь ойлгомжтой. Боловсролтой хүн үнэн зөв мэдээлэлд бүхнээс түрүүн хүрнэ. Энэ

чанараараа хуурамч болон дам цуу мэдээллийн үнэнийг хурдан анализ хийж дүгнэлт гаргах чадвартай. Мэдээллийн эрин болсон өнөө үед энэ чанар амьдралд ямар их хэрэгтэй вэ. Боловсролтой хүн анализ, дүн шинжилгээг хурдан зөв хийх чадвартай болдог учир хүн бүр алхам тутамдаа шийдвэр гаргаж байх болсон энэхүү хурдацтай эрин үед энэ чанар ямар чухал болох нь ойлгомжтой.

Боловсролтой хүн мэргэжил сайн эзэмшдэг талтай. Боловсролгүй хуульч, боловсролгүй сэтгүүлч, боловсролгүй эмч, боловсролгүй инжинер мэргэжилдээ сайн байж болох боловч, ерөнхий статистикаараа боловсролтой нь л илүү байдаг. Боловсролтой хүн соёл эзэмшихдээ сайн. Хаанахын ч ямар ч заншлыг хэрэгтэй үедээ дагаж чаддаг, хүнтэй эвтэй харилцдаг, ядахнаа л хоол ундаа аятайхан идчих чадварыг дороо олно.

Боловсролтой хүний амьдрал утга учиртай, зорилготой болдог. Боловсролын хүчээр хүн

өөрийгөө төдийгүй нийгмээ, түүхээ, хүний болон амьд ертөнцийг, орчлон хорвоог мэдрэн өөрийн байгаа цэгээ тодорхойлж чадна. Орчлон ба цагийн агуу ихийг мэдэрснээр энэ зайн дотор юу хийж, юу бүтээх ёстой нь ойлгогдож, элдэв орон зайны болон хуушуурын адгууслаг зодоон тэмцээнээс ангид байн, орон зайд биш, цагт шүтэх бишрэл бий болно. Амьдралын арван хувь нь хувь төөрөгөөс, ерэн хувь нь чиний түүнд хандах реакцаас хамаарна. Хүн хувь заяаныхаа боол байдаггүй, үнэн хэрэгтээ оюун ухааныхаа л боол болдог! Уйлж төрдөг, гомдоллож амьдардаг, харамсаж үхдэг ердийн амьдралыг боловсрол л өөрчлөх байх. Шал дэмий төрлөө гэхээргүйгээр л амьдар!

Боловсролтой хүн бусдыгаа бодвол илүү нөлөөтэй байдаг. Нөлөөллийнхөө хүрээг тэлэх сонирхол хүнд байтугай адгуусанд байдаг үндсэн зөн совингийн нэг. Боловсролгүй хүний найз нөхдөөсөө олж байгаагаас илүүг боловсролтой хүн дайснаасаа олж чадна. Хүн бол байгалийн ч бүтээл, оюуны ч цогцолбор.

Өөрөөр хэлбэл хүн бол бурхны ч бүтээл чөтгөрийн ч бүтээл. Ямар ч хүнд хүнлэг, бурханлаг, оюунлаг гэгээн шинж чанар ч бий, четгөрлөг, адгууслаг, байгаллаг харанхуй шинж чанар ч бий. Хүн бол аль алинийг агуулсан хольц. Боловсролтой хүний бурханлаг хэсэг нь давамгайлах магадлал илүү байдаг юм даа.

Эцэст нь "Ухаантай хүн байхгүй юмандаа шаналахын оронд байгаа юмандаа баясдаг" гэсэн эртний гүн ухаантан Дэмокритийн нэг сайхан үгийг сануулъя. Амьдрал богинохон учраас түүнээс аль болох их жаргалыг салгаж ав, арван тавны сар гарахад л байгалийн сайхныг бишрэн жарга гэж Күнз сургажээ. Хэрвээ хүн аз жаргалын төлөө төрдөг юм бол, боловсролтой хүнд жаргах шалтаг мундахгүй.

Хүнд авъяас чадвар, ухааныг Бурхан хайрладаг, мэдлэгийг хүн өөрөө өөртөө буй болгодог, мэдээлэл бол хар аяндаа урсан орж ирж байдаг. Ухаан, мэдпэг, мэдээлэл гурвыг хольж ойлгох нь элбэг. Ухаанд суурилсан мэдлэг бөх, мэдлэгт

суурилсан мэдээлэл ач холбогдолтой. Гэтэл энэ нь урвуугаар эргэчихдэг тухай Т.Элиот "Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачив, Мэдлэгт дарагдсан мэргэн ухаан минь бас хаачив?" гэж сануулсан байдаг. Хар аяндаа өөрөө урсан орж байгаа мэдээлэл нь мэдлэггүй суурин дээр системчлэгддэггүй учраас эмх замбараагүй хов болно. Мэргэн ухаан цаана нь үгүй бол мэдээллийн үнэн зөвийг тогтоох, дүн шинжилгээ хийх тухай яриад ч нэмэргүй. Харамсалтай нь олон хүн мэдээллээ мэдлэг гэж эндүүрдэг, зарим нь бүр ухаан гэж ойлгодог.

Гэхдээ мэдээллийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Хэрэглэж чадвал мэдээлэл н ь аугаа хүчирхэг зэвсэг юм. Тоффлэр эрх мэдпийг мэдээлэл, зэвсэг, мөнгө гуравт нуугдаж байдаг гэж тодорхойлжээ. Зэвсгийг ч, мөнгийг ч олоход хэцүү бол өдгөө мэдээлэл нь илүү олдоцтой болжээ. Мэдээлэл түгээмэл болсноороо дэлхий хавтгай болчихсон тухай Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" гэсэн шуугиан тарьсан номыг уншаарай.

Боловсролтой болох гэж байгаа нь энэ гээд дайралдсанаа үзэж харан, уншиж бясалгаад явбал нас ч хүрэхгүйгээс гадна нэгэнт хүний тархи хогийн сав биш учраас онцын хэрэгцээгүй мэдээллүүд чинь нийт системээ гацаагаад хэрэгцээтэй зүйлээ амьдралд ашиглаж чадахаа болино. Өөрөөр хэлбэл системчлэгдээгүй мэдлэг бол мэдлэг биш, тэр дундаа боловсрол бүр ч биш. Логик дараалалд ороогүй мэдлэг тус эс өгмү. Үлгэрлэвээс байшинг тоосгоор барьдаг боловч овоолоод хаячихсан бөөн тоосгыг хэнч байшин гэдэггүй шиг фактын цуглуулгатай хүн их бодож л хоосон цэцэрхэгч болно. Би ч залуудаа хэрэгтэй хэрэггүй юм уншиж хайран сайхан тархиа хогийн савны хэмжээнд ашиглаж цаг их үрэн, эргээд харамсаад харамсаад талаар болсон.

Дараа үеийнхэн нь өмнөхөө давамгайлахгүй юм бол аль ч нийгэмд дэвшил байхгүй. Иймээс тэрхүү алдсаныг минь одоогийн залуучууд битгий давтаасай гэж боддог. Зөвхөн өөрийнхөө алдсан сургамж, алдаагаа засах гэж оролдсон

туршлага дээр үндэслэн орчин үеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зүйлстэй танилцсан байх ёстой талаар жагсаалт гарган толилуулж байна. Гэхдээ энэ бол дор хаяж арван жил судлах зүйлийн тоймыг гаргаж байгаа болохоор нилээд том жагсаалт болох байх. Арван жил аажуу тайван үзэх юмыг хөдөлмөр батлан хамгаалахын норм биелүүлнэ гэгчээр арван сарын дотор шудрах юм бол толгойд чинь үлдэх юм багаас гадна биеийн эрүүл мэндэд чинь ч муу шүү дээ! Иймээс яаралгүй дайр!

БЭЛТГЭЛ

Юун түрүүн еөрийнхөө IQ-г тогтоочих хэрэгтэй байх. Энэ бол Inelligence Quotient буюу "оюуны илтгэцүүр" гэсэн үг. Хүний оюуны чадвахийг илэрхийлэх тест аргыг 1905 онд Францын эрдэмтэн Alfred Binet санаачилсан ба 1916 Станфордын профессор Lewis Terman коэфицентаар илэрхийлэх арга олжээ. Хүний оюуны илтгэцүүрийг хэмжих нь жараад оны үед Америкт моод болж, түүгээр үл барам ажил сургуульд үүгээр нь хэмжиж авдаг болсон нь олон хүний эгдүүг хүргэн, сүүлдээ зарим нэг мэргэжлийг тооцохгүй бол хүнийг оюуны илтгэцүүрээр нь ялган гадуурхахыг хориглосон хууль гарчээ.

Хүн оюуны чадвахийн хувьд байгалаас янз бүр үзүүлэлттэй заяагдсан. Хүний популяцийн хэдхэн хувь нь норм хэмжээнээс доогуур буюу дээгүүр байдаг. Доогуурыг нь идиот, дебил, дүйнгэ гэхчлэн ялгадаг бол дээгүүрхийг нь гоц,

сод, гени гэхчлэн бас ялгана. Юм яаж мэдэх вэ, өөрөө ердийнхөөс дээгүүр үзүүлэлттэй ч гарах юм билүү? Чингэвэл өндөр боловсрол эзэмших магадлал, чадвар чинь нэмэгдэнэ. Доогуур юмуу өөрт чинь чамлалттай үзүүлэлт гарч магадгүй учраас оюуны илтгэцүүрээ ганцаараа байхдаа өөрөө оролдоод тодорхойлчихсон нь дээр байх. Ер нь оюуны илтгэцүүрээ тодорхойлох нь хүнд дээрэлхэх буюу хүнээс ичих шалтгаан биш, гагцхүү өөртөө итгэлтэй болж өөрийнхөө боломжийг өөртөө л тодорхойлох гэж байгаа хэрэг шүү. Байгаль хүний оюуны илтгэцүүрийн дээд төвшинг тогтоож өгдөг, тархиа байнга дасгалжуулж байсан хүн л байгалийн заяасан тэр төвшинд хүрдэг гэнэ. Ухаантай байхын тулд юун түрүүн тэр нь цаанаасаа заяагдсан байх ёстой шүү дээ. Гэхдээ оюуны илтгэцүүр бол хүн сайн сайхан явах батлагаа ерөөсөө биш шүү. Форэст Гамп киноны баатар бол амьдралд байж болох л үзэгдэл. Оюуны илтгэцүүрийн бодлого бодоод байвал авах оноо дээшилж болох боловч энэ нь ухаан чинь цоорчихож байга юм биш, дасгал

сургуулилтын л үр дүн. Үнэхээр бүтээлч оюуныг муу сургалт ч эвдэж чаддаггүй юм. Оюуны илтгэцүүрийг чинь дээд тал нь 125 гээд л бурхан тогтоочихсон бол чи яаж ч чардайгаад үүнээс дээш гарахгүй. Харин тархиа ажиллуулахгүй бол доошоогоо хэдийг ч зааж магадгүй гэсэн үг. Хүний оюуны дээд хязгаарыг тогтоочихсон мөртөө доошоо тэнэглэх хязгаарыг нь зааж өгөөгүй, бурхан ямар шудрага бус юм бэ! Компьютер! Үүнийг эзэмшээгүйгээр өнөөгийн ертөнцөд нэг их хол явахгүй. Компьютерийн хэл эзэмшээд программ зохиогоод байх шаардлагагүй л дээ, энэ бол мэргэжилийн ажил. Чадварлаг хэрэглэгч л болчихвол болох нь тэр. Өнөөгийн хүмүүст компьютер гэдэг бие организмынх нь салшгүй нэг хэсэг болжээ. Хүн төрлөхтний гурван том нээлтийг мэдэх үү? Нэгдүгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернэт! Интернэт дотор хэн сайн сүлжиж байна, тэр илүү мэдээлэлтэй, хэн илүү мэдээлэлтэй, тэр илүү эрх мэдэлтэй! Болбол хурдан бичих сургууль хийгээд арван

хуруугаараа харалгүй бичдэг болчих юм бол амьдрал чинь мөн хөнгөрөнө дөө.

Гадаад хэл байна. Гадаад хэл бол дангаараа мэргэжил ч биш, боловсрол ч биш. Гэхдээ энд хэлний сурган юм уу, хэл судлал гэсэн нарийн мэргэжпийг хөндөөгүй шүү. Зүгээр л чи англи хэл сурчихаад тэрийгээ нэг их юманд бодож байгаа бол Канадын Квэбэкт захын чавганц, хармайны хулгайч наад хэлээр чинь чамаас дээр ярьдаг юм шүү л гэж хэлэх гэсэн юм. Гэхдээ гадаад хэл эзэмшихгүй бол чи хэдхэн сая хүний зах зээлтэй монгол хэлээр боловсролд хүрэхэд үнэхээр хүнд. Үлгэрлэвээс дүүрэн мөнгөтэй сейфний хажууд түлхүүр ч үгүй, эвдэх багаж ч үгүй үйлээ эдэлж суугаа хулгайч шиг л харагдана.

Ямар гадаад хэл зүгээр вэ? Зав байгаад сурч чадаж байвал эскимос хэл ч болно. Гэхдээ өнөөгийн дэлхий дээр хоёрхон хэл байгаа, нэг нь англи хэл, нөгөө нь бусад хэл! Англи хэлний хувьд яг Оксфорд аялгаар яриад, бүх зүйр үгийг

нь ойлгочихсон, 100 мянган үг тогтоочихсон байвал хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх боловч энэ нь зайлшгүй шаардлага биш, хамгийн гол нь энэ хэлээр дамжаад мэдээлэлд хүрч, мэдээллийг хүргэж чадаж байвал л гол зорилго энэ. Гадаад хэл мэдээллийн зориулттай бол эх хэл нь сэтгэлээ илэрхийлэх илүү нарийн ач холбогдолтой. Бусад хэлний тухайд гэвэл франц, герман, испани хэлний ерөнхий бичлэгийн жаягийг ойлгочихоод пайкс (paix),

жунт (Junta), рэнаулт (Renault), дэутсч (Deutsch)

гээд байхааргүйгээр л болчихвол барав биш үү. Монгол хүний хувьд хятад, орос хэл маш чухал. Яаж ийж байгаад хамгийн их хэрэглэгддэг мянган ханз тогтоочихвол, мөн оросоор бага сага ойлгочихдог болчихвол тун зүгээр. Хэлний мэргэжилтэн биш юмуу, онцгой шаардлага гараагүй, эсвэл хэлээр онцгой авъяастай биш бол цааш нь хэрэггүй биз дээ. Үүнээс гадна монгол хүнд монгол хэл гэж нэг чухал юм байна. Байжуу гэж ямар тоглоом болохыг яс мэддэг, гэрийн цаваг гэхээр гялс ойлгодог байх тухай энд яриагүй. Соёлтой боловсролтой ямар

ч хүн эх хэлээрээ хүн ойлгохуйц логик дараалалтай ярьж, бичиж чаддаг байх ёстой. Ядахнаа бичсэн захианы чинь сэтгэлийн нарийн илэрхийллийг хайрт чинь зөв ойлгог л доо! Хүн бол нийгмийн амьтан, иймээс өөрийгөө илэрхийлж чадах нь маш ач холбогдолтой. Барууны сургалтанд эсээ бичихийг их чухалд үздэг нь хүүхдийг багаас нь өөрийгөө зөв илэрхийлж сургах гээд байгаа хэрэг юм. Манай уламжлалт сургалтаар ядаж өргөдөл, захидал хэрхэн бичихийг хэлж өгдөггүй мөртөө хэл шинжлэлийн нарийн ангилал заагаад байдаг. Би дунд сургуульд байхдаа "байц гишүүн" гэх мэтийн нэр томъёо заалгасан боловч ойлгоо ч үгүй, тэгсэн мөртөө насаараа ямарч байцгүйгээр юм бичиж болоод л байна.

Хурдан уншаад сурчихвал хязгааргүй их мэдээлэл дунд хурдан маневрлахад тун хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн аварга Шон Адамс гэгч минутанд 3850 үг уншаад ойлгодог гэнэ. Ерөнхийлөгч Рүзвэльт хуудас хуудсаар нь харж уншаад ямарч зузаан номыг нэг суултаар

дуусгадаг байж. Кеннеди минутанд мянгаас дээш үг уншдаг байв. Дасгал сургууль хийгээгүй ердийн хүн энгийн текстийг минутанд 200 үгийн хурдаар уншиж ойлгодог. Дасгал сургууль хийвэл тун удалгүй минутанд 600 үг уншиж ойлгодог болох ба энэ нь мэдээллийг гурав дахин хурдан авна гэсэн үг шүү дээ. Компьютерээр бол рамаа л нэмчихлээ гэсэн үг. Ийм дасгал хийх хэдэн мянган сурах бичиг байдаг биз. Banton Smith "Speed reading made easier", Wade Cutler "Triple your reading speed" гэсэн хоёр номыг санал болгож байна. Мөн санах ойгоо нэмэгдүүлбэл тархины сайн дасгал болохоос гадна амьдралд их л хөнгөлөлт болно. Напалеон шиг зэрэг хэд хэдэн үйлдэл хийдэг юмуу, Каспаров шиг Дайн ба энх-ийг ганц уншаад л хуудасны дугаартай нь цээжилдэг болчих нь юу юм, учир нь тэдний байгалийн өгөгдөхүүн нь хэт өндөр, гэхдээ Ral- ph Haber "How we remember what we see?", E.Hunt, T.Love "How good can memory be?" гэх мэтийн сурах бичиг олоод дасгал хийвэл сүрхий ойтой болно доо. Гэхдээ "Ертөнцийн бүх юмыг

тогтоох ч арай хүнддээд байна шүү" гэсэн Гоголийн ёж үг бий. Хүн гээч амьтан мартдагийнхаа хүчээр л сэтгэдэг юм. Иймээс ерөнхий баримжаа, схемчлэл, зураглал, бүдүүн тойм, дараалал, агуулгыг тогтоож цээжпэхэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Ер нь унших, үзэх, сонсох тутам цаашаа улам хялбар болдог зарчим бий. Схемээ ойлгоод, мэдээлллээ системчилж чадах юм бол давтагдах явдал маш их учраас түргэн хараад л баримжаа нь ороод ирнэ шүү дээ. Ер нь тоондоо сайн хүүхэд бүх хичээлдээ сайн байдаг, том болоод амьдралынхаа хөлийг олдог гэж ярьдаг ортой, энэ нь тоо сайн бодоод хариуг нь зөв гаргахаар бүх юмны учир олдчихдог гэсэн үг биш, тоонд сайн байна гэдэг маань уул хүний логик сэтгэлгээ сайн байна л гэсэн үг шүү дээ! Үүнийг бас саначихаарай!

Боловсрол олох аргачлал гэж нэг чухал юм байна. Чухал гэсэн ном болгоныг шүүрч аваад уншаад суувал нас хүрэхгүйгээс гадна учир утгаар ч бага. Хичнээн зөв сонголт хийгээд ч

энэ хорвоо дээр чухал ном дэндүү олон. Иймээс мэдээлэлд хүрэх орчин үеийн олон хэрэгслүүдээс хамгийн дөт, хялбарыг нь олж барьж авах хэрэгтэй. Болхи байж магадгүй нэг жишээ авъя л даа. Л.Толстойн "Дайн ба энх" гээд асар том зохиол бийг мэдсэн байх шаардлагатай. Тэгвэл эхпээд уг зохиолоор Сергей Бандарчукын хийсэн киног үзье. 5 цаг орчим орох байх. Эндээс чи киноны шилээвэр хийлтийг төдийгүй XIX зууны Орос орон, Напалеоны аян гээд нэлээд өргөн хүрээний мэдлэгтэй болж орхино. Дараа нь жишээ нь Г.Аюурзанын "Дэлхийн шилдэг 80 утга зохиол" гэсэн номноос хэдхэн хуудсанд багтсан тайлбарыг нь олоод уншчих. Цааш нь дэлгэрүүлэх шаардлагагүй бол ингээд орхино. Хорхой чинь хүрээд байвал 3 боть зузаан номыг нь олж унш. Норм биелүүлэх гэж байгаа биш учир тэр зузаан номыг заавал унших шаардлагагүй ч хүн төрлөхтний үлдээсэн бас нэг том үлдээвэр дурсгалынх нь хувьд Дайн ба энх-ийн тухай тодорхой ойлголттой л байх ёстой юм л даа. Эсвэл өөр нэг жишээ. Арнольд

Тойнбигийн 12 боть "A study of History''-г

тухайлан түүх сонирхдоггүй бол унших хэрэг юун. Тэгвэл Тойнби нас барахынхаа өмнөхөн энэ номоо ганц боть болгоод бөөн зураг чимэглэлтэйгээр тун хялбаршуулан хэвлүүлжээ. Чи Энэтхэгийн ч юм уу эсвэл эртний сарматуудын тухай уран зохиол, түүх, философийн ном унших, кино үзэх тохиолдолд тодруулах зүйлээ зурагт Тойнбигоос лавшруулан харж байхгүй юу. Хүний иргэншлийн бүхий л түүхийг системчилж, ангилж ойлгоход хялбар болгож өгснөөрөө энэ бүтээл гайхалтай.

Мортаймэр Адлэр гэж нэг мундаг хүн бий.

Тэрээр "How to Think about the Great ideas", "How to read book", "How to speak", "How to listen" гэсэн номууд бичиж, ер нь юмыг системчилж хэрхэн ойлгох, номноос цэгцтэй ойлголт яаж авах, мэдээллийг хэрхэн цэгцлэх, хүлээж авах талаар тун ч үнэтэй зөвлөлгөө өгсөн байна. Болбол үүнийг олоод уншчихвал зүгээр. Адлэр өөрийн чадварт түшиглэн Britan-

nica хэмээх олон боть нэвтэрхий толийг зарчмын хувьд шинэчилсэн гэж байгаа. Британника гэснээс гэртээ ганц нэвтэрхий тольтой байвал юм лавлаж харж байхад зүгээр.Харин яг Britannica-г нь CD-ээр нь өөртөө байлгавал хямдаас гадна далай шиг мэдээллийн нөөцтэй болоод авлаа гэсэн үг. Нэвтэрхий толь маш олон янз, хамгийн зүгээр нь Britannica Concise Enceclopedia ганц бот хураангүй толь. Ер нь ч интернэтэд Wikipedia гээд хэзээ ч үзүүр нь харагдахгүй дэндүү аврага нэвтэрхий толийг хүн төрлөхтөн хамтран зохиож бүтээж байна даа. Монгол хэлээр нэвтэрхий толийг бид нэг ботиор 20-25 мянган үгтэйгээр жишгийн төвшинд бүтээж байна, 2008 онд хэвлэгдэн гарна.

Хүний гаднаас авч буй мэдээллийн 80 хувийг хараа өгдөг. Өнөөгийн технологийн бололцоо мэдээллийг хамгийн хялбаршуулсан хэлбэрээр харааны чинь өмнө бэлэн аваачиж чадна. Кино, видео, компютэр, интернэт, комикс, зурагтай ном сэтгүүл... Аль хялбар, аль дөхөмтэй, аль

товч замаар нь урагшил. Технологийн ийм их боломжтой эрин цагийн залуусыг өөрийн үеийнхэнийхээ ном уншдаг байсан сайхан жишээгээр алмайруулж, чингэхийг шаардах гээгүй байна. Зурагт ч байхгүй байсан юм чинь бидний үеийнхэн ном уншиж л хорвоотой танилцдаг байв. Мэдээлэл болоод гоо сайханд хүрэх хамгийн шилдэг арга бол ном мөн, гэхдээ илүү хялбар аргатай өнөө үед энэ нь албадлага биш.

Стэфэн Ковэй хэдэн жилийн өмнө Ажил хэрэгч хүний 7 зуршил гэж ном бичсэн нь эгшин зуур 10 сая хувь борлогдож хэл болгоноо орчуулагджээ. Хүн амьдралдаа амжилт гаргая гэвэл ямар юманд анхаарах талаар сайхан зөвлөлгөө өгсөн энэ ном монголоор бий. Нэг л үгэндээ дөт зам заасан хэрэг шүү дээ.

Шогийн мэдрэмж, афоризм гэхчлэн чухал юм бий боловч тэр талаар дараа тусад нь дэлгэрүүлж ярилцъя.

ЕРТӨНЦ, БАЙГАЛЬ

Бүх ертөнцийн тухай, цагийн тухай, орон зайн тухай ерөнхий ойлголт чамд зайлшгүй хэрэгтэй. Физикч, одон оронч биш бол энэ тухай нарийн ширийнийг нь томъёотой нь тогтоогоод юу хийх вэ! Гэхдээ Ньютоний гравитаци, Эйнштэйний харьцангуйн онолын үндсийг төсөөлдөг байхгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл цаг хугацаа бохь шиг сунаж агшдагийн учрыг олно гэсэн үг. Орчлон ертөнц ямар агуу, тэр дотор чи ямар өчүүхэн болохоо ойлгоход Stephen Hawking "A Breaf History of Time: From the Big Band to Black Holes" гэсэн ном их туслана. Энэ ном монголоор орчуулагдсан, заавал олж уншаарай. Манай зууны хамгийн том оюунтны нэг энэхүү тахир татуу, хэлгүй суумгай хүн орчлонгийн тухай ямар ч мэргэжлийн хүн ойлгохуйц хялбар бичжээ. Хэдхэн жилийн өмнө түүний "The Uni- verse in a Nutshell" гэдэг ном нь гарсан, номын зураг чимэглэл гайхалтай, нэлээд нарийн ширийнийг зургаас нь хараад ойлгочихмоор.

Манай нарны аймаг 10 тэрбум, манай дэлхий 5 тэрбум жилийн настай, харин дэлхий дээр амьдрал буй болоод 3,6 тэрбум жил болжээ. Амьдралын цаад утга нь дезоксрибонуклейний хүчил буюу товчоор ДНХ (DNA) гэсэн хүчилд томъёологдсон байдаг, чухам энэ хүчил уургийг нийлэгжүүлдэг ба тэнд амьдрал тогтоно. Энэ хүчлийн томъёог, өөрөөр хэлбэл амьдралын томъёог олсон нь хүн төрлөхтний хамгийн том нээлтийн нэг ба үүнийг хийлцсэн James Watson "The Double Helix" гэсэн хэл болгон дээр орчуулагдсан ном бий. Дан ДНХ юмуу РНХ- аас бүтсэн уургийн бус амьдрал байдгийг вирус гэдэг ба энэ нь ерөөс амьдрал гэдэг чинь юу вэ гэсэн сонин асуултанд тулгадаг. Энэ тухай нэрт онолын физикч Erwin Schrodinger "What is life" гэсэн номоороо хариулжээ. Дээрхи бүтээлүүдийг физикч, биохимичид бичсэн боловч түүнээс айлтгүй. Ямар ч томъёогүйгээр, илүү гүн ухааны талаас нь бичсэн юм. Атом молекулаас авахуулаад Бүх ертөнц хүртлэх хорвоогийн тухай товчхон мөртөө маш ойлгомжтой өгүүлсэн Айзэк Азимовын Isaac

Asimov "Beginnings: The story of Origins of Man- kind, Life, the Earth, the Universe" гэсэн ном бий нь монгол хэлээр орчуулагдан гарсан, үүнийг уншчихад л хорвоогийн тухай хөөрхөн ойлголттой болоод явчихана даа.

Амьдралын үүсэл, эволюци, байгалийн шалгарал, удамшил зүйн тухай ерөнхий ойлголт боловсролтой хүнд зайлшгүй хэрэгтэй. Би өөрөө энэ талын мэргэжлийн хүн болохоор ерөнхий ойлголт авчихмаар ном нэрлэж чадахгүй байна.

Уг нь Charles Darwin " On the Origin of the Spe- cies by Means of Natural Selection, or, The Preser- vation of Favoured Races in the Struggle for Life" Theodosius Dobzhansky "Genetics and the Origin of Species" гэсэн оргиналь номууд байхаар барахгүй эхнийх нь монголоор орчуулагдсан л даа. Гэхдээ еренхий зарчим ойлгох гэсэн хүнд хэт мэргэжлийн, хүндээс гадна төөрөгдүүлнэ. Иймээс ямар нэг аргаар юу болоодохсон чинь энэ дэлхий дээр амьдрал гээч юм үүсээдэхэв, 3,6

тэрбум жилийн өмнө байсан ганц эстэй амьтан чинь яажшүү яваад өдийд тэмээ, арслан, хүн гээчийг бий болгочихов, нохой хүн хоёр яаж ч юу яагаад дундаас нь үр төл гардаггүйн учир юув, ой дахь нарс тэгш ургаж байхад ганцаараа ургасан нарс бүдүүн муруй байдаг нь юуных вэ, ямар хүчин зүйл аавынх нь намхан нуруу муухай аашийг хүүд нь дамжуулчихав гэх мэтийн учир шалтгааныг олоод мэдчихэж болохуйц хялбаршуулсан зүйл олж унших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дунд сургуульд олсон энэ талын мэдпэгээ гүнзгийрүүлдэггүй юм гэхэд мартчихгүй байхыг шаардаж байгаа юм. Ер нь ч би дунд сургуулийн физик, хими, биологи, газар зүй, математикийн мэдлэгээ хоолтойгоо холиод идчихсэн хүнтэй харилцаж байна гэж өөрийгөө ойлгохгүй байна шүү. Нэг бүрчлэн санаж байх албагүй ч ядахнаа атомын бүтэц, Ньютоны онол, олонлог, хүчил, шүлт, галлактик гэх мэтийн үндсэн ойлголтуудаа мартчихсан бол цаашлахад нилээд л хүндрэнэ.

Энэ төрлийн мэдлэгээ сэргээхэд орчин үеийн хялбаршуулсан энциклопеди, зурагт санамжууд их тус болно. Жишээ нь Running Press хэвлэлийн газраас гаргасан "Cyclopedia: The Portable, Visual Encyclopedia" гэсэн хөөрхөн жижигхэн ном байна.

Ер нь өөрийн мэргэжпийн бус юмны тухай анхан шатны ойлголт авахад зурагтай лавламж, толь их аятайхан. Ийм хэвлэлийг өрнөдөд хүүхэд залуучуудад зориулан том жижиг зузаан нимгэнээр нь төрөл бүрээр хэвлэдэг ба сүүлийн үед оросууд чамгүй орчуулах болжээ. Эндээс мөн ерөнхийдөө амьд ертенцийг биологийн үүднээс яаж ангилдаг болохыг харж ойлгох хэрэгтэй. Алив ном унших, шинэ зүйлтэй танилцахдаа ерөнхий ангилал, гарчиг, диаграмм, хүснэгтийг нь юун түрүүн олж судлан ойлговол мэдлэг чинь илүү системтэй болно. Аль ч шинжлэх ухааны иймэрхүү ангилалыг илүү ойлгомжтой болгохын тулд хүн л үйлддэг учраас түүгээр дамжин мэдлэгт хүрэх нь мен л илүүтэй хялбар байх болно.

Адгуус амьтан бол мөн л тус бүрдээ байгалийн өвөрмөгц бүтээл. Тэд өөрийн зан үйлтэй, нийгэмтэй, хамтын амьдралтай. Энэ тухай 1973 онд Нобелийн шагнал хүртсэн Lorenz, Frisch, Tinbergen нар гайхалтай нээлт хийжээ. Konrad Lorenz "King Solomon's Ring: New Light on An- imal Ways", Konrad Lorenz "Behind the Mirror: A Search for a Natural History of Human Know- ledge", Konrad Lorenz "On Aggression", Nicolaas Tinbergen "The Study of Instinct" гэсэн хэл болгон дээр орчуулагдсан, XX зууны оюуны сэтгэлгээнд гүнзгий нөлөөлсөн бүтээлүүд байна. Мен Германы Бэрнхард Гржимэк, Английн Жо Адамс нарын байгалийн тухай сонирхолтой ажиглалтуудыг үзэх хэрэгтэй. Адгуусны зөн билэг рефлекстэй танилцахын тулд Иван Павловын тухай сонирхоорой. Na- tional Geographic, Discovery зэрэг компаниудаас гаргасан энэ талын шинжпэх ухааны хялбарчилсан кино, DVD ёоз ёозоороо бий, тэрнийг олоод үзвэл хавьгүй хялбар байх болно.

ШАШИН, ГҮН УХААН, ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ

Одоо хүний ертөнц рүү оръё. Юун түрүүн "Библи"-ээс эхлэх хэрэгтэй. Ертөнц хорвоо хэрхэн үүссэн, хүн хэрхэн буй болсон тухай чамд Библи орчин үеийн ойлголт өгөхгүй нь мэдээж. Өдгөөгийн теологчид Библийг нилээд шинжлэх ухаанжсан хэлбэрээр тайлбарладаг болсон учраас итгэх эсэх нь чиний л хэрэг. Библийн "Хуучин гэрээ" одоогоос гурван мянга гаран жилийн өмнөөс бичигдэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл манай тооллыг буй болгогч Христийг хорвоод мэндлэхээс даруй мянга хол гаран жилийн өмнө зохиогдсон гээд бодохоор мөн эртний эд байгаа биз. Өнөөгийн өндөрлөгөөс "эрэгтэй хүний хавиргаар эмэгтэй хүн бүтээж болохгүй" гэх мэтээр Библитэй шинжлэх ухаанчаар заргалдах нь инээдтэй хэрэг. Дэлхийг живүүлсэн борооны куб метр, Ноахын онгоцны даац зэргийг "шинжпэх ухааны" аргаар бодож олоод худпаа болохыг нь "илрүүлсэн" хөгийн

бичлэгтэй ч дайралдаж л явлаа. Чухам Библи дээр тулгуурлаж дэлхийн гурван том шашин - иудэй, загалмай, лал гурав үүссэн юм. Монотейзм буюу ганц бурханы тухай ухагдахуун, нийтлэг универсаль шүтлэгийн тухай ойлголт эндээс авна. Хүн төрлөхтний хэдэн мянган жилийн туршлага, ухаан, бясалгал, сургааль, гэрээслэл энэхүү эртний номоос олдоно. Дээрхи гурван шашныг шүтдэг ч бай шүтдэггүй ч бай, Библи бол хүний түүхийн цэцэн мэргэний эх сурвалж учраас универсаль шинж чанартай. 1990 онд монголоор буулгасан Библид Бурханыг "Ертөнцийн эзэн" гэж буруу орчуулсан нь олон шашин дамнасан монотейст ойлголтыг монголчуудад нилээд төөрөгдүүлэн будилуу таниулжээ. Библи анх монгол хэл дээр 1830-аад оны үед орчуулагдсан байх юм.

Библийг уншиж Библитэй танилцахгүйгээр ялангуяа Өрнийн, Оросын, Лалын, Жүүдийн соёл иргэншлийг ойлгохгүй, өнөөдөр ертөнцөд бүрэн давамгайлаад байгаа америкийн соёлын

мөн чанарт хүрч чадахгүй, Шекспир, Достоевский, Леонардо да Винчи, Маркс, Маркюз, Дали, Чайковский, Фромм, Фройд...

аль нь Библигүйгээр мен чанараа харуулахгүй.

Эндээс ертөнцийг үзэх үзлийн тухай асуудал гарч ирнэ. Английн математикч Bertrand Russell "History of Western Philosophy" гэдэг хоёр боть гүн ухааны ном бичээд 1950 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ. Эртний герегийн гүн ухаантнууд, тодорхой хэлбэл Фалесаас эхлээд Пифагор, Анаксагор, Сократ, Платон, Аристотель нар, Ромын гүн ухаан, Аквины Фома, дундат зууны Макиавилли, Эразм, Моор, Декарт, Бэкон, Спиноза, сүүл үеийн Руссо, Кант, Маркс, Ницшэ, Шоппэнхавэр хүртлэх гүн ухаантнуудын ертөнцийг үзэх үзэл, түүний хөгжлийг гайхалтай өгүүлжээ. Рассэльд итгэж болно! Мэдээж хэрэг эндээс цааш нь тодруулах юм их бий.

Өрнийн биш сэтгэлгээний тухайд гэвэл Энэтхэг, Хятад гэсэн хоёр том төв байна. Өрнийн сэтгэлгээгээр хүмүүжсэн шинэ үеийн монголчуудын хувьд дорнын гүн ухаан ойлгоход хүнд, ойлголтонд хүрэх арга нь индукци, дедукци биш учир дассан ойлголтоороо системчилэхэд хэцүү юм шиг санагддаг. Dasgupta Surendra Nath "History of In- dian Philosophy" гэсэн 5 боть номоос эрт эдүгээгийн энэтхэгчүүдийн ертөнцийг үзэх үзлийг хаман ойлгож болно, тэгээд ч барууны хүмүүс ойлгоход зориулж хялбарчилж бичсэн юм билээ. Мао даргын үзэж чаддаггүй байсан гүн ухаантан Feng Yu-lan "History of Chinese Philosophy" гэсэн хоёр ботидоо Күнз, Мэнз, Mo Цү, Лао Цы нар хорвоог юу гэж тайлбарлаж байсантай танилцаж болно. Гэхдээ Бээжинд

1991 онд хэвлэсэн "Selected Philosophical Writ- ings of Fung Yu-Lan" гэсэн ном хятадын гүн ухааныг өрнийн сэтгэлгээтэй харьцуулан бичсэн учир их сонирхолтой, илүү ойлгомжтой.

Е. Zurcher, "Buddhism: Its Origin and Spread in Words, Maps, and Pictures", Peter A. Pardue,

"Buddhism: A Historical Introduction to Buddhist Values and the Social and Political Forms They Have Assumed in Asia" гэсэн номуудаас буддизмын тухай нилээд өргөн дэлгэр ойлголт авна. Библи, Коран маягийн бүхэнд хүртээлтэй сургаал-судар Буддизмд байдаггүй тул япончууд Библийн нийгэмлэгийн үлгэрээр Буддын нийгэмлэг байгуулж "Teaching Budda" гэдэг ном энэ зууны хориод оноос хэвлэн суртачлах болжээ. "Бурхан багшийн сургаал" нэрээр (Уг нь "Буддын сургаал" гэмээр юм!) монгол хэлээр гарсан энэ номд уг шашны ертөнцийг үзэх үзлийг ойлгомжтой сайхнаар үзүүлсэн байна. Буддын шашин нь олон урсгал, сургуультай боловч махаяана, хираяана гэсэн гол хоёр урсгалтай. Махаяана урсгалын шарын буюу ламын хэлбэр нь XVI-XVII зууны үед Монголд Төвдөөр дамжин орж иржээ. Шарын шашныг үүсгэгч Зонховын Бодь мөрийн зэрэг бүтээл анх 1640 онд монгол хэлээр орчуулагдсан байна. Үүнийг 2006 онд олон хэлнээс тулган байж орчин цагийн монгол хэлнээ буулган хэвэлжээ. Буддын сургаалийн

мөн чанар, гол хэлэх гээд буй санааг эндээс ойлгож болно. Үүнийг уншсаны дараа одоо манайд ноёлоод байгаа ламаизм нь үнэн чанартаа бизнес зориулалттай мухар сүсэг юм байна гэж ойлгогдохоор. Шашин бол соёл, түүх, урлаг, гүн ухаан, хүмүүжил, боловсрол, зан заншил, уламжлал, ёс зүй, ариун чанар юм. Харин мухар сүсэг бол их л болхи сэтгэлгээний үр дагавар даа. Өерийгөө үнэхээр ариусгая гэж бодож байвал "Мял богдын намтар "хэмээх ном уншиж үлгэр жишээ аваарай. Буддын сургаалийг цаашлуулан сонирхож судлая гэвэл "Өдөр тутмын ариусал", "Амьдралын хүлээснээс ангижирахуй" гэх мэтийн ном бий. Эдгээр нь хэдэн зуун жилийн өмнө монгол хэлээр орчуулагдсан тул ойлгоход тун ч хэцүү болжээ. Нэпко компаниас П.Бадралын орчуулгаар дахин орчуулж орчин цагийн монгол хэлнээ буулгасаныг нь олж аваарай. "Cambridge History of Islam" гэсэн ном лалын түүхийг ойлгомжтой байдлаар тайлбарлажээ. Уул нь Коран судрыг уншчихад гэмгүй. Өрнөдөд тайлбартай орчуулсан янз бүрийн

хэвлэл бий. Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Коран судар анх удаа монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Сонирхвол хараарай. 9 сарын 11- ээс хойш дэлхийн лал бус ертөнц тэр чигээрээ лалын шашныг сонирхох болсон нь цаад үзэл суртлыг нь ойлгох гэж оролдож буй хэрэг. Эсвэл "Исламын соёл", "Исламын шашин" гэсэн монгол хэлээр гарсан зурагтай жижигхэн хоёр номыг олоод үзчихвэл под хийсэн цомхон ойлголттой болоод явчихана. Дээрхи номуудыг уншихын өмнө дэлхийн шашнуудын тухай ерөнхий ойлголт өгчихмөөр хялбаршуулсан ном олж унших хэрэгтэй. Тухайлбал 50 гаруй эрдэмтэд хамтарч бичсэн, олон хэлээр орчуудагдсан Belfax хэвлэлийн "Religions of World" гэсэн сайн ном байна.

ӨРНИЙН СЭТГЭЛГЭЭ

Өрнийн сургуулийн эртний ба хожуу үеийн оюунтнуудын бүтээлийн "тухайг" нь ерөнхийдөө Б.Рассэлийн номноос уншчиж болох авч хэдэн зохиолыг эхээр нь уншилгүй горьгүй. Үүнд юун түрүүн Niccolo Machiavelli "The Prince" гэсэн тун

чнимгэхэн ном бий. Гэхдээ үүнийг уншаад хэт автчихвал XXI зууны соёлжсон иргэнд аюултай шүү! Тэрэнд орвол Кантад автагдвал хамаагүй дээр. Immanuel Kant "General Natural History & Theory of the Heavens", Immanuel Kant "Critique of Pure Reason" хүнд их юм бодогдуулам ном байна. "Иргэний нийгэм" гэж өдгөө яриад байгаа санааг

чКант анх боловсруулсан. Уншихад нилээд төвөгтэй учир жаахан "том болж байгаад" барьж авсан ч болно. Erasmus "The Praise of Folly", Tho- mas More "Utopia", Blaise Pascal "Apologie", Voltaire "Candide", Friedrich Nietzsche "Thus Spake Zarathustra" гэсэн бүтээлүүд заавал унших номын бүртгэлд орно. Нитшэ мундаг шүү. Шилмэл хүний тухайд жаал дэгсдүүлсэн байж

магадгүй. Томас Моорын бүтээл монголоор орчуулагдсан. Вольтэрийн "Кандид" монголоор "Жамаараа яваа ертөнц" нэртэй гарсан. Хүний түүхийн хамгийн том оюунтны нэг, энэ зууны хамгийн нөлөөтэй сурталч байсан Карл Марксын бүтээл рүү зүгээр л нулимаад байж хэрэггүй. "Эв хамт намын тунхаг" заавал унш, "Капитал"-ын хувьд хэт том, нарийвчилсан, судлагаа нь ихэнхи зайг нь эзэлдэг учраас VIII бүлэг "Хөдөлмөр өдөр", XXIV бүлэг болох "Анхны хуримтлал", түүний дотор VII зүйл болох "Капиталист хуримтлалын түухэн хувь заяа" гэсэн хэсгүүд хамгийн чухал ба үүнийг

Charles-Louis Montesquieu "The Spirit of Laws"

номтой болон "АНУ-ын үндсэн хууль", "Declar- ation of Independence" зэрэгтэй харьцуулж унших юм бол энэ зуунд хамгийн их нөлөө үзүүлсэн өрнийн хоёр их сэтгэлгээ болох коммунизм, ардчилал хоёрын эх санааг зарчмын хувьд ойлгоно. Владимир Ленин "Төр ба хувьсгал", "4-р сарын сэдвүүд", Иосеф Сталин "Ленинизмын зарчмууд", Хо Ши Мин Тэрээслэл", Мао Зэдун "Алив түрэмгий этгээд

бол цаасан бар мөн", Leon Trotsky "History of the Russian Revolution", Herbert Marcuse "Reason and Revolution" Николай Бердяев "Истоки смысль русского коммунизма" гэх мэтийн сонгодог бүтээлүүд коммунизмын хувилбар, нийтлэг зорилгын тухай тодорхой ойлголт өгнө. Коммунизм, социализмын онолын хуурамч онолд автахгүйн тулд, өмнөх үеийхнийхээ "амьд дурсамжид" автахгүйн тулд иймэрхүү харьцуулалт хэрэгтэй байгаа юм. Дээр үед социализм байхад их сайхан байсан гэж ярих эмээ өвөө нар нэг талаас байгалийн жамаар ховордож буй боловч нөгөө талаас нөлөө нь хортой юм. Тэгштгэл, сайн сайхан тунхагласан энэ үзэл хорвоогийн 100 сая хүний амь насыг авч одсон юм шүү дээ. Зөвхөн 37-39 оны хооронд Монголын бүх насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь коммунизмын туршилтын золиосонд алагджээ. Ард түмэн үзэн ядах юмаа нэг сайн жигшиж аваад л цааш явах ёстой юм л даа, монголчуудын сүүлийн хорин жилийн зовлон бол хуучнаасаа салж чадахгүй зууралдсаар нийгмээ арагш нь улдан чангаагаад

байх юм. Дашрамд 60 сая хүний аминд хүрч, хорвоог нураахтай шахсан үзэл фашизм, нацизмын үндсэн санааг ойлгохын тулд Adolf Hitler "Mein Kampt" зохиолыг хараарай,

монголоор бий. Сүүлд Болгарын ерөнхийлөгч болсон Желю Желевийн "Фашизм" гэдэг номыг бас уншиж болно. Фашист гүрний дотоод механизмын тухай судлагаа хийж бүтээлээ хэвлүүлэх гэтэл Болгарт нэг ч хэвлэлийн газар зөвшөөрөөгүй гэнэ, учир нь коммунист төрийн бүтэц яг адилхан байсан учир бүгд айсан хэрэг.

Өрнө дорнын сэтгэлгээний тухай тун товч ойлголтыг Г.Аюурзанын орчуулж эмхтгэсэн "2x2=6 буюу суут жаран сэтгэгч", "Цэцэн мэргэний нэвтэрхий толь", "Орчин цагийн аугаа их сэтгэгчид" гэсэн номнууд хагас хугас ч болов өгнө. Уншвал зүгээр.

XX ЗУУНЫ СЭТГЭЛГЭЭ

XX зууны сэтгэлгээний том бүтээлүүдийн тухай одоо ярилцая. Albert Camus "The Stranger", "The Plague", "The Fall" гэсэн гурван зохиол гайхамшиг. Дээр нь "Rebels". (Бунтовшик гэдэг бол сонин үзэгдэл! Нийгмийн дэвшилд бунтовшикуудын гүйцэтгэсэн үүрэг аугаа. Гэхдээ мөнхийн бунтовшикууд хэзээ ч юм бүтээдэггүй, бүтээсэн болгоны эсрэг нурааж, хэмхэлж явдаг. Одоо ч манайд моодорхуу юм болоо шив дээ? Хоцрогдлын л нэг шинж!) "The Myth of Sisyphus" гэсэн хоёр бэсрэг эсээг нь нэмж уншиггүн. Экзистэнтиализм ба энэ урсгалыг үндэслэгч Jean-Poul Sartre "Existentialism and Hu- manism", Jean-Poul Sartre "Roads to Freedom" мөн цаашилбал Erich Fromm "The Fear of Freedom", Erich Fromm "The Sane Society" гэсэн зохиолууд байгаа ба хэрэв энэ таалагдвал Фроммын нэрд гарсан олон шавь болох аугаа сэтгэгчдийн бүтээлтэй танилцаж орчин үеийн алтернетив амьдралын хэв маягийн тухай эргэцүүлж болох

юм. Эрих Фроммын Эрх чөлөөнөөс дайжихуй мөн Хайр сэтгэл гэсэн шилээвэр бүтээлүүд манайд орчуулагдсан. Залуу хүнийг галзууруулдаг, тухайлбал өдгөө Хятад, Оросын сэхээтэн запуучуудын Библи болчихоод байгаа

Alvin Toffler-ийн трилоги маш сонин. Alvin Toffler "Future Shock", Alvin Toffler "The Third Wave", Alvin Toffler "Power Shift."Сүүлчийнх нь

"Эрх мэдлийн огцом шилжилт " нэрээр хэвлэгджээ.

Энэ зууныг тэр чигээр нь алмайруулсан хүний нэг бол Зигмунд Фройд. Түүний психоаналитикийн онол гарч байх үе нь дэлхийн нэгдүгээр дайн, Эйнштэйний харьцангуйн онолын шуугиантай давхцсан тул бүхэл бүтэн хоёр гурван үеийнхэн энэ эрдэмтний нөлөөнд бүрэн автсан юм. Sigmund Freud "Interduction to Psychoanalyse" гэсэн түүний лекцийн түүвэр бий. Цаашлаад Sigmund Freud "Interpretation of Dreams", Sigmund Freud "Civilization and its Discontents" гэсэн хоёр ном уншчихад болчих байхаа.Фройдизм үнэн ч бай,

худлаа ч бай хэлж тайлбарлаж байгаа арга технологи нь ёстой сод! Яаж хүн ийм санаанд ормоогүй байдпаар юмыг панаалдаж чадаж байна аа! Фройдизм үнэн биш байлаа ч, ёстой ганган тайлбар, шүтэм гүжирдлэг! Цааш нь Фройдод "ороод" уншаад байвал зөндөө олдох төдийгүй Jung, Sullivan, Anna Freud гэх мэт учиргүй олон залгамжлагчид нь аягүй бол илүү сонин юм "ярих" учир түүнд хэт автагдан хорвоог түүнийхээр тайлбарлаад явбал зөөлөн хэлэхэд л түүний өвчтөн шиг болж орхино.

Ийм учраас Фройдоос "гарахад" чинь түүний нутгийн аугаа гүн ухаантан, онолын физикч Карл Поппэр туслана. Karl Popper "The Logic of Scientific Discovery", Karl Popper "Object- ive Knowledge" "гэсэн номоороо шинжлэх ухааныг шинжлэх ухаан бусаас хэрхэн ялгах арга зааж өгнээ. "Үхсэн ус" (амьд ч билүү!) худалдаж аваад, үзмэрчид итгээд, өөр гаригийнхантай уулзах гээд, мөнхийн хөдөлгүүр турших гээд явахаас хамгаалах сайн

"эм" шүү! "The Open Society and its Enemies",

Karl Popper "The Poverty of Historicism" гэсэн хоёр номыг нэмээд уншчих нь зүйтэй, үүний эхнийх нь "Нээлттэй нийгэм ба түүний дайснууд", сүүлчийнх нь "Түүхчлэх үзлийн гуйланчлал" нэртэйгээр монголоор орчуулагдсан. Мөн Карл Поппер "Марксын зегнөл, Марксын ёс зүй" гэсэн ном орчуулагдан гарсан байна билээ. Ер нь л Карл Поппэрт итгэж болно доо! Шүтэж ч болно!

Нээлттэй нийгмийн тухай түүний үзэл хүн төрөлхтний цэцэн мэргэний цуглуулгын зангилаа, Кант, Локке, Монтескю, Франклин болон барууны ардчилалын үзэл санааны орчин үеийн хөгжсөн илэрхийлэл болов уу. Орчин үеийн улс төрийн систем, ангилалыг ч ерөнхийд нь ойлгох хэрэгтэй байх. Учир нь нээлттэй нийгмийн ухамсартай иргэний хувьд чи сонгуульд санал өгөгч биет төдийгүй нийгмийн амьдралын идэвхтэй оролцогч бүтээгч байх шаардлагатай болов уу. Robert J.art &Robert Jer- vis "International Political Economy and Decision Making" гэсэн ерөнхий ойлголт авчихмаар

зүгээр ном байна. Эсвэл Б.Дэлгэрмаагийн редакторласан "Улс төр судлал"хэмээх хөөрхөн сурах бичиг бий. "Ардчилал нь төр барих олигтой арга биш гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр арга одоохондоо олоогүй л байгаа юм чинь" гэсэн Черчиллийн алдарт үгний цаад мөн санааг ойлгож бусдад тайлбарлан нийгмийн идэвхийг нь сэргээхэд ядахнаа хэрэгтэй шүү дээ. Ардчилал, нээлттэй нийгэм, иргэний нийгэм гэх зэрэг ойлголтууд нь хүн төрөлхтөний буурал түүхтэй харьцуулахад их л олон жил цуглуулсан туршлага дээр үндэслэсэн цэцэн мэргэний цогцолбор юм шүү. Чөлөөт нийгмийн тухай XX зууны нэг гайхамшигт сэтгэгч бол Айн Рэнд юм. Түүний "Капитализмыг өмөөрөх нь" зохиол монголоор орчуулагдсан. Гэтэл нөгөө талаас Испаний сэтгэгч Ортега и Гассэт гэж сонин эсэгцүүлэл бий. Гассэтийн ардчилал тэгштгэлийн маш сонин өнцгөөс шүүмжилсэн "Түмний түрэлт" номыг заавал уншаарай.

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг, орчлон ертөнцийг маш хялбар мөртөө туйлын сонирхолтойгоор тайлбарлаж чаддаг хоёр аугаа хүнийг танилцуулъя. Эхнийх нь Амөрикийн сансар судлаач Карл Саган, дараагийнх нь биохимич, зохиолч, гүн ухаантан, эрдэмтэн Айзэк Айзимов. Carl Sagan "The Cosmic Connec- tion: An Extraterrestrial Perspective", Carl Sagari "The Dragons of Eden: Speculations on the Evolu- tion of Human Intelligence" хоёрыг уншаарай.

Айзимовын хувьд зав л гардаг юм бол дайралдсаныг нь уншиж болно. Энд цувуулаад түүний бичсэн хэдэн номын жагсаалт тавъя. Isaac Asimov: "The Chemicals of Life" (1954), "In- side the Atom" (1956), "The World of Nitrogen" (1958), "Life and Energy" (1962), "The Human Brain" (1964), "The Neutrino (1966), "Science, Numbers and I" (1968), "Our World in Space" (1974), and "Views of the Universe" (1981). "The Stars, like Dust" (1951), "The Currents of Space" (1952), "The Caves of Steel" (1954), "The Naked Sun" (1957), "Earth Is Room Enough (1957), "Foundation's Edge" (1982), "The Robots of

Dawn". Түүний "Isaac Asimov's Fact Book" гэдэг ном л гэхэд унших нь өөрөө гайхамшигтай амралт! Айзимовын олон зөгнөлт өгуүллэг монголоор орчуулагдсан боловч жинхэнэ Айзимовыг харуулдаг бүтээлээс нь юу ч байхгүй шүү.

1990 онд коммунизм уналаа. Хүн төрөлхтөн одоо хаашаа явах вэ? Чухам энэ үед Фрэнсис Фүкүяама гэгч "End of history?" гэдэг өгүүлэл бичиж хорвоог алмайруулав. Энэ өгүүлэл монголоор "Түүхийн төгсгөл үү" нэрээр гарсан.

Дараа нь Фүкүяама "Last Man", "Trust"," The Great Disruption" гээд гайхалтай бүтээлүүд туувижээ. Фүкүяамагийн бүтээлээс "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн", "Төрийг бэхжүүлэх нь: XXI зууны засаглал ба дэлхийн дэг журам" номууд монголоор гарсан. XX зууны төгсгөлд амьтныг гайхашралд оруулсан нэг хүн бол Харвардын Их сургуулийн профессор Самүэль Хантингтон байна. Samuel Huntington "Clash of Civilizations and the Remaking" байна. Хүний иргэншлийн түүх уламжлалыг арай ч

муухайгаар дүрсэлсэн юм уу. Энэ талаар би өерийн бодлоо "American Civilization and Its Enemies" өгүүлэлдээ дурьдсан, сонирхвол www.baabar.net сайтаар уншаарай. Харин ном нь монголоор орчуулагдсан шүү.

Өрнөдөд хүн төрөлхтөний сэтгэлгээний гайхамшиг болсон богино бүтээлүүдийг антологи буюу түүвэр болгоод хэвлэдэг нь нэг мөсөн худалдаж аваад олон жил ноолох бололцоо олгож байгаа юм. Тухайлбал надад

"75 Readings: An Antology" гэсэн Платгоноос Мартин Лютер Кинг хүртлэх 75 агуу сэтгэгчийн 75 эсээний түүвэр байна. Энэ маань 75 жил хэрэг болно. Эсвэл "Penguin" хэвлэлийн газраас эмхтэгсэн "Historic Speeches" гэсэн алдарт хүмүүсийн түүхэн цуглуулга байна. Тэнд өдгөө тэмдэглэгдэн үлдсэн Мойжэсийн сургаалиас авахуулаад Сократесийн "Чөтгөр хэзээ ч сайн хүн болж чадахгүй", Кромвэллийн "Бурхны нэрийн өмнөес", Эдмүнд Бүркэгийн "Тэр үнэхээр аугаа зүйл бүтээж байна", Робэспиэрийн "Луи хааныг цаазлана, учир нь

манай эх орон амьдрах ёстой", "Террор бол шүүх юм", "Үхэл бол менхийн амьдарлын эхлэл", Дантоны "Хүмүүст цуснаас өөр юу ч алга", Бэнжамин Дизрайлийн Англи орон эвсэлд дургүй", Авраам Линкольны "Ард түмний төр ард түмэнд үйлчилнэ", Долорэс Иббаруригийн "Сөгдөж амьд явснаас босоогоороо үхсэн нь дээр", Владимир Лениний "Дэлхий дахины социалист хувьсгал мандтугай", Винстон Черчиллийн "Цус хөлс, нулимс, хүнд хөдөлмөрөөс өөр амлах юм надад алга", Гитлерийн "Одоо тэсвэр минь барагдлаа", Мартин Лютер Кингийн "Надад нэг мөрөөдел байна", Вацлав Хавэлийн "Бузарлагдсан моралийн орчин", Нэльсон Мандэллагийн "Эрх чөлөө дарангуйлагч"зэрэг хамгийн алдартай хэлсэн үгнүүд багтсан ба эндээс тухайн үзэл суртлын гол санааг нэгдүгээр гараас олон ойлгож болох юм. Peter Watson "The modern Mind: an Intellectual History of the 20 th Century"

гэж орчин үеийн нээлт бүтээл, сэтгэлгээний онцлогийг тайлбарлаж үзүүлсэн сонирхолтой ном бий. Даниэль Бүрстин гэж хүний бичсэн

Daniel Boorstin "The Discoverers", "The Creat- ors", "The Seekers" гэсэн нэн сонирхолтой гурвал бий. Нээгчид, бүтээгчид, хайгчдын тухай бичсэн энэ ном сэтгэлгээний түүхэн хөгжпийг харахад ч зүгээр саваагүйтэж сонирхоход ч тун аятайхан ном.

ТҮҮХ, СОЦИОЛОГИ

Түүх мэдэхгүй бол үргэлж хүүхдээрээ үлдэнэ гэж Цицэрон сургажээ. Түүх мэддэггүй хүн үлгэрт итгэдэг, үлгэрт итгэдэг хүнд үлгэр зохиож өгөгчид мундахгүй.

Түүхийн уран зохиол унших нь түүхтэй танилцах их сайхан дөхемтэй хэлбэр. Robert Graves "I, Claudius" (1934), Franz Werfel "FortyDays of Musa Dagh"(1934), WalterScott "Waverley" (1814), Лев Толстой "Дайн ба Энх" (1865-69) , Инжинаш "Хөх судар" гэх мэтийн зохиол нь тухай үеийн амьдрал, нийгэм, улс төрийн талаар нэлээд дажгүй ойлголт өгнө. Үүнээс гадна кино гэж нэг сайхан хэрэгслэл байна. "Бэн Хур", "Дайн ба Энх", "Марко Поло", "Доктор Живаго", "Салхитай хамт өнгөрөв" зэрэг киног үзэж эртний Ром, Напалеоны үе, Октябрийн хувьсгал, Америкийн иргэний дайны тухай төсөөлөлтэй болчихоод цаашлуулан холбогдох номноос лавлавал илүү үр дүнтэй. Телевизийн түүхийн

нэвтрүүлэг, цуврал зэргээс анхан шатны дажгүй мэдээлэл авч болно.

Юун түрүүн хүн төрлөхтний иргэншлийн түүхийн ерөнхий зураглалтай болж авахгүй бол хамаагүй төөрөед "Хүннүгийн үед Монголд битүү ширэнгэ байж, үлэг гүрвэл тэнүүчилж явсан юм" гэж шүүмж бичин мэдэмхийрэх хэмжээнд хүртэл доройтно. Нэг үгэндээ цаг хугацааны баримжаатай болж авах нь эхний гоол! Дэлхийн нас 5 тэрбум, амьдрал үүсээд гурав хагас тэрбум жил, тэгээд эринүүд байгаа. Эрин, галавыг ойролцоо жилээр нь, тэр үед ямар амьтан ургамал байсантай нь хавсруулан бүдүүн тоймоор цээжилчихсэн нь дээр байх. Өөрөөр хэлбэл "Юрийн галав" гэдэг киног монголчилж байна гээд "Цэрдийн галав" гэчихээр хэдэн арван сая жилийн зөрөө гаргаж байгаа хэрэг шүү дээ. Яг таг мэдэж байх албагүй ч ийм том тоогоор алдахаар баримжаа алдагдана. Time Line гэсэн схемчилсэн хүснэгтийг өрнөтөд янз бүрээр хэвэлсэн байдгаас гадна CD-ийн ямар ч энциклопедид

буйг олж үзээд тогтоодог юм уу, эсвэл бүр ханандаа хадчихвал сайн. Цаг хугацааны баримжаа алдвал орон зайн баримжаа алдана, орон зайн баримжаа алдвал, оюуны баримжаа алдана.

Хүн төрлөхтний түүхийг иргэншлээр нь, соёлоор нь, хөгжлөөр нь ерөнхийд нь ангилаад ойлгочих хэрэгтэй. Бидний үеийхний тархинд бараг л мэс заслалын аргаар суулгаж өгсөн Марксын таван формацийн онол манай өнөөгийнхний хорвоогоо ойлгоход мөн ч их саад тотгор болж байна даа. Энэ бол Маркс судлаачийнхаа хувьд л хүн төрлөхтний хөгжлийн явцыг үйлдвэрлэх аргаас нь хамааруулж таван бүлэгт хуваажээ. Түүнээс биш шинжлэх ухааны батлагдсан тийм хуваалт огтоос үгүй.Социализмаасаа эргээд капитализм руугаа орчихлоо, тэгэхээр дараа нь юу руу орох вэ?" ч гэх шиг дажгүй боловсролтой мөртеө бүүр төөрөлдөж гүйцсэн, зарим нь бүр түүх нийгмийн ухааны судлаачид мундахгүй байгааг би л лав цагийн даажин, нийгмийн инженер

зүйн туршилтын золиос гэж хардаг. Тэгэж ярьвал хүн төрлөхтний түүхийг тухайлбал дундач наслалтаар нь ангилахад бас л хэд хэдэн бүлэг юм гарч л таарна биз дээ? Хүн төрлөхтний түүхэнд оршиж байсан иргэншлүүдийг л гэхэд 10-аас 26 хүртэл тоолдог, энэ нь ч маргаантай байдгаас харахад математик шиг яг таг хэлдэг эд биш байхгүй юу даа! Ерөнхийдөө хүний түүхийг "Үйлдвэржилтийн өмнөх үе", "Үйлдвэржилтийн үе", "Постиндустрийн үе" гэж маш бүдүүн тоймоор гурав хуваадагтай баргийн эрдэмтэд санал нийлдэг юм билээ. Ер нь ингэж хуваагаад ангилаад байгаа маань системчилж ойлгоход хялбар болгож байгаа болохоос нэг юм цээжилж авчихаад л заавал нэг юм руу "орох" гээд дайраад бай гэсэн үг биш шүү дээ!

Ийм учраас социологийн шинжлэх ухаантай ерөнхийдеө танилцах хэрэгтэй байгаа юм. Гэхдээ социологич гэсэн нарийн мэргэжлийг эзэмшээдэх гээгүй шүү! Эндээс хүн төрлөхтний соёлын, иргэншлийн, эдийн засгийн бүтцийн,

төрийн механизмын хөгжлийн динамикийг олж харж ойлгон зөв зураглалтай болох аваас "Чингисийн үеийн аравтын системээ эргэж байгуулаад, эзэн хаанаа тодруулаад" ч гэх шиг элэг авмаар яриа хөөрөөнд автагдахгүй хэмжээний боловсролтой болно.

Түүхчлэх утгаас нь биш нийгмийн дотор байгаа анги, бүлэг, арьстан, үндэстэн, нэгжийн бүтцийг зөв төсөөлөхийн тулд социологийн тун энгийн нэг сурах бичиг гүйлгээд харчихвал тун зүгээр. Гэхдээ коммунист социологийн ном уншиж болохгүй шүү, солиороод явчихдаг учраас төөрүүлээд чамайг баллачихаж мэднэ. Richard

Т. Schaefer "Sociology" гэсэн тун зүгээр ном бий. Макро социологи буюу хүний нийгмийг бүр томоор нь үечилж, түүхчлэх маягтайгаар харуулсан Gerhard Lenski & Jean Lenski "Human Societies: An Introduction to Macrosociology"

гэсэн маш сайн ном байна. Үйлдвэржилтийн өмнөх үеийг агнах үе, түүж цуглуулах үе, тарьж ургуулах үе гээд хүний нийгмийн амьдарч буй ахуйгаар цааш ангилаад ирэхээр "боолын

нийгмээс шууд социалист нийгэмд шилжив" гэх шиг балай тодорхойлолтын хажууд хамаагүй ойлгомжтой. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд дэлхийн хүн амын демограф, түүний олон жилийн динамик өсөлт, нүүдэл (Уралаас аричууд хойт Энэтхэг, Европ руу, угро финичүүд Дунд Европ руу, Төв Азийнхан Бага Ази, Аляск руу гэх мэтийн миграци) арьстан болон үндэстний бөмберцөг дээрхи тархалтын зураглал, хэлний группүүд ба голлох үндэстнүүдийн харилцан генетик холбоо зэргийг мэддэг байвал тун зүгээр дээ.

Германы Oswald Spengler "The Decline of the West" 2 боть, Английн Arnold Toynbee "Study of History" 12боть, Америкийн Will Durant "The Story of Civilization" 11 боть гэсэн бүхий л иргэншил соёлын тухай сор болсон гурван бүтээл байна. Гэхдээ түүх тухайлан сонирхдоггүй бол эдгээрийг уншиж хэрэггүй биз дээ. Хамгийн хялбар мөртее маш сонирхолтой хэлбэрээр бүтээсэн дэлхийн түүх бол Английн алдарт зохиолч Хэрбэрт Вэльсийн

Herbert Wells "A Short History of the World" юм.

Тун ч жижигхэн ном шүү дээ! Харин Hugh Tho- mas "World History: The Story of Mankind from Prehistory to the Present" гэсэн туйлын сонирхолтой ном бий, "Unfinished History" гэсэн нэрээр ч хэвлэгдсэн байгаа. Энд хүн төрлөхтний түүхийг хронологиор биш сэдвээр үзүүлснээрээ их онцлог, тэгээд ч сонирхолтой. Тухайлбал "Анчид", "Хотын амьдрал", "Галт зэвсэг", "Төмрөөс ган хүртэл" гэх маягийн бүлгүүдтэй. Felipe Fernandez-Armesto "A History of our last Thousand Years: Millennium" бол сүүлийн мянган жилийн түүхийг тун сонин гаргаж ирсэн ном, Испани тал руугаа жаахан хэвийчихсэн явдал бий. Сүүлийн 500 жилийн түүхийг зөвхөн хүчирхэг орнуудаар төлөөлүүлэн харуулсан

Paul Kennedy The Rise and Fall of the Great Powers: Economic Change and Military Conflict from 1500 to 2000" бол нэг хэсэг дэлхий даяар шуугиан тарьж байсан, олон улсын бэстсэллэр! Минг династи, Лалын ертөнц, Орос, Япон, Биполяр дэлхий гээд л явна даа.

Намтраар дамжиж түүхийг сонирхох нь бас нэг дөхөм арга. Michael Hart The 100 a ranking of the most influential Persons in History гэсэн ном байна. Энд дурдагдсан хүмүүсийн амьдралаар хийсэн кино түүж үзвэл түүхийн мэдлэг чинь дориун тэлнэ шүү. Хүний иргэшлийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн номуудын тухай

Martin Seymour-Smity "The 100 most Influential Books Ever Written" гэсэн сонин бүтээл байна. Энэ нь түүхээс гадна философи, этик, мораль, шашин, шинжлэх ухаан, урлагийг хамаарч буй учир ерөнхий мэдлэгт чинь түлхэц болно.

Энэ зууны түүхийн тухайд гэвэл Paul Johnson "Modern Times: A History of the World from 1920 s to the 1990's" гэсэн "алтан" ном бий. Түүний хэллэг, сэтгэлгээ, тайлбар, харж байгаа өнцөг гэж алаад хаяна! Поол Жонсон бол миний бөөн шүтээн учраас далимд нь түүнийг танилцуулчихъя. "The Civilization of Ancient Egypt" гэдэг номондоо Эртний Египтийн амьдралыг ёстой дурайтал гаргана л гэж тэр байх. "The Offshore Islanders: A History of the

English People" номондоо англичуудын тухай, "Elizabeth I: A Study in Power and Intellect''-ээ дундат зууны Англи төдийгүй хувь хүний занг гоё гаргажээ. "A History of Christianity", "A His- tory of the Jews", гэсэн хоёр ном нь дэлхийн түүхийг хөтлөлцсен хоёр том иргэншлийн тухай гайхалтай бүтээл. "The Birth of the Modern: World Society 1815-1830" номондоо Үйлдвэржилтийн ид үеийн тухай өгүүлжээ. Цаана нь Ирландын түүх, Ионн Павэл ll-ийн тухай зэрэг ном бий л дээ. "Intellectuals" гэсэн ном нь ёстой алъюу гэсэн сонирхолтой шилээвэр нь. Маркс, Толстой, Рүссо, Хэминвэй, Рассэл зэрэг луглагар сартваахиудын тухай намтрыг нь бичсэн байгаа. Гэхдээ хүн төрлөхтний шүтээн болсон эдгээр оюуны гигантуудыг шал өөр хачин өнцгөөс бичсэн нь их сонин! Яг тэр бичсэнээр нь махчилж ойлгож болохгүй л дээ, гэхдээ шүүмжпэлтэй хандахад юу нь буруу байх билээ! Энэ чигээрээ салбар түүх рүү хальтаръя. Ренесанс буюу Дахин сэргэлтийн үеийн Европын түүх рүү нилээд анхаарал төвлөрүүлээрэй, хүний түүхэнд

үндсэн эргэлтийн эхийг тавьсан үе юм шүү. Тэгээд мэдээж XX зууны түүхийн талаар аль болох ихийг олж мэд. Эртний Мезопотам, Египт, Энэтхэг, Герег, Ромын талаар ядахнаа ганц ганц ерөнхий ном олоод үзчихвэл зүгээр дээ.

Хятадын түүхийг нилээд сонирох! Дэлхийн ууган иргэншлийн нэгийн хувьд ч, хөрш орны хувьд ч, Монголын түүхтэй нягт уялдаатайн хувьд ч хятадуудын түүхийн, соёлын, иргэншлийн, интеллегтийн талаар нь тодорхой ойлголттой байвал зүгээр шүү дээ. Өөрсдийнх нь бичсэн "Юань улсын цадиг" гэх маягийн ном хэрэггүй биз дээ, нэгд мэргэжлийн түүхч биш, хоёрт бичлэг нь хуучин учир учрыг нь олох гэж бөөн проблем! Ямарчиг л байсан Шан, Жоу, Цин, Хан, Сүй, Тан, Таван династи, Сүн, Өмнөт Сүн, Юань, Мин, Чин гээд гол гол династуудыг нь ойролцоогоор хэдийд оршиж байсантай нь тогтоочихвол зүгээр байх аа! Хэрэв Хятадыг нэлээд сүрхий судпаж сонирхоё гэж байгаа бол

"The Cambridge History of China" гээд нэлээд

олон боть ном бий боловч илүү мэргэжлийн эд. John King Fairbank "China: A New History" гэсэн нэг их зузаан биш тун давгүй ном бий. Зохиогчийг нь ч өнөөгийн хамгийн сайн синологичийн нэг гэж үнэлдэг. XX зууны Хятадын түүх сонин. Мартсанаас Манж Чин улсын тухай М.Я.Сидихменов "Маньчжурские правители Китая" гэсэн ном надад бий, хүлээн зөвшөөрегдсөн нэр хүндтэй эд биш л дээ, гэхдээ энэ жишээгээр сонирхолтой хэлбэрээр бичсэн аль ч эх сурвалжаас мэдээлэл олж авч болно гэдгийг хэлж буй юм. Хятад өдгөө асар хурдацтай хөгжин дахин дэлхийн гүрэн болж байна. Энэ тухай Конрад Зайн хэмээх герман хүний бичсэн "Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна" гэсэн маш сонирхолтой номыг олж үзээрэй.

Хятадын энэ зууны удирдагчид Цү Ши, Юань Шикай, Сун Ятсэн, Чан Кайши, Мао, Дэн нарын тухай ном бишгүйдээ бий. Гол нь улаан Хятадын өөрийнх нь ном бол буруу мэдээлэл өгнө гэдгийг санаарай. Arthur A. Cohen "The

Communism of Mao Tse-tung", Ross Terrill "Mao" M. Short "Mao", Stuart Schram, "Mao Tse-tung"

гэсэн номнуудаас ядахнаа аль нэгийг нь олоод үзчих. Сонирхвол Маогийн хувийн эмч асан хүн бичиж нилээд шуугиан тарьсан Li Zhisui "The Private Life of Chairman Mao" номонд хувь хүнийг нь ихэд тодруулжээ.

Оросын түүх гэж нэгэн мэдэж байвал зохих зүйл байна. Мөн л хронологи утгаар нь хаад, ерөнхий нарийн бичгийн дарга нарынх нь хаанчилж байсан үеийг түүхийн гол фактуудтай нь тогтоочих нь зөв болов уу! Мянгахан жилийн түүхтэй улс болохоор тархи толгой эргээд байх нь гайгүй. Киевийн Орос эртний Византийн соёлын нэгэн салаа, Москвагийн Орос монголчуудын тусламжаар эрхийг өөртөө шилжүүлсэн, Догшин Иван, Годунов, Петрийн шинэчлэл, Сибирь болон Дундат Ази руу Орос тэлсэн нь, Екатеринагийн хаанчлал, 1917 он, Сталин, Хрушев, Брежнев, Горбачев гээд мэдэж л байх ёстой л доо. Николай Карамзин "История государства Российского" гэсэн ном бий,

зохиогч нь Оросын хамгийн мундаг сэтгэгчдийн нэг, "Орост сонин юу байна гэж үү? Хулгайлж л байх шив дээ!" гэдэг алдарт афоризмыг хэлсэн хүн. Догшин Иван, Годунов, I Петр, II Екатарина нарын тухай кино зэрэг зүйл их байдаг учир олж үзэхээс гадна уран зохиолоор дамжуулж мэдээлэл хүртэж болно.

XX зууны Оросын түүх, өөрөөр хэлбэл Зөвлөлтийн түүхийг нэлээд сайн мэдэж байх хэрэгтэй, энэ нь монголчуудын ч хувь заяа. Robert Sevice "A History of Twenieth - Century Russia" гэсэн тун зүгээр хүлээн зөвшөөрегдсөн ном бий. Geoffrey Ponton "The Soviet Era: Soviet Politics from Lenin to Yeltsin", Martin McCauley "The Soviet Union: 1917-1991", "The Second Rus- sian Revolution: The Struggle for Power in the Kremlin" (Үүгээр ВСС-ийн хийсэн телевизийн 4 ангит баримтат кино бий), Graham Smith "The Nationalities Question in the Soviet Union, Amy W. Knight, The KGB: Police and Politics in the Soviet Union" гэсэн номнууд зүгээр, олдсоныг нь унш. Зөвлөлтийн эзэнт улсын оршин

тогтнолын эх булаг болсон КГБ-ийн тухай СН. Andrew and О. Gordievsky "KGB: The Inside St- ory of Its Foreign Operations from Lenin to Gorbachev " олж мэдэхээс гадна пролетарийн удирдагчдын тухай R. Service "Lenin: A Political Life", Adam B. Ulam "Stalin: The Man and His Era", Эдвард Раджинский "Сталин", Дмитрий Волкогоновын трилоги "Сталин", "Троцкий", "Ленин" зэрэг зохиол байна. Волкогновын "Семь вождей" гээд Ленинээс Горачев хүртлэх Зөвлөлтийн эзэнт гүрний толгойлогч нарын намтар цэдэгт дүгнэлт хийсэн аягүй гоё ном бий. Энэ ном англиар ч хэвлэгдсэн.

Англи-Америкийн болоод Европын түүхийг нэлээд тодорхой мэдэж байвал зүгээр байна. Америкийн түүхийн гол үе бол мэдээж тусгаар тогтнол, иргэний дайн, дэлхийн II дайн, Солонгосын болон Вьетнамын дайны үе байж таарна. Тэгээд одооны үе ба үүнд хүргэсэн хүйтэн дайны урт хугацаа. Америкчууд өөрийнхөө түүхийг киногоор хачин гоё илэрхийлдэг. Ганц жишээ хэлэхэд "Forest

Gump" гээд Том Хинкэнсийн тоглодог кинонд 1960-80 оны нийгэм улс төрийн амьдрал түүхийг нэгэн маанагаар дамжуулж яаж харуулж байна даа, гайхамшиг! Иймээс боолчлол, иргэний дайн зэргийн тухай уран сайхны кино их гоё харуулахаас гадна энэ тухай баримтат тайлбар кино өч төчнөөнийг хийчихсэн байгаа. Тусгаар тогтнолын үеийн тухай Edward Countryman "The American Re- volution", иргэний дайны талаар James McPh- erson, "Ordeal by Fire", Рүзвэльтийн үед эдийн засгийн хямралыг даван туулсан тухай

Leuchtenberg "Franklin D. Roosevelt and the New Deal, 1932-1940, Хүйтэн дайны талаар Fredrick F. Siegel "Troubled Journey: From Pearl Harbor to Ronald Reagan" эсвэл ерөөсөө энэ зууны түүхийг нь Geoffrey Perrett "America in the Twenties" номд тун зүгээр үзүүлжээ. Daniel Burstin Americans: Experience of Democracy", "Americans: Experience of Colone", "Americans: Experience of Nation" гэсэн Пулицэрийн шагнал авсан гурвал ном их сонирхолтой. Үүний нэг нь Даниэл Бурстин "Америк орон: Ардчилалын

туршлага" нэрээр монголоор гарсан. Үүнийг уншихад орчин үе Америкаас үүссэнийг ойлгох төдийгүй хэрхэн үүссэнийг нь сонирхож болно. Америк нь мөн чанараараа ардчилал эрх чөлөөний салшгүй бүрэлдэхүүн болох нь эндээс дурайтал ойлгогдоно. Poul Johnson "History of Americans"гэдэг номыг уншчихад л Америкийн түүхийн тухай дажгүй ойлголттой болоод явчихана. Ер нь Англи хэлтнүүдийн түүхийн тухай Винстон Чөрчилл, Поол Жонсон нарын номууд байдаг тухай дээр өгүүлсэн.

Дундат эртний Скандинав, Дахин сэргэлтийн Итали, гучин жилийн дайны үеийн төв Европ, Францийн хувьсгал, XIX зууны Европ гээд мөн ч сонин юм их байна аа! Германы түүхч Walter Laqueur "Europe in our Time: A History of 1945-1992" гэсэн их зүгээр номонд хүйтэн дайны үеийн Европыг харуулжээ. Өнөөгийн Европыг бүтээсэн уран барилгач де Голл, Конрад Аденауэр, Винстон Чөрчилл, Маргарет Тэтчер, Хэльмүт Коль, Франсуа Митөран нарын тухай намтар олж үзвэл сайн.

Магнетфон, машин сайн үйлдвэрлэдэг учраас биш, ерөөсөө л маш сонин учраас Японы түүхийн тухай ойлголттой бол. Мэйжийн хувьсгал, Шогуны үе гэсэн тодорхойлолттой олон газар дайралдана шүү дээ, тэртэй тэргүй! Японы эзэн хааны ширээнд нэг улмынхан гурван мянган жилийн турш тасралтгүй сууж байна гэж байгаа, гэтэл он жилийн ийм үзүүлэлтэнд ядахнаа бараадах ч орон дэлхий дээр үгүй! Овчинников хэмээх оросын бичсэн "Сакура и дуб" гэсэн номонд англичууд, япончуудыг хооронд нь маш сонирхолтой харьцуулж. Хэдийгээр энэ нь түүхийн ном биш боловч энэ хоёр тэргүүлэгч ард түмнийг ойлгоход их тустай.

ОРЧИН YE

Хүн дүрстэн үүсээд 10 сая жил, хүн буюу homo sapience sapience буй болоод 100 мянган жил,

хүний иргэншил үүсээд 6 мянган жил өнгөрчээ. Хүний нийгэм өнөөгийн өндөрлөгт хүрэхийн тулд хэдэн мянган жил бэлдсэн байна. Хүн төрлөхтөн улам өндөрлөг рүү явна. Гэхдээ гэнэтийн огцом өсөлтийн эх нь XX зуун болж өгөх болов уу. Чи бол дараа зууны хүн. 1881 онд төрсөн Апександр Флемингийн суут нээлт пенцеллин XX зуунд л хамардаг шиг, 1865 онд төрсөн Зигмунд Фройдыг манай зууны суутан гэдэг шиг чиний ажиллах, амьдрах, мөрөө гаргах үе бол XXI зуун. Чи хоёр зууны зааг дээр амьдарч байна. Энэ зуунаа, орчин үеэ юун түрүүн маш сайн ойлгож, мэдэрч, амталж, шаналаж, мөрөөдөж, урамшиж чадах хэрэгтэй. Технологийн үндсэн эргэлтээ хийсэн, нийгмийн инженер зүйн бүтэшгүй туршилт болгоноо тавьсан, хүний амьдрах нийгмийн ерөнхий зураглалыг гаргасан, байгалийн биш өөрчлөлт

(биотехнологи) хийж эхэлсэн, масс үйлдвэрлэл, масс соёл, масс мэдээллийн хүчээр нийт хүн төрлөхтнийг нэг гэрт цуглуулсан, хүнд уул нь байгалаас заяагдсан эрх чөлөөг нь хүний түүхэнд анх удаа хүнд нь эргүүлж өгсөн, хүний нийгмийн түүхэн дэхь хамгийн амжилттай туршилтын үр дүн болсон Америк хэмээх ухаалаг удирдагч, зохицуулагчтай болсон энэ зуун бол гайхамшиг биш юм гэхэд гайхамшгийн эх яах аргагүй мөн.

Энэ зууныхан бид атомыг хувааж, дагшаа, рок хөгжим зохиож, онгоцоор нисч, саран дээр бууж, харьцангуй онолыг нээж, сая сая хүн өдөр тутмынхаа амьдралд транзистор хэрэглэж, пинциллин олж, ДНХ-ын бүтцийг тодорхойлж, фашизм, коммунизмыг унагаж, Гэрникаг бембөгдсөнийг зурж, хуруу шилнээс хүүхэд гаргаж, Dolly хонь бүтээж, кино, телевиз, компьютер, интернэт, хурдан зам ашиглаж байна. НАТО, NBA, НҮБ, ОУВС, ГАТТ, IBM, ДОХ, АСЕАН, CNN, ЮНЕСКО, IRA, NHL, ТТГ гээд л толгой дараалан хүн бүр мэддэг энэхүү

товчилсон нэрсийн цаана ямар их утга агуулга, үйл явдал, түүх, факт агуулагдаж байгаа билээ дээ? Швейцарийн патентийн нэгэн агентлагт даргаасаа нуугдасхийн шүүгээн доогуураа нухсаар харьцангуйн онол нээж буй Эйнштэйн, далай руу явган марш хийж буй Ганди, "Поехали!" хэмээх Гагариний инээмсгэлэл, навчин тамхи зуусан Чөрчилл, хацраа пөмбийлгөн бүрээ үлээх Луис Армстрон, "энэ бол нэг хүний хувьд ганц алхам, хүн төрлөхтний хувьд том үсрэлт" хэмээн сарнаас радио дамжуулагчаар паржигнуулан өгүүлж буй Нил Армстрон, Финляндын галт тэрэгний буудал дээр үг хэлж буй Ленин, Чарли Чаплиний салдаггүй таяг, ДОХ-той хүүхдийг өвөр дээрээ суулгасан Дайна гүнж, Тэнь Аньминий талбай дээр танкны цуваа зогсоон ярилцагч үл таних баатар, замын гарцаар хөл нүцгэн цуван алхах Битлз хамтлагийнхан бүгд л энэ зууныхан бидний нийтлэг өмч! Напальмын бөмбөгөнд түлэгдсэн вьетнам хүүхэд ч, Екатринбургийн дэргэдэх уурхайн гүнээс гарч ирсэн Николай хааны гэр бүлийнхний яс ч, Пол

Потын овоолоод хаячихсан хүний хохимой ч, хэдэн арван мянгаараа буудуулсан гэмгүй монгол лам нар ч, Рвандын хил дээрхи хүүрэн овоо ч, Лондонгийн метрон дахь дэлбэрэлтч, Мюнхений олимпийн үеэрхи буудалцаан ч, дэлхийн хоёр дайнд үрэгдсэн дал гаран сая хүний амь ч, сая сая хүний гулаг дахь эмгэнэлт амьдрал ч, Бухенвальдын хонх ч бидний нийтлэг гаслан!

Энэ зууны анхны жилүүдэд дэлхийн хүн амын дөрөвний нэгийг атгасан Британы эзэнт улсын хатан хаан Викториа 64 жил хаанчлаад үхсэн ба дараахан нь Бүүрийн дайнаар колоний задралын эх тавигдаж байлаа. Зигмунд Фройд "Interpreta- tion of Dreams" бүтээлээ хэвлүүлж, Хятадад арав гаруй орны цэргийн хүчээр боксерийн бослого дарагдаж, Америкт автомашин морь орлож эхлэж байлаа. Хүний дундач наслалт хамгийн хөгжилтэй баян орнуудад 50 хүрдэггүй байв. Парисын үзэсгэлэнд тавьсан Родиний уламжлалт бус баримал бөөн скандал тарьж байв. Ах дүү Райт анхны онгоцоо нисгэх

бэлтгэлээ базаан, 30 настай Ленин хувьсгалд дуудсан анхны сониноо гаргаж, 25 настай Чөрчилл парламентэд анх сонгогдож, Морган "US Steel" гэсэн дэлхийн анхны үндэстэн дамнасан бизнисээ эхлэж, Германы физикч Рөнтгэн өөрийн нээсэн туяаныхаа төлөө Нобелийн анхны шагнал хүртэж, их эрдэмтэн Макс Планк цөмийн физикийн тулгуур ойлголт болох атом радиацийн энерги гаргадаг тухай квант физикийн нээлтээ хийж байлаа.

Энэ зуун бол эрх чөлеөний эрин байсан. Хүний эрх, иргэний эрх, эрх чөлөө, бие хүний эрх чөлөө гэсэн ойлголт Платоноос Локэ, Милл хүртэл хэдэн мянган жилийн турш олон суутнуудын мөрөөдөл, шүүмжлэл, бясалгал байсаар энэ зуунд биелэлээ оллоо. Өдгөе хүн төрлөхтний хагасаас илүү нь ийм эрх чөлөөг бие дээрээ эдлэж (Түүний дотор Монголд!) сууна.

Энэ зуун капитализмын эрин байлаа. Ардчилал капитализмгүйгээр, капитализм

ардчилалгүйгээр тогтож болдоггүй нь батлагдав. Улс төрийн болоод эдийн засгийн эрх чөлөө хамтдаа явдаг ажгуу. "Зөвхөн индивидийн санаачлага л капитализмын хүйтэн царайнаас хүмүүсийг хамгаална" гэж энэ зууны эхээр Теодор Рүзвэльт сургаж байв. Гэтэл Ленин "захиргааны эдийн засаг" гэсэн онол буй болгон, индвидийн санаачлагыг тас хориглож, түүний залгамжлагч Сталин үүнийг тун ч харгисаар ширүүн дориун хэрэгжүүлсэн боловч онолтойгоо практиктайгаа түүхийн хогийн саванд хаягдлаа. Өнөөдер дэлхийн ихэнхи нийгэм челөөт эдийн засгийн бүтцэд шилжижээ.

Энэ зуун бол электроникийн эрин байв. Энэ зууны эхээр нээгдсэн Планкийн квант физикийн онол хөгжсөөр 60 сая хүний амь бүрэлгэсэн дэлхийн II дайныг эцэслэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн атомын тэсрэлтэнд хүрсэн билээ. 500 жилийн өмнө Гүтэнбэргийн ном барлалт мэдээлэл цацахад үндсэн эргэлт буй болгон хүн төрлөхтний үйлдвэржилтийн их эринг дуудан

авчирч байсан бол, энэ зууны дундуур транзистор буй болсноор үйлдвэрлэл, информатик, хувь хүмүүсийн амьдралд үндсэн эргэлт гарлаа. Электронгүйгээр хүний иргэншил тогтохгүй хэмжээнд хүртлээ бид электронжижээ. Сонин парадокс сонссон уу, тухайн бүс нутагт электроник ажиллахгүй болгох зэвсэг гарч байгаа ба энэ нь ямар ч устөрөгчийн бөмбөгнөес аюултайд тооцогдож байгаа юм байна.

Энэ зуун бол глобалчлалын эрин байлаа. Хүний нийгэм мянга мянган жилд тосгоноос хот- улс, эзэнт улс, nation-state гэсэн хэлбэрийг дамжсаар едгөө глобалчлал руугаа орлоо. НАТО, АСЕАН, НҮБ, НАФТА, ОУОХ, ОПЭК, Европын холбоо гэх мэтээр бүсчилсэн болон сэдэвчилсэн олон олон улс төр, эдийн засаг, урлаг, спортын байгууллагууд глобалчлалын зөвхөн харагдаж буй өнгөн хэсэг нь юм. Дэлхийн эдийн засаг өөрөе глобалчлагдаж, соёлын хувьд нэг хүрээнд хамарч эхлэж байна. Персийн булангийн дайн, Югославыг бөмбөгдөж байгаа зэргийг яаж ч

буруутган шүүмжилж болох авч глобалчлагдаж байгаа ертөнцийн өнөөгийн бодит төрх яах аргагүй мөн.

Энэ зуун бол нийтлэг зах зээлийн эрин байлаа. 1913 онд Форд "Model Т" гэсэн машин конвейрийн системээр үйлдвэрлэж, жирийн иргэн цалингаараа автомашин худалдан авч хэрэглэх бололцоо буй болгожээ. Чухам энэ масс үйлдвэрлэл, масс зах зээл нь хөгжилтэй орнуудын хүн амын ихэнхийг эзэлж буй дунд давхаргааг буй болгосон юм. Ийм дунд давхраа бий болж нийгмийн дийлэнхи хувийг эзлэх болно гэдгийг л Маркс олж хараагүйдээ коммунист онолоо буй болгожээ. Телевиз, шоу, кино, шүдний сойз, гутал нь төвлөрсөн газар үйлдвэрлэгдэж, тараагдах буюу нэвтрүүлэгдэж хэрэглэгч дээрээ очдог, гэхдээ улам бүр дэлхийг хамарсан шинжтэй болж байна. Майкл Жорданы тоглолт, коко кола, "Титаник" кино, Майкрософтын программууд, "Tide" угаалгын нунтаг, Витнэй Хьюстоны дуунууд бүгд л нэг

газраас тараагдан дэлхий нийтийн нийтлэг зах зээл дээр гарч хүн болгонд очиж байна.

Энэ зуун бол гэноцид аллагын эрин байлаа. Дэлхийн I дайнд 15 сая үхсэн бол II дайнд энэ тоо 60 сая хүрсэн. Хитлер хэдэн сая жүүд нарыг зөвхөн жүүд болж төрснийх нь төлөө гэсгээсэн бол, Сталин 10 сая тариачинг зөвхөн хувийн өмчтэйнх нь төлөө алж хороожээ. 4 сая хүний толгой залгисан Освенцимийн хорих лагер бол зөвхөн энэ зууны л бүтээл. Мянга мянган гулаг байгуулж, бүтэн улс орныг гулаг-шорон болгох санаачлага энэ зуунд л гарсан. Соёлын хувьсгалаар Мао хичнээн амь нас хөнөөв. Наймхан сая хүнийхээ бараг хоёр саяыг нь юуны учир Пол Пот хөнөөв. Иди Аминий садист шохоорхлыг хангахын л тулд Угандын 300 мянган хүн амиа өргөжээ. Долоон зуухан мянган хүнтэй Монголын насанд хүрсэн 30 шахам мянган эрчүүд нь хоёрхон жил хүрэхгүй хугацаанд баривчлагдан буудуулсан байх юм. Урьд түүхэнд хэзээ ч байгаагүй ийм аймшигт аллага гарахыг Эсвэл зургаан мянган жил

хөгжсөн иргэншил хэзээ гэноцид хийхгүй хэмжээндээ хүртэл иргэнших вэ! эрин байлаа. АНУ гүрнийхээ хувьд эдийн засаг, цэрэг, улс төрөөр давамгайллаа гэдэг утгаар үүнийг хэлж байгаа юм биш. Фордын конвэйрийн систем, Элвис Прислэйн гитарын эгшиг, Хирошимагийн атомын бөмбөгний дэлбэрэлт, CNN, Майкл Жорданы гоол, NASA, "Time"

сэтгүүл, Нью-Йокийн Empire Building, Францис Коппологийн "Загалмайлсан эцэг" кино, Эйнштэйний Принстон дахь амьдрал, генерал Мак Артур "Миссури" хөлөг онгоцон дээр гарын үсэг зурж байгаа нь, Бэкэландын пластмасс, түүний аварга үйлдвэрүүд, Лэвайс жийнс, Майкл Жэксоны бүжиг, Хитлэрийн уурыг хүргэсэн Жэсс Овэний харайлт, гутлын үдээс идэж байгаа Чарли Чаплин, машин унаад сарны хөрсөн дээгүүр давхисан Янгийн зугаалга, Моника Левинскийн скандал овсгоо, Карибийн хямрал, "Хөхөөний үүрэн дээрхи нислэг" кинонд тоглож буй Жак Никольсоны жүжиглэл, Нью-Йорк дахь НҮБ-ийн цогцолбор, Конгресст өөрийгөө өмгөөлсөн Билл Гэйтсийн

үг, энэ зууны бүх харцуул дурладаг Марелан Монрэ, "Бид энэ арван жилд амжиж саран дээр хүн буулгана" гэсэн Кеннедийн амлалт, Бимоны Мехикод 8,9 метр харайсан "атом үсрэлт", кантримюзик, "I have a Dream... " гэсэн Мартин Лютэр Кингийн сөөнгө хоолой, Лари Кинг, Офра Винфрэй нарын ухаалаг асуулт, бүтэн уулаар хийсэн хөшөө "Creasy Horse", Афганы партизануудын үүрч яваа "Эйпдег"пуужин, тэргэнд түрүүлж яваа Франклин Рүзвэльт, иргэн болгонд нь хуулиар заяагдсан тэгш эрх, "Фантом 15" хүнд бөмбөг, бохь, америк хүн болгоны өмнө үргэлж байдаг бололцоо, боломж, Сан Францискогийн гүүр, Катарин Хэпбөөрний гоо үзэсгэлэн, "Ich bin ein Berliner...

" гэсэн Кеннедийн дуу хоолой, Кока кола-Пепси колагийн, Тайм-Ньюсвикийн, Barbie Doll-Sandy Doll-ын, IBM - Macintosh-ийн, Ford-Chrisler-ийн хэзээ ч дуусдаггүй ерсөлдөөн, Вүүди Олэний шоглол, 32 боть Британника нэвтэрхий толь, Бродвэй, "Empire of Evil" гэсэн Рейганы бардам тодорхойлолт, Харвардын их сургууль, Чикагогийн "О Харагийн нэрэмжит онгоцны

буудал", Милошевич, Саддам Хусэйн, Муамри Каддафи нарын эсрэг агаарын цохилт, Вархолын поп арт зургууд, дэлхийн үйлдвэрлэлийн наян хувийг ганцаараа атгаж байгаа Америкийн биотехнологийн үйлдвэрлэл зэргийг хэлж байна.

Энэ зууныг мэдрэхийн тулд, хайрлахын тулд, өмгөөлөхийн тулд, бахархахын тулд олон факт мэдэх хэрэгтэй, олон үйл явдлыг сэтгэл зүрхээрээ мэдрэх ёстой. Өдөр тутмын сонин байнга харж орчлон дээр болж үйл явдлаас хөндийгүй байхаас гадна нийгэм улс төрийн байдал хаашаа эргэж байгааг соргогоор ажиглаж байх нь баримжаа алдахгүйн нэг том батлагаа. Энэ зуунд томоохон үүрэг гүйцэтгэсэн улс төр нийгэм, эдийн засаг, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн намтар зав зайгаараа сонирхож байх юм бол процессийг ойлгоход их нэмэртэй. Одоо нэгэн зуун, нэгэн мянган давхцан төгсөж байгаа учраас "Time" сэтгүүлээс авахуулаад Монголын "Зууны Мэдээ" сонин хүртэл зууны, мянганы хүн, үйл явдлыг

тодруулах болсон нь олон чухал үйл явдал хийгээд хүмүүстэй танилцах сайхан бололцоо олгож байна. "Time" сэтгүүл XX зууны 100 хүн шалгаруулсан нь уг сэтгүүлийн 1998.IV.13 дугаарт 20 улс төрч, 1998.VII.8 дугаарт 20 урлагийнхан, 1998.XII.7 дугаарт 20 бизнисмен, 1999. III.29 дугаарт 20 эрдэмтэний тухай гарсан ба 1999. VI сарын дугаарт 20 баатарлаг явдалтны тухай гарах юм. Олж үзвэл үгүйдээ л сонин шүү дээ. Интернэтээс татаад авчихгүй юу! "Life" сэтгүүл мянган жилийн зуун том үйл явдлыг 1998 оны эхний дугаартаа тодруулсан байна билээ, учиргүй зузаан. Баабар, Д.Баярхүү "Манай зууны хөрөг" гэсэн номонд энэ зууны 60 гаруй улс төрийн зүтгэлтний намтар байгаа. "Из Жизни замечательных люди" гэсэн цувралыг ЗХУ-ын "Молодая Гвардия" хэвлэлийн газраас мөн ч олон жил хэвлэн гаргасан даа, эндээс шилэлттэйгээр зарим таньдаг хүнийхээ тухай ном уншвал зүгээр. Ер нь хүмүүсийн намтрыг хөнгөн хэлбэрээр хэзээ ч уншиж сонирхож болно, тун ч зугаатай амралт шүү дээ!

ПСИХОЛОГИ

Психологи бол маш өргөн хүрээ хамарсан салбар. Зан авир, хүний хөгжил, анхаарал, санамж, мэдрэмж, эмоци, мотиваци, сэкс, нойр, зүүд, интелгенци, интелгенцийн хөгжил, анализ дүгнэлт, бодолт, бодох процесс, оюуныг хэмжих, психологийн тест, эпистемологи гэх мэтээр тус болгондоо аймаар их зүйл агуулсан дундаршгүй тогоо. Ганц сэксологи руу ороход л үй түмэн сонин асуудал гараад ирнэ. Дээрхи салбаруудаар ерөнхий ойлголттой байвал их л зүгээр ном сурах, кино зэрэг зүйл хар мянга бий, өөрснөө олоод уншцгаа, Шүүхийн психологи, хүүхдийн психологи, клиник психологи, үйлдвэрлэлийн психологи, аналитик психологи гэх мэтийн хөндлөн салбараар нь мэргэжихийг уриалсан юм биш шүү, тэр бол нарийн мэргэжлийн ажил, Ер нь ийм салбар бий шүү гэдгийг л сануулах гэсэн юм.

Психологи бол хэдийгээр тодорхой шинжлэх ухаан биш боловч бие хүнийг, тодорхой бүлгийг, гэр бүлийн харилцааг,хүүхдийг, нийгмийг тэр чигээр нь ойлгоход элдэв тайлбарууд нь үгүйдээ л их сонин байдаг. Энэ талын судлал баруунд маш их хөгжсөн төдийгүй эргээд үйлдвэрлэл, худалдаа, урлаг, соёл, сурган зэрэгтээ маш их ашиглагддаг, магадгүй тулгуур чиглүүлэгч болох хэмжээндээ очжээ. Дэндүү алдартай , хүлээн зөвшөөрөгдсөн хэдэн гоё ном тоочъё, сонирхвол олж уншаарай. Хувь хүний бодгал сэтгэлгээний тухай Larry Hjelle, Daniel J Ziegler "Personality Theories",

хэрцгийлэл түрэмгийлэл Эрих Фромм

(1900-1980), Robert A Baron, Deboprah R.Richardson "Human Saggression", эмоцийн тухай K. Izard "Psychology of Emotion", зөрчилдөөний тухай R.Chaldini "Psychology of Influence", социаль психологийн тухай David G.Myer "Social Psychology" гэх мэт. Споук,

Хорни, Фромм, Чомски, Маслоу гээд танилцахад гэмгүй, том том философич, психологчид бий шүү. Өөрийгөө болоод бусдыг

ойлгоход психологийн шинжлэх ухаан үнэхээр тусална. Энэ талын кино, жүжиг, уран зохиол (орчин үеийн урлаг ч тэр чигээрээ индивид психологи руу чиглэчихсэн юм шүү дээ) их тустай.

Психологи гэхээр л Фройдын психоанализ руу ороод явчихав! Садизм, моцахизм гэхээр л заавал бэлгийн зөнгийн илрэлтэй байдаг ч юм биш. Бүтэн сайны өглөө долоон цагт давтлага хийнэ гэж хүүхдүүддээ зарлаж, ирээгүйг нь муу гаргана хэмээн сүрдүүлж байгаа багшийн сурганы арга, садизм хоёрыг нь ялгахад нэлээд

лтөвөгтэй. Гэхдээ мотиваци нь чухал л даа. Энэ талаар өрнийн зохиолд Достоевскийгээс эхлэн хачин гоё урнаар илэрхийлэн гаргаж үзүүлдэг ба кино, театр зэрэг урлагийн өөр төрлүүд бараг

лсурах бичиг болмоор гоё сайхан уран тайлбарууд гаргадаг болжээ.

Би өөрийн ард түмний сэтгэлгээний онцлог, сэтгэл зүй,сэтгэлгээний арга барил, дадал заншлыг ихэд сонирхож өөр ард түмнийхтэй

харьцуулж үзэх дуртай, алсдаа энэ талаар ном бичих санаатай байгаа юм. "Навтгар хамартай, намхан нуруутай, морь унасан монгол хүн би" гэж хүүхдийн дуунд өгүүлдэгчлэн. Үнэхээр сонин. Монгол хүн гэдэг генийн юм уу антропологийн хувьд өвөрмөц ямар ч онцлог байхгүй л дээ. Харин соёлын хувьд үнэндээ судлагдаагүй субъект. Хэдэн мянганы турш лалын, күнзын, буддын, христын янз бүрийн соёл иргэншилтэй сүлбэлдсэн боловч өөрийн онцлогийг хадгалж үлдсэн соёл. Тэр нь хүмүүсийн сэтгэлгээ, цаг орон зайн баримжаа, зан заншилтай холилдоод ирэхээр ижилгүй сонин психологи болно. Ганцхан жишээ хэлье. Европ, Хойд америкт дээд сургууль төгсөгчид жендэрийн харьцааны хувьд бараг л тэнцүү байдаг юм байна. Адилхан өндөр хөгжилтэй Японд эрэгтэй нь 70 хувь, эмэгтэй нь 30 хувь. Хоцрогдсон орнуудад энэ харьцаа 90:10 хүрнэ. Ганцхан Монголд эмэгтэй нь 70, эрэгтэй нь 30 хувь байна. Эндээс эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг яагаад түүхэн уламжлал, зан заншил, амьдралын нөхцөл байна гэсэн түм

буман асуулт гарч ирнэ шүү дээ. Хачин байгаа биз? Монголчуудын нийгмийн болон хувь хүний психологи нь судлагдаагүй цоо онгоноороо байгаа сэдэв. Энэ талаар гарсан хамгийн дорвитой бүтээл нь С.Дашдооровын Говийн өндөр хэмээх роман, Б.Цэнддоогийн"Мориор довтлох соёлын хувьсгал" гэсэн судалгааны ном байна. Монголчуудийн нийгмийн психологийг нүүдэлчний удам, социализмын бүтээгдэхүүн гэсэн хоёр чухал фактороос нь салгаж ойлгомгүй. Өдгөө манай хүн амын ердөө 15 хувь нь нүүдэлчин малчин, социализмаас албан ёсоор салаад бараг бүтэн үе өнгөрөх гэж байна, гэвч цаашид нийгмийн сэтгэл зүйд энэ хоёр хүчин зүйл олон жил нөлөөлсөер байх болно.

ЭДИЙН ЗАСАГ

Хүн адгуус хоёрын зарчмын ялгаа нь мөнгөний проблем! Нийгмийн ямар ч байгууламж байлаа гэсэн хамгийн чухал нь мөнгө. Баялагийг илэрхийлэгч менгө хэмээх энэ марзан зүйл дээр нийгмийн харилцаа тогтдог учраас л үндсэн механизмыг нь ойлгохын тулд эдийн засгийн цагаан толгойтой болох ёстой юм. Ер нь ч мөнгөний учрыг олдоггүй, өөрөөр хэлбэл санхүүгийн анхдагч механизм мэддэггүй ухаантан газрынх биш сансрынх байх. "Зарим нь мораль ярих юм, зарим нь болохоор сүсэг бишрэл л гэнэ, харин надад тохилог өмч л өгч үз" гэж хэн хэллээ дээ, Эджэворт байх аа??! Эдийн засаг гэдэг бол мэргэжил гэхээсээ сэтгэлгээ, ертөнцийг харах гэгээрэл, хүн хоорондын харилцааг таних түлхүүр, өөрөө өөрийгөө тэжээж явах урлаг. Тэр дундаа улам иргэншиж, шинжлэх ухаан технологийн их үсрэлтэнд хамрагдаж, даяаршиж буй өнөөгийн ертөнцөд амьдралын ухааны энэ чиглэлд гаж буруу

төсөөлөлттэйгээр алхам ч урагшилж чадахгүй. Захын хүн гэр бүлээ болоод өөрийгөө авч явах үйлтэйгээс хойш хүссэн ч хүсээгүй ч ямар нэг төвшингийн эдийн засагч байхаас өөр аргагүй. Боловсролтой хүний ихэнхи нь үүнийг дээрээс хараад зохицуулах бололцоотой. Боловсролтой хүн ганзганд явсан ч, гахай хариулсан ч статистик утгаараа боловсролгүйгээсээ дээр байдгийн учир энэ. Мэдээж цаана нь орлого зарлагаа зохицуулаад явах төрлөхийн мэдрэмж чадвар гээд юм бий л дээ. Гээд ямар чадваргүй гээд турж үхэлтэй нь биш, байгалийн дутуугийнхаа хагас хугасыг ч болов номоор нөхөх гэж оролдохоос өөр яалтай нь билээ.

Эдийн засгийн бүтээлийн cop нь Adam Smith "An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations". Энэ ном монголоор орчуулагдсан "Үндэстнүүдийн баялаг" нэрээр баахан базаахгүй товчлон орчуулагдсан. Хүний хувийн сэдэл, өөрийгөө хичээх сонирхол бол хөгжил дэвшлийн үндэс юм гэдгийг тэртээ 230 жилийн өмнө нээж хэлээд, энэ үнэн нь хүний

нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихөөд байхад "Баабар хувиа хичээхийг сургаж залуусыг хордуулж байна" хэмээн уухилан сууна гэдэг хоцрогдол л юм даа. Сонирхуулж хэлэхэд 1776 он гарсаар хүний түүхэнд анх удаа үе үеийн энгийн доодос ядуус өөдлөн дэвжих их эргэлт эхэллээ. Энэ алдарт оноос өмнөх хүн төрөлхтөний цаасанд бичигдэж үлдсэн түүхийн зургаан мянган жилийн туршид бараг хүн бүрийн цаг тутам санаа тавьж байдаг асуудал болох амьжиргааны мөнгөө олох сэдвээр нэг ч дорвитой ном бүтээл хэвлэгдээгүй байсан билээ. Хангалуун амьдрал зөвхөн цөөн тооны захирагч, язгууртангуудад л хүртээлтэй байжээ. Энгийн ард иргэдийн хувьд хэдэн зууны туршид сайжирч дээшилсэн зүйл төдийлэн байсангүй. Энэ үеийг Соён гэгээрийн үе буюу францчууд I'age des lumieres гэж нэрлэдэг. Түүхэнд анх удаа ажилчид хоол хүнс, орон байр, хувцас хунарынхаа хамгийн анхдагч, хамгийн доод хэмжээний хэрэглээг хангах боломж бүрдэж эхэллээ. Урд өмнө нь хангалуун

хэрэглээнд тооцогдож байсан цай хүртэл жирийн хүмүүсийн ундаа болж хувирлаа.

1776 онд болж өнгөрсөн хэд хэдэн чухал үйл явдлын нэг нь Америк Улс Тусгаар Тогтнолоо тунхагласан явдал байв. Жон Локэгийн (John Locke) хэлсэнчлэн "амьдрал, эрх чөлөө ба аз жаргалын төлөөх тэмцэл нь" хоорондоо салшгүй эрх болох тухай Томас Жэфэрсоны (Thomas Jefferson) тунхаглал нь хэзээ нэгэн цагт дэлхийн хамгийн хүчтэй эдийн засгийн гүрэн болох хувьтай үндэстнийг бий болгох хуулийн тогтолцоог үүсгэн, дэлхий дахинаа хуулбарлагдан тархах хувьтай эрх чөлөөний үндсэн хуулийн суурийг тавьсан билээ. Энэ үйл явдалаас дөрвөн сарын дараа Англи оронд ач холбогдолоороо үүнтэй адилтгахуйц нэгэн аугаа ном хэвлэгдэн гарсан билээ. "Үндэстний баялаг" нь дэлхийг цочроосон оюуны их тэсрэлт байсан юм. Адам Смит Шотландын Соён гэгээрлийн үеийн үр жимс байсан бөгөөд хөгжил цэцэглэл, санхүүгийн бие даасан байдлын тухай нийтлэг томъёог цаасан дээр

буулгасан нь дараагийн зууны иргэд, хошуучлагчдын үзэл бодолд хувьсгал хийн, эдийн засаг, худалдааг жинхэнэ үйлс болголоо. Энэ ном хэвлэгдэн гарсанаар зүгээр нэг алт мөнгө хуримтлуулахтай зүйрлэшгүй их хэмжээний баялаг бүхий шинэ ертөнц бий болох найдвар бий болсон юм. Энэ шинэ ертенц нь зөвхөн баячууд, захирагчдад төдийгүй энгийн хүмүүст ч хүртээлтэй байх итгэл төрүүлэх боллоо. Үндэстний баялаг ном нь энгийн ажилчныг Хоббэсийн дүрслэн үзүүлсэн ертөнцийн дарлалаас ангижруулах томъёог дэвшүүлэн тавьсан билээ. Үндэстний баялаг нь эдийн засгийн бие даасан байдлын тухай тунхаглап байсан гэж дүгнэн хэлж болно. Эдийн засгийн ерөнхий ойлголттой болохын тулд өмнө нь ямар ч зохиогчтой яахав, Econom- ics гэсэн хялбар сурах бичигтэй танилцвал зүгээр. Тухайлбал Paul A. Samuelson and Wil- liam D.Nordhaus, "Economics" гэсэн манайд сүүлийн үед тун олдоцтой болсон сурах байна. Сонирхогчийн хүрээнээс хальж эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй болох гэж байгаа бол

Alfred Marshall, "Principles of Economics", John Stuart Mill, "Principles of Political Economy", John Maynard Keynes, "The General Theory of Employment", "Interest", and "Money" гэсэн сонгодог бүтээлүүд уншвал зүгээр, сүүлчийнх нь арай жаахан хэт мэргэжлийнх. Харин Milton Friedman & Rose D. Friedman, "Capitalism and Freedom" гэдэг ном хэн ч уншаад ойлгохуйц сайхан бичлэгтэй. Ер нь Фридман их моодонд орсноос гадна санаанд оромгүй сод дүр шүү. Milton Friedman & Rose D. Friedman "Free to choose", Milton Friedman & Rose D. Friedman "Tyrany of the Status Quo" номыг уншаарай,

шууд л гэгээрээд явчихана. Дашрамд хэлэхэд эхний хоёр номыг би эхнэр Амарсанаагийн хамт орчуулж хэвлүүлсэн нь "Капитализм ба эрх чөлөө", "Хувь заяагаа сонгох нь". Энэхүү "Хувь нь заяагаа сонгох" бүтээлээр хийсэн телевизийн таван ангит кино бий. Фридман өөрөө хөтөлдөг юм. Хөгжлийн эдийн засаг гэж нэг асуудал бий. Яавал хөгждөг вэ гэсэн бэлэн томъёо байхгүй л дээ, гэхдээ л факторууд бий.

Энэ тухай судлагааг "Economics of Develop-

ment" гээд байгаа юм. Энэ талын олон ном бий.

Надад гэхэд л Malcolm Gillis, Dwight Perkins, Michael Roemer, Donald Snodgrass "Economics of Development" гэсэн тун зүгээр ном байна. Сүүлийн үед манайд эдийн засгийн сонгодог болон шинэ ном ихээр орчуулагдах боллоо.

Бастиа Хууль, Бастиа "Эдийн засгийн софизмууд", Людвиг фон Мизэс "Либерализм", Дэвид Боаз "Либертарианизм" гэх мэт. Кэн Скүтланд гэж хүний бичсэн "Жонатан Гулибэлийн аялал" гэсэн маш сонирхолтой номыг заавал олж уншаарай. Тэнд төр оролцохгүй юмандаа оролцвол хэрхэн бантан болж хүмүүсийн амьдрал хэрхэн доройтож, байгаль яаж сүйрдгийг уран сайхны ч юм шиг аргаар тод томруун харуулсан байна.

Орчин үеийн ертөнцийн мөнгөний ерөнхий эргэлтийн зарчмыг мэдэж авах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл хөрөнге оруулна гэж юу болох, ямар сонирхлоор буй болдог, ямар нөхцлийг шаарддаг, мөнгийг хэрхэн бирж

дээр босгодог, хэрхэн хэрэглэдэг, хувьцаа бирж дээр яаж зарагддаг, тэр нь ямархуу эрсдэлтэй байдаг, легаль болоод легаль биш бизнис ямар ялгаатай, эрсдэлийг яаж хорогдуулан хувааж хариуцлага хүлээдэг гэх мэт, цаашлаад энэ дэлхий дээр ойролцоогоор хичнээн хэмжээний мөнгө эргэлдэж байдаг, манай улсын нийт мөнгө, эргэлдэх багтаамж гэх мэтийн баримжаатай амьдрахын тулд тоймыг нь заавал мэдэж байх хэрэгтэй. Үүнд нэг их ухаан орохгүй шүү. Захын америк хүн энэ ертөнцийн тухай тун ч ядруухан ойлголттой мөртеө мөнгө болон мөнгийг тойрсон хууль орчны тухай маш гунзгий мэдлэгтэй байдаг. Тэд прагматик хүмүүс, тиймдээ ч бусдаас илүү баян биз.

Эдийн засгийн сэтгэлгээний түүхийг анзаарвал их сонин шүү. Марк Скаузэн Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал гээд маш сонирхолтой номыг би эхнэртэйгээ хамт орчуулж хэвлүүлсэн. Энд Адам Смитээс эхлээд Мальтус, Маркс, Рикардо, Милл, Мээнгэр, Кэйнс, Хек, Фридман, Самүэльсон, Драк зэрэг

сэтгэлгээний түүхэнд нөлөө үзүүлсэн лаглагар сэтгэгчид онолчдын тухай бичжээ. Гол сургаал нь юу, яагаад энэ хүн эдийн засгийг ингэж тайлбарлах болсон, тэр нь цаг түүхээр хэрхэн шалгагдсан тухайг хувийнх нь амьдрал хов жив онигоо оруулж байгаад маш ойлгомжтой шүүмжлэлтэй туурвижээ.

Мөнгө хариуцсан "эдийн засагч" хариуцлагатнууд нь иймэрхүү наад захын баримжаа байхгүй учраас дараа дараалаад л хөгийн хар бараан "бизнест" хуурагддаг, улсынхаа эдийн засгийн багтаамжийн төсөөлөлгүй тул олон арван тэрбум доллар оруулж ирэх гэж хөөцөлддөг, эсвэл хамгийн энгийн үйлдлээс айж "хулхидуулахгүй!" хэмээн тас гүрийж амьтны элэг авдаг тийм л оронд чи одоохондоо амьдарч байгаа шүү дээ. Социалист эдийн засаг гэдэг бол өөр юу ч байж магадгүй гагцхүү эдийн засаг л биш юмдаг. 1990 он хүртэл Монголд хэвлэгдсэн эдийн засгийн ганцхан ном байдаг нь "To вангийн сургаал". To ван бол "Британника" тольд багтсан цөөхөн

монгол хүний нэг шүү. Үе дамжаад л ийм бүдүүлэг харанхуйгаараа байгаад байж болохгүй учраас л залуус та нар соёлт ертөнцийн дундач иргэний аль хэдийнээ мэдээд, мэдээж зүйл нь болчихсон энэ ойлголтуудыг зайлшгүй өөриймшүүлэх ёстой юм.

МОНГОЛ СУДЛАЛ

Эх орныхоо газар зүй, түүх, нийгэм, эдийн засаг, улс төр, угсаатан зүй, урлаг, утга зохиолыг мэдэхгүйгээр хол явахгүй. "Адгийн амьтны хамгийн сүүлчийн хоргодох газар нь эх оронч үзэл" гэж Толстой хэлжээ. Бүх юм Монголоос гаралтай, бүх юм монгол тайлбартай, монголчууд бол ертенцийн тусгай, онцгой бүтээл хэмээн хэнээрхэж, хөндлөнгөөс нь харахад өвчтэй ч юм уу, зайлуул гэмээр зан гаргахгүйн тулд Монголоо сайн судлах хэрэгтэй. Хэт евроценрист, америкоцентрист байх нь муу боловч монголоцентрист байх юм бол тэрнээс дор шүү! Ядахнаа л хүнд хэнээтэй харагдана. Гэхдээ "Би эх орондоо хайртай, яагаад гэвэл минийх!" гэж нэг сайхан үг бий. Эх орныхоо түүх, соёл, бодит байдлыг ойлгосон юм байхгүй, бүх юмыг нь чамлаж, басамжилж байна гэдэг боловсролтойн биш боловсролгүйн шинж юм шүү дээ. "Би эх орондоо хайртай учраас л

шүүмжилдэг" гэсэн Дикенсийн үгийг санаж, энэ утгаар шүүмжилж буй бол өөр хэрэг л дээ.

Монголын тухай ерөнхий ойлголтыг Robert L. Worden & Andrea Matles Savada, "Mongolia: A Country Study", E.Milne "The Mongolian People's Republic: Toward a Market Economy (1991),

гэсэн ОУВС- ийн судлагаа, Sechin Jagchid & Paul Hyer,"Mongolia's Culture and Society" (1979), Walter Heissig "The Religions of Mongo- lia" (1980), Alan J.K. Sanders "Mongolia: Politics, Economics, and Society" (1987), зэрэг номноос гүйлгэн харж эх орон чинь стандарт өндөрлөгөөс яаж харагддагийг ойлгож болно. Атлас, зураг, диаграммаас харж юм ойлговол их юм олж авдаг юм. 1990 онд хэвлэгдсэн "Монгольская Народная Республика, Национальный Атлас" гэртээ хадгалбал зүгээр шүү.

Түүхийн тухайд гэвэл "Монголын нууц товчоо"- г заавал унш. Яг л Библи шиг үгчилж тусган үнэн гэж баримтлах хэрэггүй ч түүхийн

хувьд ч утга зохиолын хувьд ч гайхамшигтай бүтээл юм. "Нууц товчоо" бол ганц Монголын гэх төдийгүй дэлхийн утга зохиолд өөрийн байр суурьтай манай ганц эрдэнэ юм шүү дээ! David Morgan,"The Mongols" (1986), Thomas T. Allsen "Mongol Imperialism: The Policies of the Grand Qan Mungke in China, Russia, and the Islamic Lands, 1251-1259" (1987), Morris Rossabi "China and Inner Asia: From 1368 to the Present Day "(1975), Robert A. Rupen 'Mongols of the Twen- tieth Century" 2 vol. (1964) (Энэ ном монголоор орчуулагдсан), C.R. Bawden "The Modern His- tory of Mongolia" (1968). Robert A. Rupen, "How Mongolia Is Really Ruled: A Political History Of the Mongolian People's Republic, 1900- 1978" (1979), Larry Mosses "The Political Role of Mon- gol Buddhism" (1977), Judith Norby "Mongolia" (1993), гэсэн номнуудыг уншвал зүгээр.

Монголын түүхийн талаар би өөрийнхөө бичсэн номыг унш гэж шууд л уриалмаар байна. Баабар "XX зууны Монгол: Нүүдэл суудал-гарз олз" номд эх орны түүхийг дажгүй гаргасан гэж

боддог. Энэ номыг 2006 онд буюу арван жилийн дараа дахин шинэчилж, дараагийн дэвтрийг нь шинээр бичиж "Монголчууд: Нүүдэл суудал" нэрээр дөрвөн дэвтрээр гаргасан. Гадаадын нэлээд хэлээр орчуулагдаж гарсан шүү. Тун товч ойлголттой болох гэсэн хүмүүс болон хүүхдэд зориулж Баабар "Монголын түүх" гэсэн ердөө гучаадхан хуудастай зураг чимэглэл ихтэй жижиг ном бий.

Хэд хэдэн эх зохиолыг заавал уншаарай, үүнд Марко Поло "Орчлонгийн элдэв сонин", Жиованни дель Плано Карпини, "Монголчуудын түүх", Гильём де Рубрик "Дорно этгээдэд зорчсон минь" гэсэн гурван гайхалтай бүтээл бий. Тэр дээр үед гэхэд одоогийн манай зарим "эрдэмтэдтэй" ч зүйрлэмгүй үнэнч шудрага хүмүүс ажгуу. Лувсанданзангийн "Алтан товч", Саган Сэцэний "Тэнгэрээс заяагаар үүдсэн хаадын алтан ургийн цагаан түүх нэрт Эрдэнийн товч" гэсэн лут бүтээл байна.

Саган Сэцэнийг өрнөтөд орчуулсан төдийгүй Зигмунд Фройд хүртэл ишилдэг юм шүү. Персийн их ухаантан Рашид ад Диний "Судрын чуулган" гэж бүтээл бий. Жүвэни "Дэлхийг байлдан дагуулагчдийн түүх" гэсэн онц сонирхолтой ном бий. Жүвэни Мөнх хааны үед Монголд амьдарч олон зүйлийг харьцуулан судалжээ. Саундэрсийн "Монголын байлдан дагуулал", Robert Marshall "Storm from the East" (Энэ номоор BBC, NHK-ийн хийсэн "Их Монгол" баримтат 4 анги киног бас үзээрэй), Morris Rossabi "Khubilai Khan", Michel Hoang "Genghis Khan" (орчуулагдсан), Jacob Abbot "Genghis Khan", Отахи Мацуво "Хубилай хаан", Яны "Чингис хаан", "Бат хаан", "Чингисийн удам", Калашниковын "Догшин жаран" зэрэг сонирхолтой ном олон бий. Нүүдэлчид ба тэдний үе үеийн турш хятадуудтай харилцаж байсан түүхийг лавшруулан сонирхоё гэвэл

Owen Lattimore "Inner Asian Frontiers of China"

гэсэн ном бий. Саяхан Жон Мэн гэж хүний бичсэн "Genghis Khan", "Khubilai Khan" гэсэн хоёр ном гарсан байна.

Шинэ үеийн түүхтэй холбогдсон Майскийн "Соверменная Монголия", Бурдуковын "Шинэ ба хуучин Монгол", Овэн Латтиморын "Нүүдэлчид ба комиссарууд", Танакагийн "Тал нутгийн хувьсгалчид" Оссендовскигийн "Хүн, бурхан, адгуусын орноор", Михаловскигийн "Бароны гэрээслэл", Леонид Юзефович "Самодержавец пустыни; Феномен судьбы барона Р.Ф. Унгерн-Штернберга", Хаслундын

"Далд Монгол", Henning Haslund, "Men and Gods in Mongolia", Tim Severin "In Search of Genghis Khan" бас нэг унгар хүний бичсэн "Өргөөн дахь аллага", Першин, Коростовиц зэрэг тэр үеийн амьд гэрч нарын ном зэргийг унш. Оросын эрдэмтэн Гумилов Монголын талаар их бичсэн. Харин жаахан болгоомжтой уншихгүй бол монгол хүнийг дор нь онгироогоод монголоцентрист болгочиж мэднэ. Саяхан дэлхийд бэстсэллэр болсон Визэрфилдийн "Чингис хаан: Дэлхийн шинэ дэг" гэсэн ном байна. Уран сайхан талаасаа сайн бүтээл, түүх талаасаа бол ч Гумилов маягийн л дэгсдүүлэл. Ер нь мянган жилийн судлагааг

нэг л сайхан нартай өдөр нэг ухаантай хүн орвонгоор нь эргүүлнэ гэж байдаггүй л юм даа, гэхдээ уншихад их сонирхолтой! "БНМАУ-ын түүх"гээд гурван боть ном бий. Хааяа лавлах зорилгоор харна уу гэхээс нуль үзэл суртлаас гадна бичлэг нь дэндүү залхуутай! Харин А.Амарын "Монголын түүх"-ийг сонирхож болно.

Монгол судлаач Козлов, Пержевальский, Пэльёо, Котвич, Латтимор, Боудин, Рупэн, Майский, Хайссиг, Хар Дорж, Ренчин, Дамдинсүрэн зэрэг хүмүүсийн талаар тодорхой ойлголттой байх нь зөв. Монгол уйгаржин бичиг заавал сур, хэрэг болно. Монголд дэлгэрсэн шашны тухай ойлголттой болохын тулд Li An-che "History of Tibetan Religion: a Study in the Field", "Далай ламын намтар" гэх мэтийн төвдийн шашинтай холбоотой ганц хоёр ном харах нь зүйтэй. Тевд Монголын шашин чинь Буддизмаас гаралтай боловч ихээхэн өөр эд шүү! С.Пүрэвжав "Монгол дахь шарын шашны хураангуй түүх"-ийг үзэл суртлыг нь

хасаад гүйлгээд уншчиж бас болно. Урлаг утга зохиолын хувьд Инжинашийн "Хөх судар" уншвал зүгээр. Занабазарын бүтээлүүдтэй танилц, ялгаатай онцлог талыг ньойлго. Ням- Осорын Цултэм "Искусство Монголии" гэсэн ном энэ талаар ерөнхий ойлголт өгнө.

1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиудтай танилц, сүүлчийнхийг нь нэлээд анхааралтай судлаарай.

УРАН ЗОХИОЛ

Энэтхэгийн уран зохиолын сүлд нь МЭӨ I! зууны үед зохиогдсон "Рамаяана" (Рамын тухай дуулал, товчилсон хэлбэрээр монголоор "Рам үлгэрийн цомирлог" нэртэй гарсан), V зууны үеийн "Махабхарата" (Бхаратын тухай их туульс) гэдэг юм билээ. Энэтхэгчүүд өөрсдөө хэдэн зуун анги телевизийн кино хийчихсэн гаргаад л байх юм билээ, соёлыг нь ойлгохгүй юм уу, ойшоодоггүй хүнд хар яршиг, МЭӨ Ү зуунд бичигдсэн Калидасын "Үүлэн зардас" монголоор бий, онцлон сонирхохгүй бол бас л "тухайг" нь олоод харчих, уул нь дунд сургуульд үздэг л юм. Эртний Герег, Ромын уран зохиолын тоймтой танилцвал зүгээр. Эзоп "Ёгт үлгэрүүд" Эсхил, Плутарх, Софокл "Эдип хаан", Ювиналь "Сатир", Вэргиль "Энэйда" (энэ ном орчуулагдсан), Хораци "Дуулал" гэх мэт. Эртний Герег, Ромын уран зохиолтой танилцая гэвэл

"Greek Classics", "Roman Classics" гэсэн хоёр ном байна. Ер нь эртний герег, ромын мифологитой

танилцаж, ухаан нь Аполлон, Эдипус, Виргил, Ахиллис, Атлант зэргийн аль нь хүн, аль нь бурхан, аль нь баатар, ямар ямар домогтой гэдгийг төсөөлж байхгүй бол хүний яриа, номын баатар зүйрлэлийн олон юмыг ойлгохгүйд хүрнэ шүү. Энэ цаг үетэй холбогдсон баримтат кино болон уран сайхны кино зөндөө. "Трой" гэхчлэн уран сайхны киноноос гадна герег ромын домгоор хийсэн хүүхэлдэйн кинонууд байна шүү дээ.

X зууны үед бичигдсэн Японы Murasaki Shikibu "Genji-nonogatari" зохиолыг дэлхийн анхны роман гэдэг юм билээ. Гүржийн Рүставэллийн "Барсан хэвнэгт баатар" (монгол орчуулгыг Гомбожав их сайхан хийсэн) Персийн Хафизийн "Хивс", Арабын "Мянга нэгэн шөнийн үлгэр" зэрэг дорнын утга зохиолын шилээврүүд байна. Хятадын нилээд хожмын (Чин династи) Цао Чаны "Улаан асрын зүүд" бол гадагшаа их алдартай.Ямар сайндаа Чойбалсангийн уншдаг бараг ганц ном нь байх вэ! "Үүл борооны ажил", "загас наадуулах" гэх

мэтийн хэллэг эндээс гаралтай байх! Энэтхэгийн (Яг нарийндаа бол Бенгалийн буюу өнөөдрийхөөр Бангла Дешийн) Рабиндранат Тагүүрийн алдарт "Өргөлийн дуун" (Ж.Бадраагийн урамтай орчуулга) болон богино өгүүллэгүүдийг нь харин олж уншаарай. "Торо" гээд роман нь монголоор орчуулагдсан. Италийн уран зохиолд яая даа гэсэн хоёр том овгор бий нь Дантэ Алигери, Жовани Боккаччо нар. Дантэгийн "Тэнгэрлэг комед" нь Хасбаатарын сайхан орчуулгаар монголоор бий. Энэ зохиолыг ер нь Дахин сэргэлтийн нэг том угтал, өрнийн сэтгэлгээний нэг том бүтээл гэж үздэг. Бокачиогийн "Декамерон" бүр гучаад оны үед орчуулагдсан. Испаний Мигүэль дэ Сэрвантэс "Кихот ноён" бол олон зууны турш бараг бүх хэлэнд орчуулагдсан төдийгүй хэдэн арван үеийг хүмүүжүүлсэн, сэтгэлгээнд нөлөө үзүүлсэн том бүтээл. Дон Кихот, Санчо Панса, Росинантэ морь гэхээр дэлхийд мэддэггүй хүн ховор биз. Монголоор "Дон Кихот" ч гэж бий, сүүлд орчуулсан "Кихот ноён" ч гэж бас бий. Бас Лопэ дэ Вэга "Хонин булаг"-ийг киног нь

юмуу жүжгийг нь үз, эсвэл унш. Франсуа Рабэлэгээс эхлэн дэлхийн хэмжээний францын уран зохиол бий болсон байж ч магадгүй. "Таргантуа, Пантагруэль хоёр" бичсэн алиа хөгшин үхэхдээ "Хөшгөө хаагаарай, фарс дууслаа" гэж хэлсэн боловч дараахан нь бүр лүг сатирист Мольер гарч иржээ. Лаандаа тохируулаад яг л гучин минутанд багтахуйц жүжиг тэрээр тун олныг бичсэн, тоглоогүй театр гэж бараг үгүй биз. "Тартюф", "Мезантроп" хоёр нь илүү алдартай болов уу! Мөн Вольтэр байна. Бас нэг луг нь "Fables" бичсэн Жан дэ Ла Фонтаин юм. Францийн хувьсгалын дараа тэнд хэтэрхий олон мундаг зохиолчид хоорондоо шахалдан нэг дор төрж, романтизм, реализм, натурализмын хэлбэр чиглэлээр бичиж байв. Нэлээд содон дүр нь Густав Флобэрт ("Бовари хадагтай"), Стандаль ("Улааныхан ба харынхан"), Өнөрэ дэ Бальзак ("Хүн төрлөхтний комед" гэсэн ерөнхий нэртэй 90 орчим бүтээл) нар болно. Цааш нь эцэг Александр Дюма, хүү Дюма, Виктор Хюго, Жюль Вэрн, Жоорж Санд, Эмиль Золя, Ги дэ

Мопассон гээд зөндөө л дөө. Ихэнхийнх нь гол бүтээлүүд монголоор орчуулагдсан. Энэ нь угаасаа Орост Францийн уран зохиол хүндтэй байр эзэлдэгтэй холбоотой биз. Эдгээрийг уг нь хүүхэд байхдаа олоод уншчих учиртай юм, гэхдээ амжаагүй бол араас нь хөөцөлдөөд хэрэггүй биз дээ, учиргүй их юм алдахгүй. Хийсэн киног нь үзээд юм уу, эсвэл ялангуяа америк вариантаар аймаар товчилсон, тэр байтугай комиксоор зураад үзүүлсэн байдгийг нь харахад л хаваасаг!

Мартин Лютэрийн шинэтгэл германы утга зохиолд гүнзгий нөлөөлжээ. "Historia von Dr. Jo- hann Fausten" гэсэн бүтээл XVI зууны Германд гарч үүнээс хойш "фаустизм" гэсэн утга зохиол, урлаг, философи, сэтгэлгээний бүхэл бүтэн үзэгдэл буй боллоо. Эндээс л германы рационализм, неокласизм үүсэн явсаар Вольфганг Гөтэ, Фредрих Шиллер гэсэн хоёр луг түүхэн хүн төрснөөр герман хэлтний утга зохиол дэлхийн тэргүүлэх эгнээнийх болов. Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл",

"Дээрэмчид" гэсэн жүжгийг үзэх, болбол уншчихвал зүгээр. Гөтэгийн 80 настайдаа бичсэн "Фауст" бол хүний түүхэнд гарсан хамгийн том хөшөөний нэг. Ах дүү Вилхэльм, Якоб Гримм нарыг мэддэг байх ёстой. Далимд үүн шиг үлгэр бичдэгсуутан Данийн Ханс Кристиан Андерсон, Францийн Шарль Пиерро нарын үлгэрүүд болоод Левис Каролл "Алиса гайхамшгийн оронд" А.А.Милнэ "Винни ПүүМүнро Лийф "Фердинандын түүх" зэрэг хүүхдийн бүтээлүүдтэй хүүхэд байхдаа танилцаж амжаагүй бол нөхөхөөс өер аргагүй, учир нь тухайлбал Андерсоны үлгэр л гэхэд өнөөгийн иргэншлийн салшгүй нэг элемент болчихжээ. Стефен Цвейг, Гэрхард Хауптманн мэтийн германы (Герман улсын биш шүү!) уран зохиолын дажгүй төлөөлөгчид бий л дээ.

Өрнийн сэтгэлгээний нэг гайхамшиг бол Феодор Михайлович Достоевский юм. Чухам Достоевскийгээс эхлэн индвид хүний дотоод сэтгэл рүү өнгийх болжээ. Достоевскийгээс эхлэн хүмүүний сэтгэлгээнд өөрчлөлт гарчээ

гэж хэлж болохуйц. Зигмунд Фройд бол чухам л Достоевскийн шинжлэх ухааны задаргаа, шинжилгээ, тайлбар нь (Зөв эсэхийг нь мэдэхгүй!) байх. Хүний дотоод сэтгэлгээг нээх талаар тэрээр өрнийн аль ч зохиолчоос, аль ч сэтгэгчээс түрүүлчихсэн юм. Залуу Достоевский засагтай тэрсэлдэн цаазлуулах ял сонсоод яг л буудуулахынхаа өмнө гэнэт өршеегдсөнөөр (дараалж буудахад хажуугийнх нь хүн нэгэнт хороогдоодчихоод мань хүн дээр тулаад байжээ) хүн төрлөхтөн "Гэм, зэм"-тэй хоцорчээ. Энэ агуу хүний "Ядуу хүмүүс", "Цагаан шөнө", "Дорд үзэгдэгсэд" зэргээс өөр монгол хэлэнд хөрвүүлэгдсэн бүтээл үгүй. Харин ойрмогхоноос Достоевскийн хамгийн аугаа хоёр бүтээл Гэм зэм, Крамазовынхан гэсэн роман Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар монголоор гарлаа. "Польное собирание сочинении Ф.М.Достоевского" гэсэн 1972-90 онд хэвлэсэн 30 боть ном бий нь Достоевскийг бишрэн шүтэгчийн гар таталгүй худалдаж авах цуглуулга. Достоевскийн үнэхээр гайхалтай зохиол нь "Приступление и наказание". Хэл

болгонд орчуулагдсан энэ нэр томъёо (монголоор "гэм, зэм") өөрөө гүн ухааны нэгэн судлал болжээ. Амьдралынхаа төгсгөлд бичсэн "Братья Крамазовых" бол зүгээр л гайхамшиг, эргэлзээ, бодол, эрэгцүүлэл, амьдралын утга, мораль. "Нэг үр амьдарвал нэгэн амь аврагдлаа гэсэн үг, тэр үр үхвэл мянган амьдрал шинээр үүснэ" хэмээн Достоевский өөрөө энэ романыхаа өмнө Библиэс ишилсэн үгийн гүн утгыг л гаргаж дээ гэмээр. Ер нь Кармазовынханыг нэг удаа биш, насан туршдаа унших ёстой байх, тухай бүрд бүр шал өөрөөр уншигдана гээч. Эргэн тойрон нь ялзарч, хүн нэрнээс цаашгүй амьтадаар дүүрсэн бузар нийгэмд хүн чигээрээ, хүний ёс зүйгээ хадгалсаар байгаа ганц нэг хүн байсаар байгаа тухай бахархан бичсэн "Подросток" зохиол нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн төдийгүй, би үүнийг амьдралынхаа мердлөг болгодог. "Бесы", "Идиот", "Записки из мертвого дома", Игорок' зэрэг нь алдартай. Достоевскийн намтрыг уншвал их сонин. Леонид Гроссман "Достоевский", Николай Бердяев

"Достоевский" гэх мэтийн намтрын болон шүүмжийн гоё номуудад түүний этгээд өвөрмөц амьдрал, гайхамшигт зохиолыг нь задлан шинжилсэн байдаг. "Достоевскийн амьдралын 26 өдөр" (1981) хэмээх ЗХУ-ын хачин гоё кино бий.

Дэлхийн уран зохиолын, ер нь сэтгэлгээний нэг гайхамшиг бол Лев Николаевич Толстой болой. Түүний "Дайн ба Энх" (монгол орчуулга нь их тааруу), "Анна Каренина" (үүн шиг сайн монгол орчуулга өөрийг уншиж үзээгүй, Ш.Очирбат) хоёрыг хүний түүхэнд бичигдсэн хамгийн сайхан (сайхан шүү!) бүтээл гэж олон шүүмжлэгчид үздэг юм билээ. Толстойн олон зохиол монголоор хэвлэгдсэн. "Хажи Мурат", "Сэхээрэл", "Кавказад олзлогдсон хүн" болоод олон богино өгүүллэг нь бий. Толстойн өөрийнх нь амьдрал зохиолоос нь дутахгүй сонин. Эхнэртэйгээ олон жилийн турш өдөр тутам тэмдэглэл хөтөлсөн учраас дэлхийн түүхэнд хамгийн сайн судлагдсан гэр бүл гэж үздэг. Максим Горький "Лев Николаевич Толстойн

тухай дурсамж" номд их тодорхой өгүүлсэн байгаа.

Өөр нэг суу билэг бол Антон Павлович Чехов байна.Түүнд "орчихсон" хүнд "Полное собрание сочинений и писем" (1974-82) гэсэн 30 боть, эвсэл арай даруухан 12 боть, эсвэл ердөө л "А.П.Чехов. Сочинение в четырех томах" гэсэн түүвэр байна. Ямарчиг байсан түүний "Дедя Ваня", "Чайка" "Три сестры", "Вешнёвый сэд" гэсэн жүжгүүд, "Медведь", "Свадьба", "Предложение", "Юбилей" гэсэн нэг үзэгдэлт фарсууд, олон жижиг өгүүллэгийг нь заавал уншаарай. Чехов монголоор их орчуулагдсан боловч чадаж байвал оросоор уншвал зүгээр. Тэрээр жүжгийн болоод орчин үеийн богино өгүүллэгийн хувьд дэлхийн хэмжээний том мастер.

Александр Грибоедов "Ухаантайн зовлон", Иван Гончарев "Обломов" Николай Гоголь "Амьгүй албат", "Байцаагч түшмэл", "Диканка орчимд өнгөрүүлсэн үдэш", Иван Крыловын ёгт

үлгэрүүд гэсэн танилцах ёстой сонгодогууд Оросоос нилээд бий. Иван Тургенев бол нилээд том онцлог. Түүний өгүүллэг нь уран зохиолын нэгэн сод нээлт гэдэг. "Эцэг, хүү", "Анхны хайр" зэрэг зарим бүтээл нь монголоор бий.

Английн утга зохиол бол тэр чигээрээ Шекспир, эсвэл дэлхийн утга зохиолд тэрээр дэндүү аугаа! Одоо дэлхий дээр Шекспир судлалын хэдэн мянган институд ажилладаг, хамгийн олон нь Японд бий гэж сонссон. Шекспир бол дайнд Напалеон, уран зурагт Ленардо да Винчи л юм уу даа, эсвэл эсрэгээр байхаа! "Данийн хан хүү Хамлет", "Макбет", "Отелло", "Пир ван", "Ромео Жулетта" гэсэн таван таргеди нь давтагдашгүй мөнхийн бүтээл! Үүгээр нь хийсэн кино, жүжиг, дуурь, бүжгэн жүжиг, зураг, хөшөө гээд байж болох юм болгон л хэдэн бум бий биз. Ганц уран бүтээлчид төдийгүй үе үеийн бүхий л интелгентүүд Шекспир дээр өөрийгөө сорьдог болоод 400 жил болж байх шиг байна. Шекспирийг ойлгож мэдэрдэггүй юм гэхэд ядахнаа ишлээд сурчих

л даа! Даниел Дэфо "Робинзон Крузо" (Орчин үеийн социологи, психологи, экономиксийн нүдээр харвал худлаа зохиол, тиймдээ олон иш татуулж сэтгэлгээний хөгжилд их тус болсон байх!), Свифт Туливэрийн аялал" гэсэн уншуустай зохиол байна. Франкэнштайн гэсэн үг мангас, албин гэсэн утга агуулахаас гадна эцсийн үр дүнгээ тооцоолоогүй алив үйлдэл сүйрэлд хүргэдэг гэсэн гүн ухаан, сэтгэлгээний хэлэмж цаанаа агуулах болжээ. Энэ нь өөрийн бүтээсэн "амьтандаа" алагдаж байгаа "галзуу- эрдэмтний" тухай Английн эмэгтэй зохиолч

Mary Wollstonecraft Shelley "Frankenstein, or The Modern Prometheus" гэсэн ном бичсэнээс болсон хэрэг. Атомын бөмбөгнөөс авахуулаад ялангуяа енөөдрийн биотехнологийн нээлтэнд хүмүүс Франкэнштайн биш байгаа хэмээн болгоомжлон хардаг. Жишээ нь Доли хонь байна!? Христийг хүртэл дорд үзэх шахаж, зөвхөн Бурхантай зиндаархадаг байсан Толстойн ганц биширдэг зохиолч нь болох Чарльз Дикенсийн олон бүтээлээс "Пиквик клуб", "Давид Копперфильд" хоёр нь хамгийн

алдартай. "Эрдэнэ нуусан арал" бичсэн Робэрт Стивенсоны "Доктор Жэкилл, мистер Хайд" гэдэг зохиол бол хүн төрлөхтний мөнхийн асуулт болох хар цагаан, муу сайны хязгаар заагийг хамгийн сайн харуулсан, гүн ухааны чанга дурсгал. ОскарВайлд "Дориан Грэйн хөрег" гэж байна. Ер нь Оскар Вайлд их сонин "нөхөр" шүү. Америкийг Бурхан хожим бүтээсэн болохоор XX зуунаас өмнөх уран зохиол нь төдий л баян биш. Эдгар По "Алтан цох"(Д.Нацагдоржийн орчуулга), Фэнимор Күпэр "Сүүлчийн Могикан", Бичэр Стоу "Том авгын овоохой" (нарийн ярьвал энэ зохиолоос болж Америкийн иргэний дайн үүссэн юм гэнэлээ.), Жэк Лондон "Мартин Эден" "Цагаан соёо", богино өгүүллэгүүд л байна даа. Марк Твейний "Гекельберри Финнд тохилдсон адал явдал"-ыг Америкийн уран зохиолын эхлэл гэж олон шүүмжлэгчид үздэг. Би багадаа энэ зохиолыг хэдэн арав дахин уншиж билээ. "Том Сойрын адал явдал", "Жонон гуйлгачин хоёр", "Артур вангийн өргөөнөө" гээд олон бүтээл нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн. Твейний хамгийн

гайхалтай нь өгүүллэгүүд нь юм. Хэлэх гэж хэрчинэ, сэтгэх гэж сэлэмдэнэ. Далимд хэлэхэд Толстой, Чехов, Твейн гуравт Нобел өгөөгүй юм чинь (гурвуул XX зууны эхэнд амьд сэрүүн байсан) энэ шагналын нүдээ олж чаддаг нь юу л бол гэсэн шүүмжтэй таарч байсан, санаа ч нийлсэн. Цаашлаад Жойс, Набоков, Конрад, Орвэл, Мишима аль нь ч хүртээгүй юм шүү дээ. Ер нь Нобелийн утга зохиол, энх тайван гэсэн хоёр салбарын шагналын жишиг тодруулга нилээд эргэлзээтэй шүү. Ганц үгээр хэлэхэд аливаа шагнал, цол хэргэм, тэр байтугай Нобелийн шагнал ч юмны төгс хэмжүүр биш!

XX ЗУУНЫ УРАН ЗОХИОЛ

Ер нь энэ зууны уран зохиолын хамгийн ноён оргилуудыг нэрлэбэл Жозэф Конрадын "Лорд Жим", Хэнри Жэймсийн "Элчин сайдууд", Жэймс Жойсын "Үлиссэс" Франц Кафкагийн "Процесс", Алдоус Хакслэйн "Гайхамшигт шинэ ертөнц", Жоорж Орвэллийн "Эзнээ сольсон нь", "1984", Томас Маннын "Доктор Фауст", Владимир Набоковын "Лолита", Юкио Мишимагийн "Алтан асрын сүм", Габриэль Гарсиа Маркүзийн "Зуун жилийн ганцаардал", "Дэлхийн дайн, Эйнштэйний харьцангуй онол, фройдизм нь хориод оны нийгмийн сэтгэлгээнд гүн "үрчлээ" суулгажээ. Чухам энэ үед James Joyce "Ulysses", (1922 онд), Franz Kafka "The Tri- al" (Der Prozess) (1925 онд) гэсэн хоёр сонгодог бүтээл гарч сэтгэлгээнд чанарын өөрчлөлт оруулсан гэж шүүмжлэгчид үздэг. Аль аль нь анх гарахдаа шоовдорлогдсон, Кафка бол зохиолоо шатаахыг найзаасаа гуйгаад үхсэн. Прүсийн зохиолыг 1950-иад он хүртэл төдийлөн

тоодоггүй байв. XX зууны уран зохиол юугаараа ялгаатай юм бэ? Эд хувь хүний нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг тээсэн өмнөх бүх үеийн уран зохиолын баатрыг цаазаар аваачин алсан юм. Бие хүний моралийн болон оюуны амжилтыг илтгэдэг баатар XX зуун гаруут л үхжээ. "Үлиссис", "Мартагдсан цагийн эрэлд" нь анти- баатрыг төрүүлээд зогсохгүй уран зохилын гол төвд байсан баатарлаг бие хүнийг тонилгож, моралийн хаалт хязгаарыг үл ойшоож эхэлсэн юм. Уран зохиолын мөн чанарт өөрчлөлт орлоо. Эйнштэйн, Фройд нар шиг л тэд XX зууны шинэ сэтгэлгээг бий болгожээ.

Цааш нь сонирхвол James Joyce "A Portrait of the Artist as a Young Man", "Finnegans Wake", Franz Kafka "The Castle"-ийг уншиж болно.

Сэтгэлгээний хүрээнд лут нөлөөлсөн өөр хоёр хүн бий нь Хакслэй, Орвэл нар. Хакслэй 1932

онд бичсэн Aldous Huxley "Brave New World "

зохиолоороо үйлдвэрлэлийн аргаар "чанартай" хүн хийж, тийм шилдэг хүмүүсээс тогтож буй

"жаргалтай" нийгмийн тухай өгүүлдэг. Чухам тэнд л анх удаа генийн инженер зүйн тухай төсөөлжээ. Тэгвэл Орвэл George Orwell "Nine- teen Eightyfour", "Animal Farm" гэсэн зохиолуудад дарангуйллын нийгмийн мөн чанарыг харуулжээ. Ерэн он хүртэл Зөвлөлтийн гааль дээр ганц асууж шалгадаг байсан зохиол доо! Дэлхийн бүх оронд дунд сургуульд заавал үздэг энэ хоёр зохиолыг монголоор орчуулсан, харин сүүлчийнхийг нь "Эзнээ сольсон нь" "Амьтны ферм" зэрэг нэрээр биенээсээ үл хамаарсан гурван өөр орчуулга гарсан. Монголын ардчилсан төр их төстэй харагдсанаас болоод л дахин дахин орчуулаад байсан юм болов уу, уг нь Цэдэнбалын төр илүү адилхан байсан юм шүү дээ. "Бүх амьтан тэгш эрхтэй, гэвч зарим амьтан бүр илүү тэгш эрхтэй", "нөхөр Напалеоных дандаа зөв", "их Ах" гэсэн хэлц үгс эндээс гаралтай. Англо- Саксоны XX зууны уран зохиолтой танилцъя. Хоёр дайн, эдийн засгийн хямрал дундуур хамаг залуу насаа өнгөрөөсөн хорь гучаад оны залуусыг Хэминвэй "алдагдсан үеийнхэн" гэж

нэрлэсэн ба энэ үеийхнээс гайхамшигт зохиолууд гарсан. Ernest Hemingway "The Sun Also Rises", "A Farewell to Arms", "For Whom the Bell Tolls" (бүгд монголоор бий), Dos Passos "The 42nd Parallel", "1919 ", "The Big Money"

гэсэн "U.S.A" трилоги бас цаана нь "Manhattan Transfer" гэсэн алдартай роман бий. John Stein- beck "Mice and Men", "The Grapes of Wrath", F.Scott Fitzgerald "The Great Gatsby", William Faulkner "Absalom, Absalom!", "The Sound and the Fury" гэх мэт. Эд бараг бүгдээрээ Нобелтай. Энэ зохиолуудаар хийсэн кино ховор, тэгээд ч амтгүй. Овоо нь "The Great Gatsby" гэдэг кино бий. Гэхдээ киног нь үзчихээд дараа нь номыг нь уншиж болохоор олон зохиолчид бас бий. Грэм Гриний туужууд тун өвөрмөц. Graham Greene "Our Man in Havana" (Кубад коммунист дэглэм тогтохын өмнөхөн байдлын тухай, кино нь бий), "The Comedians" (Гайтын дарангуйллын үеийн тухай боловч нийтлэг шинжтэй, тэр дундаа зарим нь манай өмнөх зарим нь манай одоохи амьдралтай яг таарна,

бас кино нь бий.), "The Honorary Consul"; "The

Human Factor" (Хамгийн чанга нь энэ байх), "Monsignor Quixote", "The Tenth Man", "The Heart of the Matter" гэх мэт. Гриний "Хэнэггүй америк" нь монголоор бий. V.D. Nabokov "Lol- ita" зохиолыг киног нь эхэлж үзэж болох авч зохиолыг нь дараа нь заавал уншилгүй горьгүй. E.L.Doctorow "Ragtime", Robert Graves "I, Claudius" гэсэн хоёр номын киног нь үзэж болох авч, кино нь кино урлагийнхаа хувьд дэндүү мундаг учраас тусдаа асуудал, дараа өгүүлнэ. Эрэлхэг цэрэг Швейкийн америк хувилбар болсон Joseph Heller "Catch 22", энэ зууны эхний сонгодог бүтээл Joseph Conrad "Lord Jim", "Nostromo", "The Secret Agent", Henry James "The Ambassadors" -ийг унших номынхоо бүртгэлд ав. Philip Roth 'Portnoy's Complaint"

сексуал цангаанд орсон авч эхийнхээ дарангуйлалд амьдардаг жүүд хүүхдийн шаналгааг бичсэнээрээ уран зохиолын шинэ хандлага гаргасан гэдэг. Америкчууд орчин үеийн хоёр нигр зохиолчоороо их бахархдаг юм. Ralph Ellison "Invisible Man", Toni Morrison "Beloved" хоёрыг уншсан ч болно, уншаагүйдээ

ч яахав. Харин Нобелийн шагналт энэ авгайгийн хамгийн алдартай зохиолоор нь бүтээсэн "Beloved" киног нь үзээрэй, Oprah Winfrey гол дүрд нь тоглодог юм. Саламан Рушди бол зүгээр л Хомейнигаас цаазын ял авсан учраас л алдаршсан нэгэн биш, ерөес өмнө нь хүлээн зөвшөөрөгдсөн том зохилч байсан юм. Salman Rushdie "Midnight's Chil- dren", "The Satanic Verses". Хэнрих Бөөл бол шинэ үеийн Европын нэг авангард! Henrich Boll "The Lost Honour of Katharina Blum" зохиолд

"чөлөөт хэвлэл"-ийг шүүмжилжээ. Кино нь ч зүгээр. Henrich Boll "What's to Become of the Boy?, or Something to do with Books" сайн зохиол, түүнээс гадна ер нь Бөөлийн богино өгүүллэгүүд нь их хеөрхөн. Энэ зууны Германы уран зохиолын нэг сүлд нь бол Erich Maria Re- marque түүний "All Quiet on the Western Front", (энэ ном дээр үед монголоор "Өрнө фронтод сонин юу байна?" нэртэй орчуулагдсан) Uwe Johnson гээд орчин үеийн аваргууд нь байна. Gunter Grass "The Tin Drum", "Dog Years"- ийг унших ёстой. Францын орчин үеийн уран

зохиолоос, Andre Gide . Andre Malraux нартай танилцаж ялангуяа Прүсийг заавал унш. Marcel Proust "Remembrance of Things Past". Данийн Мартин Нексе "Хүний бяцхан ур Дитте", Финляндын Мартти Ларни "Асуух нурууны эмч буюу аргагуйн эрхэнд луйварчин" гэсэн скандинавын уран зохиолыг уншаарай. Амерканизм маш хүчтэй түрж буй өнөө үед түүнийг дагах нь аргагүй боловч бас шүүмжлэлтэй харж сурахад чинь Ларнигийн зохиол тус болно шүү! Зүүн Европын орчин үеийн уран зохиолоос чехийн Хашек, Чапек, польшийн Синкевич, Рэймонт, сэрбийн Андрич нартай танилц. Ялангуяа Ярослав Хашек "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал", Karel Capek "The Life of the Insects" Henryk Sien- kiewicz "Qua Vadis?" зохиолууд бол дэлхийн сонгодог бүтээл. Далимд хэлэхэд Чапекийн "R.U.R" гэдэг зохиолд анх "робот" гэдэг үг гарчээ. Иво Андрич "Дрина голын гуүр" монголоор орчуулагдсан. Сэрбийн Модраг Булатович гэж зохиолчийг би дотроо их шүтдэг юм, гэхдээ хүнд тулгах гээгүй. Түүний "Илжиг

унасан баатар" нь англи дээр байдаг эсэхийг мэдэхгүй юм.

XX зууны Оросын уран зохиол гэхээр Зөвлөлтийнх л болж таарлаа. Максим Горький, Михаил Булгаков, Илья Эренбург, Борис Пастерняк, Иван Бунин, Михайл Шолохов, Александр Солженицын гэсэн сод төлөөлөгчид бий. Максим Горький "Эх", "Артамоновынхны амьдрал", Николай Островский "Болд хэрхэн хатаагдсан нь", Александр Фадеев "Залуу гварди", Александр Чаковский "Ялалт"зэргийг уншиж социалист рөализм гэгч юу болохыг ойлгохын зэрэгцээ урьд үе чинь болох бид ямар уран зохиолоор хүмүүжиж байсныг мэдэж авахад илүүдэхгүй. Гэхдээ манайд орчуулагдсан Зевлөлтйн соцреалист зохиол болгоныг уншаад явбал нас чинь хүрэхгүйгээс гадна чамд гоо сайхан, шинэ мэдлэг юу ч өгөхгүй шүү. Тэрнээс гадна "хордлого" авч магадгүй! Иван Буниний өгүүллэг, Илья Эренбург "Парисын уналт", Михайл Булгаков "Собачье Сердце", "Мастер Маргарита хоёр",

Борис Пастерняк "Доктор Живаго", Михаил Шолохов "Дөлгөөн Дон", Александр Сольженицын "Один день из жизни Ивана Денисовича", "Архипелаг Гулаг" зэрэг бол заавал унших ёстой сонгодог бүтээлүүд. Илья Ильф, Евгений Петров нарын "12 сандал", Алтан тугал" гэсэн хоёр луг бүтээл бий. Киног нь ч бас давхар үзээрэй. "Слесерь-интелгент средного образования", "Великий комбинатор", "Гигант мысли-отец Русской димокрации" гэх мэтийн хэлц үг эндээс гаралтай. Анатолий Рыбаков "Арбатын хүүхдүуд", "Айдас" гэсэн болон Варлам Шаламовын зохиолуудыг уншвал сталинизмыг ойлгоход их нэмэр болно. Василий Шукшиний богино өгүүллэгүүд их хөөрхөн, танилцахад гэмгүй. Амьдрал нь манайтай нэлээд тестэй гэдэг утгаар Чингиз Айтматовын зарим зохиолыг уншиж болно. "Анхны багш", "Зуунаас урт өдөр" хоёр нь л овоо байх. Анатолий Кузнецов "Бабы Яр", Андрей Синявский "Добрая ночь" гэсэн зохиол их шуугиан тарьсан юмдаг.

Япончууд бол виски, магнетофон, менежментийг баруунаас сайжруулан хуулдаг төдийгүй урлагийг мөн хуулан өөрийнхөө өвөрмөц өнгийг дээр нь нэмээд "галзуу" авангард хийж чаддаг улс. Куросавагийн "Рашамон" бол кино урлагийн сод бүтээл учир тусдаа асуудал, харин үүний эх зохиол

Akutagawa Ryunksuke "Rashamon", "Yabu no na- ka" гэсэн хоёр богино өгүүллэгийг унших хэрэгтэй. Kobo Abe "The Woman in the Dunes", Yasunari Kawabata "Snow Country", Kenzaburo Oe "Nip the Buds, Shoot the Kids" болон Оэгийн ялангуяа атомын хөнөөлийн тухай эсээнүүдийг олж уншаарай. Оэгийн "Хожимдсон залуус" монголоор орчуулагдсан. Шипуяа Роёотара одоогийн японд их алдартай тул уншвал зүгээр, бас л хоёр гурван ном нь манайд гарсан байх. Гэхдээ л Японы орчин үеийн уран зохиолын тасархай орой нь Юкио Мишима! Мишима бол энэ зууны нэг том гайхамшиг. Харин Нобелийн шагнал авахынхаа өмнөхөн харакири хийж үхсэн, жинхэнэ нэрийг нь Хираока Кимитакэ гэдэг энэ "галзуу" суутад хэт автвал

боловсролтой болох гэсэн эсэн амь насгүй ч болж болно шүү! "Thirst for Love", "Forbidden Colours", "The Sound of Waves", "After the Ban- quet", "The Sea of Fertility", "Spring Snow", "Run- away Horses", "The Temple of Dawn", "The Decay of the Angel", зарим жүжгүүд нь "Madame de Sade";, "Five Modern Noh Plays", болон богино өгүүллэгүүд нь байна. Түүний . "Death in Mid- summer, and Other Stories" гэсэн өгүүллэгийн түүврээс нь "Patriotism" гэсэн өгүүллэгийг нь уншиж Мишима өөрөө ямар үзэлтэй хүн болохыг ойлгож болно. Оэ, Мишима, Абэ нарын зохиолуудыг сүүлийн үед их орчуулж байгаа. Ибро-Америкийн уран зохиол гэж нэг урсгал ялангуяа жараад оны үеэс тун хүчтэй түрсэн. Энэ бол Латин Америкийн испани, португаль хэл дээр бичигдсэн зохиолууд л даа. Би өөрөө залуудаа моодорхож эндээс учиргүй ихийг уншсан, эргээд бодож байхад хэтэрхий илүү "ажил" хийсэн юм шиг.

Кортазер, Амадо, Глен, Неру, Боржэ, Мистраль гээд уншаад л байвал сонин л доо, гэхдээ

Габриэль Гарсиа Маркүз бол тэндээ ч, дэлхийд ч од! Түүний "Зуун жилийн ганцаардал"-ын монгол орчуулга ёстой луг! Үүнийг би урьд нь гурван хэлээр уншсан мөртөө монгол орчуулга дээр нь л амтыг нь авсан. Сүүлийн үед Нигерийн Соеинка, Египтийн Мафуз хоёрыг их ярих болжээ. Уран зохиол интернациональчлагдаж байгааг үзүүлэх гэж тэгэж байгаа юм уу, үнэхээр лаг юм уу, бүү мэд. Би л лав уншиж амжаагүй. Гэхдээ залуус танилцчихад зүгээр байх аа! "Best-Seller" гэдэг утга зохиолын шинэ терөл шахуу юм бий болчихож. Хэдийгээр буурьтай, цагийг эзлэхүйц бүтээл биш боловч шуугиан тарьж буй зүйлстэй танилцах нь буруу биш. Тухайлбал Агата Крист бол дедектив бичлэгийн сонгодог төлөөлөгч шүү дээ. Достоевскийгаас бусдыг нь тоодоггүй оюуны лут цуглуулга болох гэж дедектив, фантастик, адал явдал, триллэр, вэстэрн, аймшгийн сэдвийг үл анзаарагчийн дүр эсгэх аваас ухаантай гэхээсээ шог болж харагдана шүү! Жюль Вэрнийн фантастик олсон. Хэрбэрт Вэльсийн энэ зуунд жинхэнэ

хөгжлөө "Үл узэгдэгч хүн", "Цагийн машин", Айзик Айзимовын роботын тухай олон өгүүллэг тууж;, Kurt Vonnegut, Jr., Ray Bradbury, Italo Calvino, J.G. Ballard, болон L.P. Hartley "Fa- cial Justice", Evelyn Waugh "Love Among the Ruins" гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн олон томчууд бий. Канон Дойлын Шерлок Холмосын тухай өгүүллэгүүд, Жоорж Семеноны мөрдөгч Мэгрэгийн тухай өгүүллэг туужууд, Agatha Christie-ийн зарим ном, тухайлбал "Murder on the Orient Express" зэрэг бол танилцах л ёстой зүйлс. Ялангуяа Kurt Vonnegut бол хоррор, песимизм, фантазиараа сонгодог зэрэгт хүрчихсэн хүн. Kurt Vonnegut "Slaughterhause Five" бол сонгодог зохиол. Робэрт Лүдлүм, Стэфэн Кинг гэх мэтийн аймшгийн, эсвэл Марио Пуззо маягийн адал явдпын алдаршсан зохиолчдын бүтээлийг ч үзээд ав. Гэхдээ хөнгөн чанарын ийм бүтээлүүдэд хэт их цаг өгч, араас нь хөөцөлдөх нь дэмий дээ, нэг л мэдэхэд Чейзийн 65 боть уншсаныгаа учиргүй их боловсролд тооцчихсон гэдийгээд явдаг гэрийн ажилгүй авгайгаас нэг их ялгагдахгүй болно. Ер

нь энэ төрлийн зохиолуудын киног нь эхэлж үзчихээд, таалагдаад болж өгөхгүй бол номыг нь олж уншвал арга нь ч арай ухаалаг болно. Эцэст нь орчин үеийн Монголын уран зохиолын тухай хэдэн үг. Орчин үеийн утга зохиол ч, утга зохиолын хэл ч манайд ердөө тавь жараад оны үед бий болсон юм. Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир", С.Дашдооровын "Говийн өндөр", Д.Намдагийн "Цаг төрийн үймээн" гэсэн гайгүй бүтээлүүд бий, үүнийг XVIIIXIX зууны романтизм, реализмтай харьцуулж уншина уу, Островскийн социалист реализмтай холбож ойлгоно уу, ер нь л манай монголын амьдрал гэж харна уу, өөрөө л мэд. Цаг үетэйгээ хамт хэрэггүй болчихсон аймаар зузаан монгол романууд олон бий учраас хамаагүй шүүрч аваад "хордчихов оо"! Өнгөрсен түүхээ ойлгоход Б.Ренчингийн роман, туужууд, Ц.Доржготовын богино өгүүллүүд, "Үр ач танаа" гэсэн роман, С.Эрдэнийн "Хойт насандаа уулзъя" гэсэн ном тус болно. С.Эрдэнийн жар далаад оны өгүүллэгүүдийг харин анхааралтай уншаарай, тэндээс бол урлаг, гоо сайхан

үнэртэнэ. Д.Намдаг, С.Эрдэнэ хоёр бол давтагдашгүй, эсвэл давтагдаагүй гэсэн утгаараа Монголын уран зохиолын оргил гэж боддог. Ориг байж л шилээвэр шүү дээ. Ер нь бүх утга зохиол ердөө 38 сюжэтэнд багтдаг юм гэнэлээ. 39 дахь шинэ сюжэт бодоод олчихвол дэлхийн сонгодог болчихоно шүү дээ. Шинэ үеийхнээс Г.Аюурзана их дажгүй шүү. Бусдынх нь тухайд гэвэл өөрөө л мэдэж дээ, буянаараа бол!

ЯРУУ НАЙРАГ

Олон шүлэг цээжлээд боловсролтой болох нь ч хаашаа юм, тэгэх тусмаа зохиодог бол бүр ч хэцүү л юм байна. Учир нь яруу найраг бол ямар

чшашнаас ах, өнө эртний зүйл, тиймээс Псалмаас авахуулаад 3-4 мянган жил өнгөрөхөд хүн төрлөхтөн шүлэглэж хэлэх юмаа барсан байх аа! Ингэхээр шүлэг дагаж хуйларцгаагаад байх

чаягүй бол хоцрогдлын шинж байж магадгүй шүү? Гэхдээ энэ бол яруу найргаас холхон яв гэсэн үг биш шүү! Миний ойлголтоор яруу найраг нь мэдээлэл, мэдлэг өгөхөөсөө мэдрэмж өгдөг. Өөрөөр хэлбэл яруу найргийг зургаа дахь мэдрэмжээрээ хүртэж яруу сайхныг олдог юм болов уу? Хоёрдугаарт яруу найргийг орчуулж мэдрэхэд үнэхээр хэцүү. Пүшкиний "Аптан загас"-ын Дамдинсүрэнгийн монгол орчуулгыг би л лав Пүшкинийх гэж хэлж чадахгүй, тэр сюжетээр нь Дамдинсүрэнгийн зохиосон сайхан монгол шүлэг л гэж боддог. Псалм.сохор дууч Хомэрийн амаар үлдээсэн "Одиссэй", "Илиад"-

аас ("Хомерийн дуулал" нэртэй гарсан монгол орчуулга нь ёстой "тухай" нь даа, цай уух зуураа л уншчихана, чингэвэл шүлэглэсэн эхийг нь үзэх хэрэг юун!) авахуулаад Дантэгийн "Тэнгэрлэг Комеди" хүртэл, тэр байтугай Гөтэгийн "Фауст" хүртлэхийг цэвэр яруу найраг гэх үү, бүү мэд. Шато Рүствэлийн "Барсан хэвнэгт баатар", францийн "Роланы дуулал", оросын "Олег сэцэний дуулал" гэх мэт нь яруу найраг боловч нөгөө талаас туульс, магтаал, дуулалын шинжтэй болохоор цэвэр яруу найраг ч биш байж болох юм. Гэтэл энэ хоорон дахь Ли Бай, Ван Вэйн шүлгүүд, Шекспирийн сонатууд бол гарцаагүй яруу найраг гэлтэй.

За энэ ч яах вэ, судлаачдын проблем юм биз, ямар ч л байсан XIX зуунаас яруу найраг гэдэг төрөл шал өөр утга агуулгатай, хөгжим, зураг мэт цэвэр мэдрэмжийн урлаг болсон. Улиглаад, магтаад л, хөврүүлээд л урсгадаг байсан шүлэг найраглал гэх зүйлд Шекспир анх хязгаар тавин сонат буй болгожээ. Түүнээс хойш чухам энэ өгөгдсөн хязгаар дотор нь оюунаа уралдуулах,

мэдрэмжээ хөглөх шаардлага буй болсон байна. Шинэ үг зохиох, үгэнд өөр утга оруулах гээд л хэл болгон өөр өөрийн нөөцөө шавхаж таарна биз дээ. Шекспирийн 157 сонат байдаг юм, болбол англиар нь болохгүй бол Чойнхорын орчуулгаас уншиж мэдэр л дээ.

Оросын яруу найргийг манайд нэлээд орчуулсан, сайн ч хөрвүүлсэн байх. Пүшкин бараг бүгдээрээ орчуулагдаа биз. Александр Блокийг Оросын түүхэнд гарсан хамгийн мундаг лирик найрагч гэж үздэг юм билээ. "Арван хоёр" гэдэг найраглалыг нь Уянга маш зүгээр орчуулсан байсан. Хувьсгал яруу найрагчдыг бөөнөөр нь бэлэглэдэг байж магадгүй, юу гэвэл Блокоос гадна Сергей Есенин, Анна Ахматова, Владимир Хпебников, Владимир Маяковский, Борис Пастерняк, Марина Цветаева, Осип Мендельштам, Гумилов гээд л "сүрэг" гайхалтай найрагчид нэг дор шахуу төрцгөөжээ. Ахматова "Реквеум", Хлебников, Маяковский нарын футурист шүлгүүд, Пастрнякийн уянга зэргийг мэдрээд

уншвал гоё л доо. Сүүлийн үеийхнээс Евгений Евтушенко, Иосеф Бродский хоёр алдартай юм шив дээ. Рождественскийн түүвэр ч монголоор гарсан. Германы Хайнрих Хайнэ (Манайд хэвлэгдсэн бүтээлд нь орос галигаар Гейнрих Гейне гээд биччихсэн байх), Английн Жоорж Гордон Байрон ("Чайлд Харольдын аялал", "ДонЖуан") Шотландын Робэрт Бөөрнс, Америкийн Вильт Витман (Гомбожавын орчуулгаар "Өвсний навч") гэсэн хэдэн найрагчдыг орчин үеийн цэвэр яруу урлагийг үүсгэгчид гэдэг юм билээ, мэдрэмж байвал уншихад илүүдэхгүй. Харин Шекспирийн сонатуудыг яруу сайхны мэдрэмжгүй ч байсан заавал уншаарай. Томас Элиот жужиг, шүүмж гээд төрөл бүрээр бичдэг авч түүний лирикийн XX зууны яруу найрагт нээлт хийсэн зүйл гэж үздэг юм билээ. XXI зуун гарсны дараахан Польшийн яруу найрагч эмэгтэй Вислава Шимборска утга зохиолд Нобель хүртлээ. Ямар энгийн үгээр ямар аугаа философи гаргаж болдгийг харуулсан санагдсан. Манай "гэрийн ерөөл" зэрэг ба түүнтэйгээ их төстэй яруу

найргийн далай нь үгийн урныг шавхах авч хэлэх санаа үгүй шахам байдагтай харьцуулбал их сонин. Муухан англитай байхад л Шимборскагийн шүлэг чөлөөтэй ойлгогдоно гээч.

"Contemporary American Poetry" гэж нэг ном залуудаа олж авсан, тэндээс Америкийн орчин үеийн яруу найрагтай танилцсан төдийгүй, бүр гаараад хөрвүүлэх гэж оролдсон, гэхдээ бүтэлтэй юм болоогүй л дээ. Robert Lowell гэдэг луг (шизофренитэй гэдэг юм билээ!) өвгөн ерөөсөө орчин үеийн яруу найраг гэдгийг гаргаж ирсэн бололтой. Түүний хоёр шавь, хоюулаа сүүлд нь амиа хорлож үхсэн Anne Sex- ton, Sylvia Plath гэсэн хоёр хүүхэн үнэхээр гайхамшиг даа. Allen Ginsberg хэмээх саяхан нас барсан найрагч бол ёстой тархи өрөмдөөд хаячих шиг болно., Charles Olson, Paul Vanglisti, Theodoe Roethke, John Barryman, John Ashberry

гэх мэтийн лутууд нилээд бий. Дууны шүлэг бичээд суухаас ихээхэн өөрөөс гадна үнэхээр интелгенцийн нэг том мэдрэмж юм байна

гэдгийг ойлгоход чамд туслах байх, гэхдээ чи мэдрэмжтэй бол шүү дээ!

Монголын яруу найргийн талаар хэлэх юм надад нэг их алга, бага ч уншсан болохоор мэдэхгүй байна. Д.Пүрэвдорж монгол үгийг уянгатай, оновчтой хэрэглэх талаар гайхалтай юм билээ. Цаана нь Б.Лхагвасүрэн хоёрт дуртай, гэхдээ энэ бол миний л таашаал болохоор, яахаа өөреө мэд! Ерэн оны хувьсгал монголчуудын сэтгэлгээг зад тавьсны анхны илрэл нь яруу найрагт туссан болов уу. Галсансүх, Өлзийтөгс нарын модернист яруу найрагчид Монголын утга зохиолд шинэчлэл хийсэн юм шүү. Эртний Монголын яруу найргаас Данзанравжаа тасархай. Түүний "Үлэмжийн чанар" найргийн түүвэр бий.

КИНО

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино" гэж Ленин хэлжээ. Үзэл суртлаа тунхаглаж, суртал нэвтрүүлэг хийхэд өөрт нь их хэрэг болох зүйл байна гэдгийг л соргогоор тусгасандаа ингэж хэлсэн байх, гэхдээ л түүний зөв, XX зууны урлагийн авангард нь кино гарцаагүй мөн. Киногоор дамжуулан утга зохиол, хөгжим, уран зураг, бүжиг, жүжиг гэх мэтчилэнгийн урлагийн бүх төрлийг хүртэж болохоос гадна мэдлэг оюун мэдээллийн их орчлонд зорчиж болно. Кино бусад юманд хүргэдэг хэрэгслэлээс гадна өөрөө аугаа их урлаг.

Кино урлаг бол Америкийн, тэр дундаа Холивүүдийн өмч! Олон хүн ингэж хэлэхэд дургүйцэх байх, гэхдээ дэлхий кино зах зээлийн ерэн хувийг тэд атгаж байдаг болохоор одоо яая гэхэв дээ. Киног анх франц хүмүүс бодож олсон боловч хэдхэн жилийн дараа америкчуудын гарт орж тэд л үүнийг урлаг, индустри, бизнес,

америкийн дуу хоолой, суртал нэвтрүүлэг, оюуны хүчирхийлэл болгож чаджээ. Өдгөө кино бол боловсрол олох, гоо сайхныг мэдрэх, мэдээлэл олох хамгийн хүчирхэг хэрэгслэлийн нэг мөн. Түүнтэй телевиз, интернет хоёр л өрсөлдөж чадах боловч аль нь ч кино урлагийг дотроо агуулсан учраас нарийн зааглаж ялгахад төвөгтэй. II дайнаас өмнө кино нь урлаг гэдэг утгаараа зевхөн АНУ, Герман, ЗХУ-д л байсан юм. Дайны дараа Америкийн кино өрсөлдөгчгүй ноёлсон. Италийн неореализм зэрэг урсгалууд гарч байсан авч ер нь дэлхийн аль ч өнцгийн кино урлагт овоо гэсэн мастерууд нь Холивүүдийг л зорьж байлаа. Итали, Франц, Швед, Япон, ЗХУ, Испани, Энэтхэгт кино урлаг тодорхой амжилт олсон боловч дэлхийн кино урлагт болохоор бүгд Америкийн сүүдэрт дарагдаж байв. Үлгэрлэвээс хот тосгон болгонд өөрийн гэх сонин гардаг боловч дэлхий дээр ердөө хэдхэн сонин сэтгүүл л мэдээллийг монополчилж байдагтай адил. Иймээс би энд америк биш киноны тухай өгүүлээд, дараа нь жинхэнэ аваргынхаа тухай яръя. Дэлгүүр,

прокат, интернетээс олоход амрыг нь бодоод хаанахын ч киноны нэрийг англиар нь тавилаа шүү. Бүтээгдсэн оныг нь ч чадахаараа олж тавив.

Зөвлөлтийн кино. 100 гаруй өөр хэлээр ярьдаг 200 сая хүнтэй, ихэнхи нь бичиг үсэггүй аварга улс хүлээж авсан большевикууд үзэл суртлаа хүмүүст хүргэхийн тулд кинонд онцгой анхаарал тавьжээ. Лев Кулешовын шавь нар гэж бүхэл бүтэн авангардичууд хориод оны үед ЗХУ-д буй болсон юм. Хамгийн онцгой нь Сергей Эйзенштейн! Ерөөс кино урлагийн түүхэн дэхь хамгийн гигантийн нэг. "Усан онгоц Потёмкин" бол давтагдашгүй гайхамшиг. Төгсгөлийн хэсгийн кадр болгон дээр гараараа өнгө оруулж улаан туг будсан гээд бод доо! 1925 оноос хойш одоо болтол тасралтгүй ганцхан "Потёмкин"-ыг л үзүүлдэг кинотеатр Нью-Йоркт байдаг гээд боддоо! Жон Ридийн "Дэлхийг донсолгосон арван өдрөөр" хийсэн "Ленин ба Октябрь" (1928), дайны үед хийсэн Невийн Александр(1938), Догшин Иван (1942)

кино бол Эйзенштейний cop бүтээлүүд. Эйзенштейний бүтээлүүд эпик шижтэй бол бас нэг том гигант Всеволод Пудовкин хүний сэтгэлийн хөдөлгөөн гаргасан илүү персон шинжтэй кино хийж байв. "Эх"(1926), "Санкт Петербургийн төгсгөл" (1927), "Чингисийн удам" (1928), Александр Добженкогийн "Звенигора", "Арсенал", "Дэлхий", Джига Вертовын "Кино аппараттай хүн", "Донбассын симфони", "Лениний тухай дуулал" гэсэн кинонуудаас гадна соцреализмийн шижтэй сайн бүтээл. Сергей Василев, Георгий Василев нарын "Чапаев", Горькийн трилогиор Марк Донскийн хийсэн "Бага нас", "Хүмүүсийн дунд", "Миний их сургууль" (1938-40) гэсэн кинонууд дайны өмнөх ЗХУ- ын аугаа бүтээлүүд учир үзэх хэрэгтэй. Дашрамд хэлэхэд яг энэ авангардистуудын гараар "Сүхбаатар" кино бүтсэн юм. Дайны дараа Зөвлөлтийн кино, урлагийнхаа хувьд нэг хэсэг алга болоод Хрушевийн уярлын үед дахин амилсан. Михайл Калатазовын "Тогоруун цуваа" (1957), Григорий Чухрайн "Цэргийн дууль"(1959),

Сергей Бондарчукийн "Дайн ба энх" (1967) (Түүний Италид хийсэн Waterloo" байна, бас) гэсэн шилдэг кинонууд. Мөн Михайл Роммын "Ердийн Фашизм" гэсэн гайхалтай сайн баримтат уран сайхны кино бий (Төгсгөлийн хэсэг нь жаахан маанаг, гэхдээ тэр үеийн үзэл суртлын дарамт байгаа биз). Григорий Козенцовын бүтээсэн Шекспирийн экранизаци бол кино түүхэн дэхь шилдгүүдийн нэг юм. "Гамлет" (1964), "Лиp ван" (1971) гэсэн гайхалтай хоёр кино бий. Дани орныг санагдуулам хад асга болсон хүйтэн тэнгисийн эрэг дээр Смоктуновский бээр Хамлет болж тоглож байгаа нь эрхгүй л хүчтэй дээ. Зөвлөлтийн киног цааш нь сонирхвол Тенгиз Абуладзе, Георгий Данили, Эльдар Шенгелия, Эмиль Лотяну гэсэн "хаягтай" кинонууд үзэж болно. Сөргей Паражанов, Андрей Тарковский хэмээх хоёр аугаа найруулагч дайнаас хойшхи Зөвлөлтийн киноны оргил. Эхнийх нь 1964 онд "Мартагдсан өвгийнхний сүүдэр" хийсэн бол Тарковский "Иванова детство" (1962), "Андрей Рублов" (1967), "Соларис" (1971), "Зерколо"

(1974), "Сталкер" (1979), "Настолгия" (1983) "The Sacrifice" (1986) зэрэг кино хийснийг бүгдийг нь үзэх хэрэгтэй. Мөн ах дүү Андрей Михалков Кончаловский ("Ваня ах" (1970), "Анхны багш", "Романс о влюблённых", "Сибириада"), Никита Михалков ("Обломов" (1980), "Утемленный сольнцом" (1995), "Уурга" (1992)) нарын аль ч кино зүгээр. Зөвлөлтийн "бытовый" гэсэн ангилалд ордог Владимир Меньшовын "Москва слезами не верить" (1980), Данелиягийн "Осенный марафон" (1979) зэрэг хөөрхөн киноноос гадна перестройкийн үед бүтээсэн Элим Климовын "Агония" (1975), "Иди и смотри" (1986), Абуладзегийн "Покаяние" (1987) кинонуудыг сонирхож болно. Достоевскийн төрсний 160, үхсэний 100 жилийн ойд зориулж 1981 онд бүтээсэн "Достоевскийн амьдралын 26 өдөр" гэж заавал үзүүштэй нэг луглагар кино бий. Ерэн оноос хойш оросууд кино хийж чадахаа больсон байх аа. Леонид Гайда "Брайтан бийч-д бороотой, Дебрисован гудамжинд цаг агаар сайхан", Юрий Мамин "Парис руу харсан цонх" гэсэн

инээдмийн кино гайгүй болсон. Михальковын "Сибирийн үсчин", Сергей Бодровын "Кавказад олзлогдогч", Павел Чухрайн "Хулгайч", "Верагийн жолооч" гэсэн сайн кино ч бас гарсан. Оросын кино урлагт Кулешов, Эйзенштейний гүйцэтгэсэн үүргийг Германы кинонд Эрнст Лүбич гүйцэтгэжээ. Ernst Lubitsch "Madame Dubarry", "Anna Boleyn", "The Loves of Pharaoh". "The Cabinet of Dr. Caligari" гэдэг кино гарснаар Германы экспрессионизм хүчээ авав. Ер нь экспрессионист урсгалын хамгийн тод харагдах салбар нь уран зураг, кино хоёр юм. F.W. Murnau's "Janus-Faced", (Стивэнсоны Dr. Jekyll and Mr. Hyde зохиолоор); Paul We- gener, Carl Boese "The Golem", - Arthur Robison "Warning Shadows", Wiene "Raskolnikow" (Достоевскийн "Гэм, Зэм"-ээр)", PaulLeni "Wax- works",) Henrik Galeen "The Student of Prague" (Faust домгоор) экспрессионист кино бүтээв. Тэр бүдүүлэг техниктэй, дуу, өнгөний эффект байхгүй байхад Стивенсон, Достоевский, Фаустаар кино хийнэ гэдэг гайхамшиг! Дэлхийн киноны түүхэнд орсон хоёр аугаа хүн

бол Friz Lang, F.W. (Friedrich Wilhelm) Mumau хоёр юм. Тэдний "The Spiders", "The Weary Death", "Destiny", "Dr. Mabuse, the Gambler", "Kriemhild's Revenge", "M", "The Last Man", "Dracula" зэргийг үзэхэд гэмгүй. Murnau "The Lasf/Wan" (The Last Laugh гэсэн нэрээр ч олдож магадгүй), Piel Jutzi's "Berlin-Alexanderplatz"

хоёрыг онцгой бүтээл гэж шүүмжлэгчид үздэг юм билээ. Дайнаас хойшхи Германы олигтой кино гэж ховор. Роми Шнайдэрийн тоглосон "Сесси" (1957) гэдэг киног еөрснөө их үнэлдэг. Werner Herzog хэмээх үнэхээр гайхалтай найруулагч бий. Түүний "Aguirre, the Wrath of God" (1972), "Every Man for Himself and God Against All" (1974) ,"Stroszek (1975) гэсэн гурван киног заавал үзэх хэрэгтэй. "Run Lola, Run" гэсэн их сайн кино саяхан хийсэн. Маш хямд төсрөөр ийм шидээвэр хийж болдгийг германчууд хүртэл харууллаа.

Дайны дараа эвдэрч сүйрсэн Европ, ЗХУ, Япон кино хийх чадваргүй болчихсон үед хамаг юмаа бүтэн авч хоцорсон Италийн кино цэцэглэж

эхэлжээ. Зөвлөлтийн экспрессив реализм, францын найргийн реализмыг өөртөө агуулсан неореализм нь бүр Муссолинингийн үеэс боловсрогджээ. Бүр дайны дундуур "Obsession" мэтийн кино гарч байлаа . Roberto Rossellino "Open City"; "Paisan", "Germany, Year Zero", Luchino Visconti "The Earth Trembles", Vittori De Sica "Shoeshine", "Bicycle Thieves" зэрэг нь неореализмын сонгодог бүтээлүүд юм. Италийн неореализмаас эхлээд энэ орны кино урлагийн бүх урсгалын түүхийг туулсан Frederico Fellini "The Loafers", "The Road", "Nights of Cabiria", "The Sweet Life", "8 1/2", "Juliet of the Spirits", "Satyricon", "Roma ", "Amarcord", "And the Ship Sails On", кинонуудыг болбол бүгдийг нь үзэх хэрэгтэй. Ялангуяа "8 1/21 Michelangella An- tonini Camille Without Camellias", "The Eclipse", "Red Desert", "The Girlfriends", "Zabriskie Point", "Identification of a Woman" гэсэн кинонууд үзчихвэл Италийн орчин үеийн кино урлагийн суурийг тавьсан хоёр гиганттай танилцчихана гэсэн үг. Pier Paolo Pasolini хэмээх Италийн Мишима болсон нэгэн галзуу суутын

кинонуудыг заавал үз. Түүний "The Gospel", "According to St.Matthew" (1964), "Theorem" (1968), "P/gs?y"( 1969), "II Decamerone" (1971), "The Canterbury" (1972) кинонууд бол ёстой

"галзуу". "Садомиа буюу нуурын эрэг дээрхи 120 хоног" (1975) гэдэг кино хийснийхээ дараахан тэрээр алагдсан. Харин энэ киног нь дэлхийн бараг бүх оронд хориглодог. Скандинав болон Оросоос энэ киног олж худалдаж авч болно. Моральгүй, гэхдээ урлагийн хувьд шилээвэр л дээ. Пазолиннитой адилхан бас марксист, адилхан киноний гений бол Бэрнардо Бэртолуччи, гэхдээ тэрээр Италийн кино урлаг болон Холивүүдийн цэвэр холимог. "The Conformist' "Last Tango in Paris", "1900" гэсэн түүний Италид хийсэн гурван лаг бүтээл бий. Тухайн үедээ дэлхийн хамгийн их орлого олсон эхний 107 кино нь Холивүүдийнх ба 108 дээр эхний Америк бус кино "Парисийн сүүлчийн танго" байж билээ. Харин түүний Холивүүдэд хийсэн "Last Emperor" -ийг үзэхээ мартав!. Үүнээс гадна Francesco Rosi "Salvatore Giuliano", (1962), Marco Bellocchio "China Is

Near", (1967), Marco Ferreri "Blow-Out", (1973), Ettore Scola "A Special Day", Franco Brusati "To Forget Venice", (1979), and Lina Wertmoller "Seven Beauties" (1976), Taviani "Father, Master" (1977). Висконти хэмээх нэг аварга бий. Түүний

Luchino Visconti "The Leopard" (1967), "The Stranger" (1969), "The Damned" (1971), "Death in Venice", "The Innocent" үзвэл зүгээр.

Монголчуудын тухай Итали л дэлхийн зах зээлд гарсан кинонууд хийсэн байх, Марко Поло итали хүн болохоор арга ч үгүй биз. Andre de Toth "The Mongols" (1960), Hugo Fregonese "Marco Polo" (1962) гэсэн киноноос гадна телевизийн хамгийн өртөгтэй кино гэгддэг 13 ангитай "Marco Polo'" гэсэн наяад оны цуврал бий. Далимд хэлэхэд Омар Шариф Чингисийн дүрд тоглосон Henry Levin "Ghenghis Khan" (1965) гэсэн америк кино бий шүү. Францийн кино урлагийн тухай өгүүлэхийн өмнө нэг шалтгаанаар Испаний тухай түрүүлж өгүүлье. Энэ бол Бүнүэль! Энэ испани эр фашизмаас зугтааж Франц, Мексикт ажиллан олон шилдэг кино хийжээ. 1928 онд алдарт зураач Салвадор

Далитай

хамтран

"An

Andalusian

Dog"

хэмээх

скандал

тарьсан

гайхалтайсурреалистбүтээлхийжээ.

LuisBunuel

1930, "The Golden Age" (1932), "Land Without Bread" (1950), "The Young and the Damned", "Robinson Crusoe" (1952), "The Criminal Life of Archibaldo de la Cruz", "Nazarn" (1958), "У/л/ '<Азла"(1961), (1962), "The Exterminating Angel" (1964), "The Diary of a Chambermaid" (1965), "Si- mon of the Desert" (1967), "The Milky Way", "Tristana" (1970), "The Discreet Charm of the Bourgeoisie" (1974), "The Phantom of Liberty" (1977), "That Obscure Object of Desire".

Бүнүэлийг шүтдэг учраас хамаг киног нь биччихлээ. Нэгэнт Испани гэсэн учраас Карлос Саурагийн (цаана нь өөр хүн байхгүй дээ)

кинонууд Carlos Saura "The Hunt" (1966), "Anna and Wolves" (1972), "Cousin Angelica" (1974), "Feed crown" (1977), "Blood Wedding" (1981).

Саурагийн бусад кинонуудыг ч үзэж болно. Чаплиний охин Жэралдинатай суусан, киноныхоо гол дүрийг дандаа эхнэртээ өгдөг. Ер нь Саура лаг шүү!

Дайны өмнөх Францын кино урлагт алдарт зураач Pierre- Auguste Renoir-ын хүү Jean Renoir-ын хийсэн гурван кино сайн. "The Crime of Monsieur Lange" (1935), "Life Is Ours" (1936), "Grand Illusion" (1937), Robert Bresson "The Di- ary of a Country Priest" (1950), "A Man Escaped" (1956), Jacques Tati "My Uncle" (1958), Alain Resnais "Night and Fog" (1956), Truffaut "The 400 Blows", "Alain Resnais Hiroshima, mon amour"

гэсэн "шинэ урсгалынхан" тавиад оны үед давамгайлж байв. Энэ "шинэ урсгал" Италийн неореализмтай адил кино урлагт их нөлөө үзүүлсэн юм шүү. Vadim "And God Created Wo- man" гэсэн кино тогтсон ёс заншлыг эвдэн моралийн том скандал гэгдэж байв. Вадимын эхнэр Брижит Бардо дэлгэцэнд анх нүцгэлж ийнхүү дэлхийн анхны секс симбол болж байсан юм. Truffaut, Godard, Alain Resnais, Claude Chabrol, Louis Malle, Eric Rohmer, Agnes Varda, Jacques Demy, Jacques Rivette гэсэн нэрс Францын кино урлагийн толгой цохих хэсэг. Truffaut "Shoot the Piano Player" (1960), "The Bride Wore Black" (1967), "The Wild Child

(1970), "The Story of Adele H" (1975), "The Last Metro" (1980). Марксист, тэр дундаа маоист

Godard "Made in U.S.A" (1966), "One Plus One" (1968), "Two or Three Things I Know About Her" (1967), "La Chinoise" (1967), "Week-end" (1967), "Pravda" (1969), "Wind from the East", "Hail Mary" (1986), Alain Resnais "Last Year at Mari- enbad" (1961), "My Uncle in America" (1978),

Францын шинэ урсгалын нилээд содон төлөөлөгч Claude Chabrol "Unfaithful Wife" (1968), "This Man Must Die" (1969), "The Butcher" (1970), Францад элбэг тохиолддог моралист "My Night at Maud's" (1968), "Claire's Knee" (1970), Абстракт урсгалын төлөөлегч

Jacques Rivette "The Nun" (1965), "Celine and Julie Go Boating" 1974, "Duelle" (1977). Сүүлийн үеийн "Өрнө, Дорно", "Энэтхэг-Хятадын хойг", "Самсара" (Сансар гэсэн самгард үг. Буддагийн амьдралын эхэн үеийг одоочилж харуулсан их философитой кино), "Химлай" гэсэн сайн кинонууд байна. Английн киног Америкийнхаас салгаж ойлгоход нилээд төвөгтэй. Ганцхан Английн кино л Америкийн

зах зээл дээр гарч чаддаг. Нөгөөтэйгүүр Холивүүдийн олон од, найруулагчид Англид ажиллаж нэрд гаран Холивүүдэд алдрын оргилд хүрсэн байдаг. Чаплин, Хичкок, Шлэсинжэр, Полански, Лин, Кубрик гээд тоочвол олон болно. Laurence Olivier, "Henry V" (1944), "Ham- let" (1948), "Richard III" (1955), (Английн хамгийн гарамгай нь. Түүний Шекспирийн экранизацийг кино урлагийн түүхэн дэхь гайхамшиг гэж үздэг. Хамлетийн дүрийг хамгийн сайн бүтээсэн жүжигчин, Оскар зөндөө авсан. Сүүлд Америкт бас Отелло хийсэн). David Lean, Alec Guinness (Их сайн боловч дэндүү консерватив). Richardson "A Taste of Honey" (1961) and "The Loneliness of the Long Distance Runner" (1962), John Schlesinger "A Kind of Loving" (1962), "Billy Liar" (1963), (Сүүлд нь Америкийн хамгийн "чанга" найруулагч нарын нэг болсон), Anderson "This Sporting Life" (1963), and Reisz "Morgan: A Suit- able Case for Treatment" (1966), Richardson "Tom Jones" (1963), Schlesinger "Darling" (1965), Richard Lester "A Hard Day's Night" (1964) and

"Help!" (1965), (Beaties-ээр хийсэн гурван киноны хоёр нь). Schlesinger "Far from the Mad- ding Crowd" (1967), Anderson's "If..." (1968), Ro- man Polanski "Repulsion" (1965), "Cul-de-sac" (1966), (Сүүлд нь Полански хамаг амжилт, нэр цуугаа Холивүүдээс олсон. Энэ киног нь Анагаахын дээд сургуулиудад хичээл болгож үздэг! Хүн галзуурч байгаа процессийг "шинжлэх ухаанчаар" гаргасан), Truffaut "Fahrenheit (1966), Antonioni "Blow-Up" (1966), Stanley Kubrick "2001: A Space Odyssey" (1968) "A Clockwork Orange" (1971). (Энэхүү Одиссэй

2001 ...-ийг киноны түүхэн дэхь хамгийн аварга амжилт гэж олон шүүмжлэгчид үздэг. Үзээд ойлгож мэдрэхийн тулд нилээд бэлтгэл, "төвшин" хэрэгтэй! Кубрикийг ч киноны түүхэн дэхь нэг номерийн найруулагч гэж батлах мэргэжилтэн олон!) Neil Jordan "The Company of Wolves" (1984) and Terry Gilliam "Brazil" (1985).

Англи егөөдөл, ёж, далд санаа, пессимист шог бол оюуны 0ргил! Үүнийг ойлгоход их хэцүү, бэлтгэл, мэдрэмж хэрэгтэй. Ойлгоход чинь "Monty Python" серийг (голдуу TV сери байдаг,

видео болгосон нь их) олж үзвэл тус болно. Terry Jones "Life of Brian" (1979) гэсэн ёжыг үзвэл их сонин.

Зүүн Европт овоо гэсэн нэлээд кино бий. Юун түрүүн Польшийн Анджэй Вайда бол дэлхийн зиндааны хүн! Andrzej Wajda (A Generation 1954, "Canal" 1956, "Ashes and Diamonds" 1958)

гэсэн тавиад оны шилээвэр кино ба ("Man of Marble" (1977), "Without Anesthesia" (1978),"Man of Iron" (1981)), хэмээх Польшид коммунизм ганхаж эхлэх үед хийж дэлхий даяар шуугиулсан бүтээлүүд байна. Сүүлд нь Францад хийсэн түүний "Danton" их алдартай. Jerzy Kawalerowicz ("Mother Joan of the Angels" (1961)), Zanussi ("Camouflage 1977, "The Con- stant Factor" (1980)), нараас гадна сүүлийн үед

Krzysztof Kieslowski (Турван өнгө" гэсэн трилоги нь дэлхий даяар алдаршиж байна. (1993), "Blue" (1993), "White" (1994), "Red"). Ag- nieszka Holland, Feliks Falk нар фестивалуудад их шуугиулж байгаа. Холивүүдийн хамгийн том гигантын нэг Милош Форманы Чехословакт

байхдаа хийсэн Milos Forman ("Loves of a Blonde", 1965, "Firemen's Ball" (1967)),

Поланскигийн Польшид байхдаа хийсэн Roman Polanski ("Knife in the Water", (1962)), Киног сонирхоорой. Унгарын Миклош Янч бол бас л дэлхийн зиндааны найруулагч Miklos Jancsy ("The Round-Up" 1965, "The Red and the White" (1967), "Red Psalm" (1972)). Istvan Szabo ("Mephisto"(1981)) бол Унгарын төдийгүй,

Европын төдийгүй дэлхийн кино, хөндсөн сэдэв нь мөнхийнх! Marta Meszaros ("Adoption' (1975)) бол эмэгтэй хүний хийсэн хамгийн мундаг кино байж магадгүй! Хуучин Югославын угшилтай Эмир Коштурич нарын "Амьдрал бол гайхамшиг' "Дундын зурвас", "Хар муур, цагаан муужгай" гээд сүрхий кинонууд бас бий. Ингээд цааш нь киног газар нутгаар нь ангилбал Шведийн Ингмар Бэргман, Японы Акиро Куросава Энэтхэгийн Сатяажит Рай гэсэн гурван гигант л үлдлээ. Bergman "The Seventh Seal" (1956), (Үхэр хүн хоёр шатар тоглодог!) "Wild Strawberries" (1957) "The Vir- gin Spring" (1960). Үүний дараа "Througt a Glass

Darkly" (1961), "Winter Light" (1963), "The Si- lence" (1963) гэсэн жараад оны гурван трилоги нь байна. Persona (1966), Hour of the Wolf (1968), "Shame" (1968), "Cries and Whispers" (1972)

Аймшгийн кино биш ч аймаар!) "Fanny and Al- exander" (1984) гээд хийсэн болгон нь шилээвэр! Ойлгож мэдэрхэд нэлээд бэлтгэл хэрэгтэй. Нуль ухаан! Японы Куросава бол дэлхийн киноны нэг том хөшөө домог, түүх! Түүний нэрийг дэлхийд гаргаж ирсэн бүтээл нь "Рашамон" (1949). Болбол энэ киног дахин дахин үзэх хэрэгтэй. Яг л гүн санаатай номыг дахин дахин уншдаг шиг! "Seven Samuraf (1954) "The Throne of Blood" (1957) (Шекспирийн Макабетийг дэлгэцэнд шилжүүлсэн хамгийн том амжилт, "Ho" театрын шавар багтай лэди Макбет гээд бод доо!), "The Hidden Fortress" (1958), "Yojimbo"( 1961), "Sanjuro" (1962) тэгээд "The Idiot" (1951), "The Lower Depths" (1957), (Эхнийх нь Достоевскийн, дараагийнх нь Горькийн зохиолыг дэлгэцэнд шилжүүлсэн юм.) "To Live/Living" (1952), "Dodesukaden" (1970), (бас нэг өер Куросава!) "Stray Dog"

(1949), "The Bad Sleep Well"" (1960), "High and Low" (1963), (Куросавагийн гангстерийн сэдэв!), "Red Beard" (1965), "Dersu Uzala" (1975), (Үүнийг ЗХУ-д хийсэн) "The Shadow Warrior" (1980), "Ran" (1985), (Дахиад л Шекспир!). Ийнхүү өөрөөр хэлбэл Куросаваг бүгдийг нь үз! Нэгэнт Японы кино ярьсан бол өөр хэдэн лагуудыг дурдалгүй горьгүй. Kobay- ashi Masaki "Harakiri" (1962) (Гайхалтай!) "Re- bellion" (1967) Teshigahara Hiroshi "Woman in the Dunes" (1964), (Абэ Кобогийн туужаар хийсэн), Masumura Yasuzc "The Red Angel" (1965), Imamura Shohei "The Pornographer" 1966), Hani Susumu "The Inferno of First Love" (1968), Shinoda Masahiro "Double Suicide" (1969), Yoshida Yoshishige "Eros plus Massacre" (1970) гэх мэтийг үзчих нь зүгээр. Далаад оноос Японы киноны гуравдахь үеийнхэн гэгдэх Францын "Шинэ урсгалын" нөлөөний залуучууд "галзуу" кино хийх болжээ. Оройн чимэг нь Ошима л даа. Oshima Nagisa "The Man Who Left his Will on Film" (1970), "In the Realm of the Senses" (1976), "Empire of Passion' (1978).

Найруулагчийн нэрийг нь санахгүй байна, "Нараяма уулын домог" гэж маш сайн кино бий. Японы кино дэлгэцийн сүүлийн үеийн од нь Такаши Китано юм. Түүний кинонууд бүгд сонирхолтой Өөрөө тоглоно. "Согтуу самурай", "Китано" гэсэн сонин кинонууд бий. Сүүлийн үед Хятадын кино их чангарч байна. Ли Анг гээд Тайваний найруулагч Америкт гарч "Гэтэгч бар, нуугдагч луу", "Бөгтрөг уул" кинонууд нь Оскар авсан. Эх газрын Хятадад Жан Имоу, Чэн Кайгэ гэсэн хоёр аугаа найруулагч төрлөө. "Бальзак ба оёдолчин", "Улаан тутрага", "Хайрт минь баяртай", "Тосгоны багш", "Зарга", "Удвал цэцгийн баяр" "Хүүхдийн халамжлагч", "Чавхдсан дээрх амьдрал" гээд зөндөө гоё кинонууд хийсэн. Ялангуяа Жан Имоугийнх байвал аль ч киног нь баяртайгаар сууж үз, Хятадын Шукшин л гэсэн үг. Ер нь Ли Анг, Жан Имоу, Чэн Кайгэ гурав бол нэг үед гарч ирсэн лут өрсөлдөгчид юм. Жан Имоу "Баатар" киногоо хийнгүүт мөн сэдвээр Ли Анг "Гэтэгч бар, нуугдагч луу"-гаа

хийсэн бол тэр сэдвээр нь Чэн Кайгэ "Хаан ба алуурчин"-г араас нь бүтээжээ.

За ингээд киноны эх орон төдийгүй утга агуулга, зах зээл, мөнгө алдар, индустри нь болсон Холивүүд рүү оръё. 1916 он гэхэд зевхөн АНУ-д 21 мянган кино театр байгуулагдаж энэ салбар нь нүгэлтэй том зах зээл болжээ. 1915 онд АНУ-ын кино үйлдвэрлэлийн 60 хувийг дагнан атгасан Холивүүд нь 15 мянган хүн ажиллуулж байв. 1929-33 онд болсон эдийн засгийн бүрэн сүйрлийн үед ганцхан кино индүстр л, өөрөөр хэлбэл Холивүүд л бизнисийн хувьд цэцэглэсэн байна. Кино урлагийг ийнхүү америкчууд масс соёл болгож чадсан юм. Бүр нарийн яривал энэ нээлтийг хийгч нь David Wark Griffith гэгч эр юм. Түүний "The Birth of a Nation" (1915), "In- tolerance" (1916) гэсэн хоёр кино нь кино хэмээх шинэ урлаг, шинэ соёл, шинэ амьдралыг нээсэн гэж хэлж болохуйц. Соёлыг массд хүргэснээр барахгүй соёл бүтээхэд массыг татан оролцуулжээ, юу гэвэл "Intolerance" кинонд

хэдэн мянган хүн оролцож "тоглосон" юм. II Дайны емнө Америкийн кино урлагт Charly Chaplin, David Griffith, Mary Pickford, Douglas Fairbanks гэсэн дөрвөн луг бүрэн эзэрхийлдэг байжээ. Чаплиний "A Woman of Paris " (1923), "The Gold Rush" (1925), "The Circus" (1928), "City Lights" (1931), "Modern Times" (1936). Гэхдээ түүний кино бүтээлийн оргилийг "The Kid" (1921) гэж ихэнхи шүүмжлэгчид үздэг. Кинонд дуу, өнгө орсноор Холивүүд бүр өнгө орж 1939 онд Victor Fleming "Gone with the Wind"хэмээх мөнхийн бүтээл хийжээ. Тэр үеийн ханшийг нь өнөөгийхөд шилжуүлээд бодоход энэ сонгодог бүтээл киноны түүхэнд хамгийн их орлого олсон нь гэж тооцогддог. Хүүхэлдэйн киноны салбар үүсэн энэ талын сартваахи Walt Disney "Micky Mouse"

хэмээх дүр бүтээсэн ба дараа нь "Snow White and Seven Dwarfs" гэсэн хамгийн сайн бүрэн хэмжээний киногоо үйлдэв. Киноны түүх гэдэг утгаар нь биш, ерөөсөө урлаг гэдэг санаагаар нь энэ үеийн гайхалтай кинонуудтай заавал танилцах хэрэгтэй.

Josef von Sternberg "Shanghai Express" (1932) (Marlene Dietrich тоглодог), Orson Welles "Cit- izen Kane" (1941) (Олон хүний батлаж байгаагаар түүхэнд гарсан хамгийн лаг кино), Alfred Hitchcock хоррор буюу аймшгийн киног психологиор хийх гэж алаад хаядаг мастер, сонирхвол бүгдийг нь үзэж болно. Alfred Hitch- cock "Rebecca" (1940), "Susp/c/on" (1941), "Shad- ow of a Doubt" (1943), "Notorious" (1946), "Rear Window" (1954), "The Man Who Knew Too Much" (1956), "Vertigo" (1958), "North by North- west" (1959), "Psycho" (Психологийн хичээл, cypax бичиг) (1960), "The Birds" (Мундаг гэхээрр бүр сүрэг шувуу" хүртэл "тоглуулсан" байгаа юм даа! "Та яаж энэ олон шувуу тоглуулав?" гэж асуухад "Мөнгийг нь сайн төлөх хэрэгтэй!" гэсэн гэнэ. Үнэндээ ч тэр олон шувууг хар тамхиар мансууруулсан юм гэнэлээ.), George Stevens "King Kong" (1933), (Далаад оны сүүлчээр 13 сая доллараар хийсэн "Кинг Конг" үүний хажууд урлагийн хувьд жол эд!), Elia Kazan's "Gentleman's Agreement" (1947)

гэх мэт. Дайны үед Холивүүд үзэл сурталд

нэлээд анхаарчээ. Дараа нь телевиз гэсэн анхны бодит өрсөлдөгч, Макартизм хоёроос болж нэлээд хямралд орсон. Костюмны гэгдэх гурван лаг кино энэ үед гарсан нь Cecil "The Ten Com- mandments" (1956), William Wyler "Ben Hur" (үүн шиг 13 Оскар авсан өөр кино байхгүй) Joseph Mankiewicz "Cleopatra" (1963) (Ханшийг нь өнөөгийн төвшинд шилжүүлэхэд хамгийн өртөгтэй хийгдсэн кино, Элизбэт Тэйллор тоглодог). Одоо орчин үеийн Холивүүдийн "алъюу" гэсэн кино бүтээгчидтэй танилцъя! Хичкокийн залгамжлагч сод хүн бол Полански юм. Тэрээр Польш, Англи, Холивүүд, Францад кино бүтээж байсан. Roman Polanski "Repulsion" (1965), Rosemary's Baby" (1968) (Бөөн шуугиан,

үүнээс болж эхнэр Шарон Тэйтийг Мансоны бүлэг алсан) "Mackbeth" (1971) (Шекспирийн хамгийн сайн экранизацийн нэг), "Chinatown" (1974) (Жэк Никольсон тоглосон. Криминаль- психологийн хамгийн сайн киноны нэг), "The Tenant" (1976) (Психологийн сургуульд сурах бичиг болгож үздэг гэсэн. Гол дүрд нь өөрөө тоглодог), "Tess" (1979) (Наталиа Кински! Кино

нь нилээд Полански биш аястай), "Frantic" (1988). (Харисон Фордыг нэрд гаргасан), "Bitter Moon" (1992) (Ёстой сонин кино) "Death and the Maiden" (1995), "The Pianist" киногоороо 2005

онд Оскар авсан. Милош Форман бол орчин үеийн кино урлагийн нэг том гигант мөн "Tak- ing Off" (1971), "Visions of Eight" (1973), "One Flew over the Cuckoo's Nest" (1975) (Гол таван Оскарыг бүгдийг нь авсан гуравхан киноны нэг. Магтах гэхээр хэлэх үг олдохгүй байна. Миний үнэлэлтээр ертөнцийн хамгийн сайн кино!) "Amadeus" (1984) (Дахиад л бөөн Оскар) "Hair" (1979) "Ragtime" (1981) (Докторовын алдартай зохиолоор гайхалтай хийсэн).

Francis Coppola бол кино түүхэнд гарсан хамгийн луг найруулагч байж болох юм. "The Godfather" (1972), "The Godfather, Part II", "The Godfather, Part III" (1990) (Оскарын цуглуулга болсон энэ киноны Пуззогийн санаа биш Копполагийн кино хэл амжилтын үндэс юм). "The Conversation" (1974) (Киноны түүхэн дэхь хамгийн чангын нэг гэсэн үнэлэлттэйби л

лавсанал нийлдэг, ЖэнэХакмэн!). "Apocalypse Now"(1979) (Joseph Conrad-ын "Heartof Darkness"-mv Вьетнамын дайны дэвсгэр дээр оруулан хийжээ. Оргил киноны нэг, маргаан их тарьдаг, өртөгөндөртэй). "One from the Heart" (1982), "RumbleFish", "The Outsiders" (1983), "The Cotton Club" (1984), Gardens of Stone" (1987), and "Tucker: The Man and His Dream" (1988). "Dracuia" (Магадгүй хамгийн сайн Дракула!) Steven Spielberg-Киноны түүхэнд хамгийн сайн нь биш гэхэд хамгийн цуутай нь. "Duel" (1971), "The Sugarland Express" (1974), "1Уаи/з"(1975)(Санаандоромгүй хөгийн сэдвээр дэлхийг донслогосон) "Close Encounters of the Third Kind", in "E.T.-the Extraterrestrial" (1982) (Орлого нь баллаж тавьсан), "Jurassic Park" (1993) (дахиад л бөөн орлого!), "Schindier's List" (1993) (Буурьтай кино хийж чаддагаа анх харуулснаар үл барам Оскар түүж өгөв.) Тэрээр одоо дан буурьтай сэдэв дагнах болж боолчлолын сэдвээр "алам" кино хийсний дараа "Түрүүч Рэйнийг аварсан нь"киногоор дэлхийн II дайны тухай хийн Оскар авч бас л шуугиулав.

George Lucas Хамгийн өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн техник хэрэглэсэн, массын хэрэгцээний киноны мастер, "American Graffiti" (1973), "Star Wars" (1977), "The Empire Strikes Back" (1980) and "The Return of the Jedi" (1983), "Raiders of the Lost Ark" (1981). Ep нь техникийн шинэ дэвшлийг кинонд хэрэглэсэн гэдэг утгаар нь жишээ нь Арнольд Шварцнэггэрийн тоглодог "Terminator II" маягийн зарим кино үзэхэд зүгээр шүү. Robert Altman "M*A*S*H" (1970) (Маш их шуугиан тарьсан кино) 1976 "Nashville", "Three Women" (1977), "A Wedding" (1978), "The Player" (1992), "Short Cuts" (1993). Martin Scorsese бол хийсэн кино болгон нь алаад хаядаг цөехөн найруулагчийн нэг. "Mean Streets" (1973), "Alice Doesn't Live Here Anymore" (Маш нямбай хийсэн кино, Оскартай) "Taxi Driver" (Де Ниро, 13 настай Жүди Фостэр! Кино нь амьдралаас түрүүлчихсэн, учир нь 1980 онд Фостэрт дурласан залуу ерөнхийлөгч Рейганыг буудсан. Дэ Ниро, Скорсэс хоёр эндээс эхлэн үргэлж хамтажиллах болсон) (1976) "New York, New York" (1977), Raging

Bull", (Хамгийн сайн кино нь гэж ярьдаг) "The Last Temptation of Christ" (1988), "Good Fellas" (1990), "Seven years in Tibet" (1997), "Departed" (2006). Ridley Scott "The Duellists" (Каннын шагналтай.) Фантастик-психологи-философийн гурван кино нь "Alien" (1979), "Blade Runner" (1982 онд хийж 1992 шинэчилсэн), "Legend" (1985), үүнээс гадна "Someone to Watch Over Me" (1987) and "Black Rain" (1989) (триллэр). "1492:Conquest of Paradise" (1992) (Америкийг нээсний 500 жилийн ойд), "The Gaiidater" (2000) Peter Bogdanovich "The Last Picture Show"( 1971), (Социаль болон сэксуал өөрчлөлт тавиад оны үед нийгэмд гарч ирснийг нэгэн жижиг хотын амьдралаар харуулсан) "What's Up, Doc?" (1972), "Paper Moon" (1973), "Daisy Miller" (1974), "At Long Last Love" (1975), "They All Laughed" (1981). John Schlesinger Англи-

Америкийн нэртэй найруулагч "А Kind of Lov- ing" (1962), "Billy Liar" (1963), "Darling" (1965), "Far from the Madding Crowd" (1967), "Midnight Cowboy" (1969), (Түүхэнд хамгийн их шуугисан киноны нэг. Том хэрэгслэлтэй хөдөөгийн нэг

нөхөр хотыхны гайхлыгтөрүүлэх гэж Нью- Йоркд ирэх боловч хоёр өөр соёл хоорондоо авцалдаггүйг үзүүлжээ), "Sunday Bloody Sunday" (1971), "The Day of the Locust" (1975), "Marathon Man" (1976), "Yanks" (1979), "Honky Tonk Freeway" (1981). David Lean. Киноны нэг сод мастер, Англи-Америкийнх. "The Bridge on the River Kwai" (1957) (Дайны үеийн Японы хорих лагерийн тухай), "Lawrence of Arabia" (1962), гэсэн хоёр киногоороо л гэхэд нийтдээ

14 оскар хүртжээ. "Doctor Zhivago" (1965) (Хамгийн гоё зураглал, дуутай кино гэж яригддаг. Пастернякийн зохиол) "Ryan's Daughter" (1970), "A Passage to India" (1984) (Сүүлчийн кино нь. Бас л бөөн Оскар!) Stanley Kubrick Бас нэг Англи-Америкийн суут. Кино нь иронтой песимизм, сонирхолтой деталь, үл тайлагдах симбол, хүйтэн зураглал, Path- sofGlory"(1957), "Spariacus"( 1960), (Кирк Дуглас, Лаурэнс Оливэр, Петр Устинов гээд хамаг атмануудыг тоглуулсан. Магадгүй монголчуудын үзсэн анхны Америк кино!) "Lol- ita" (1962),(Набоковын алдарт роман). "Dr.

Strangelove" (1984), "A Clockwork Orange (1971), "Barry Lyndon" (1975) (William Makepeace Thackeray-ийн алдартай зохиол), "The Shining" (1980), (Stephen King-ийн xoppop), "Full Metal Jacket" (1987), (Вьетнамын дайны тухай "мөнхийн" сэдэв). Англид хийсэн "Одиссэй 2001" -ийг нь дээр нэгэнт өгүүлсэн. Түүний "Механик жүрж", "Одиссэй"хоёр дахь зураг авалт, хувцасны дизайн, интрьер зэрэг нь кино урлагаас гадна ерөөсөө урлаг дахь авангард дэвшил байлаа. Sergio Leone бол Итали-Америкийн найруулагч "спагетти- вэстэрн" гэдэг төрөлд хамрана; "The Last Days of Pompei" (1959), "A Fistful of Dollars" (1964), "The Good, The Bad, and the Ugly" (1966), "Once Upon a Time in the West" 1968), "Once Upon a Time in America" (1984) (Дэ Нирогийн нэгэн гайхамшигт дүр!). Woody Allen Шогтой хүн гэж энэ л байх?. Ойлгоход тун төвөгтэй. Ёж, далд санаа нь маш уран. Манай зууны оюуны гигантын нэг гарцаагүй мөн. "Take the Money and Run" (1969), "Bananas" (1971), "Everything You Always Wanted to Know About Sex (but

Were Afraid to Ask)" (1972), "Sleeper" (1973), "Love and Death" (1975), "Annie Hall" (1977), (Хамгийн сайн бүтээл нь байх), "Stardust Memories" (1980), "Zelig" (1983), "The Purple Rose of Cairo" (1985), "Hannah and Her Sisters" (1986), "Crimes and Misdemeanors" (1989), "Alice" (1990).

Sydney Lumet гэж Холивүүдийн нэг ланжгар ветеран одоо болтол кино хийсээр байна. "Twelve Angry Men" (1957) гэдэг анхны кино нь л бөеөн шуугиан тарьсан, залуу Хэнри Фонда. "The Fugitive Kind" (1960), "View From the Bridge" (1962), "Long Day's Journey Into Night" (1962), (O Нэйлийн зохиол), "Fail Safe" (1964),

Чеховын Цахпайгаар хийсэн хамгийн сайн экранизаци "The Sea Gull", "The Pawnbroker" (1965), "The Anderson 7apes"(1971), "Serpico" (1973), "Dog Day Afternoon" (Гоё кино, Ал Пачино банкин дотор) (1975)), "Network" (1976) (Хамгийн алдартай нь), "Equus" (1977), "Just Tell Me What You Want" (1980), "Deathtrap"

(1982), "Prince of the City" (1981), "The Verdict" (1982).

Sydney Pollack бол Америкийн архаг найруулагч нарын нэг, Оскар цуглуулагч. "They Shoot Horses Don't They?" (1969) (Ёстой гоё кино, ном нь бүр ч гоё, адилхан нэртэй), "Toot- sie" (1982), "Out of Africa" (1985) Бүгдээрээ беөн Оскар!

Ethan ба Joel Соеn гэсэн ax дүү хоёр дөнгөж саяхнаас кино урлагт дэндүү түрэмгий орж ирлээ. "Fargo" Каннд шагнал авч "Blood Simple"

нь беөн шуугиан тарьсан. "Raising Arizona" (1987), "Miller's Crossing" (1990), "Barton Fink", "The Hudsucker Proxy" (1994). Үүнээс гадна Майкл Чимино, Робэрт Зэмэкис, Оливэр Стоун, Дэвид Линч, Жонатан Дэммэ, Стивэн Содэрбэрг, Робэрт Бэнтон, Рон Ховард, Квинтин Тарантино гээд сүүлийн үед түрж гарч ирж байгаа лаг найруулагч нарын киног үзүүштэй.

Dennis Hopper "Easy Rider" (1969), Arthu Penn "Bonnie and Clyde" (1967), Mike Nicholas "The Graduate" (1967) (Залуу Дастин Хофман), Carol Reed "Oliver" (1968), Alan Pakula "Klute" (1971), Carpenter "Halloween" (1978);" William Friedkin "The Exorcist" (1973), "French Connection" (1971), Bob Fosse "Cabaret" (1972), Robert Red- ford "Ordinary People" (1980), Richard Attenbor- ough "Ghandi" (1982), Warren Beaty "Reds"(1981), Michael Cimino "The Deerhunter" (1978), "Heaven's Gate", Barry Levinson "Rain Man" (1988), Robert Zemeckis "Back to Future" (1988), "Forest Gump" (1994) (Би л лав энэ киног хэд ч үзээд ханадаггүй юм), Oliver Stone "Sal- vador" (1986), "Platoon" (1986), Wall Street (1987), David Lynch "Eraserhead" (1972), "Blue Velvet" (1986), John Milius "Red Dawn" (1985), Kevin Costner "Dances with Wolves" (1990), Poul Verhoeven "Basic Instinct" (1994), Jonathan Demme "Silence of the Lambs" (1991) (Гол таван Оскар авсан гуравхан киноны нэг), Robert Benton "Kramer vs Kramer" (1979), Clint East- wood "Univgiven" (1992), "Philadelphia" 1993),

"English Patient" (1998), Quentin Tarantino "Pulp Fiction" (1994) (Үнэн сонин кино, кино урлагт гарсан бас нэг шинэчлэл, ер нь Тарантино ална л даа!) Claire Dennis "Chocolat" (1989), Steven Soderbergh "Traffic" (2001), John Madden "Shakespeare in Love" (1998), James Brooks "As good as it gets" (1997), Night Shyanmalan "Sixth sense" (1999), (Маш сонин кино), Philip Noyce "The Bone Collector" (1999), Ron Howard "Beau- tiful Mind" (2001) гэсэн кинонуудыг үзэх бүртгэлдээ заавал оруул.

Телевизийн маш сайн кино сериалууд бий. Далаад оны үед Английн телевиз Robert Graves- ийн зохиолоор бүтээсэн "I, Claudius" бол урлагийн хувьд лутаас гадна эртний Ромын тухай сайн ойлголт өгнө. Энэ киног саяхан Английн телевиз шинэчилсэн гэнэлээ. "Марко Поло" хэмээх Италийн телевизийн 13 анги кино, "Amerika" хэмээн цагтаа шуугиулж байсан 7 анги кино гэх мэт. Телевизийн киноны нэг онцлог бол Толстой, Дикенс, Бальзак зэргийн том том зузаан зохиолуудаар сайхан

кино тууж хийдэг. Жишээ нь John Galsworthy "Forsyte Saga" зохиолыг телевизийн киногоор хүлээж авбал хамаагүй гоё!

Баримтат кино бол өөрөө тун нарийн бие даасан урлаг болон хөгжсөн юм. Арилжааны зах зээл муутай учраас алдар жаахан тааруу. Монголын тухай Белгийн киночид манай Д.Төрмөнхтэй хамтарч хийсэн "Талын хот", "Нохойн орон" хоёрыг үзэж ямархуу урлаг болохыг нь ойлгох хэрэгтэй. Германд хийсэн Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" Оскарт дэвшсэн.

Хүүхэлдэйн кино (хүүхдэд зориулсан нь биш шүү!) гэсэн кино урлагийн нэг лүглэгэр салбар бий. Абстракци, ёгтлол, сатир, сюрреализм гээд аль ч чиглэлээр чөлөөтэй үзүүлэх бололцоотойгоороо хүүхэлдэйн кино давуутай. Английн "Yellow Submarine" хэмээх Битльзийн дуугаар хийсэн, одоогийнхоор бол клипэн кинонд авангард урлаг ямар лаг дүрслэгдсэн гэж бодно! 1998 онд хийсэн "Ant Z" гэсэн алъюу гэсэн кино байна билээ. Шарон Стоун, Жэнэ

Хакмэн, Силвэстр Стоун нар дууг нь оруулсан байв. Нэг үүрний хэдэн тэрбум шоргоолжны нэг болох "Z" шоргоолж гайхамшиг бүтээж, ажилчин шоргоолж мөртөө (ажилчин нь бэлгийн чадавхигүй байдаг) хатан жоргоолжийг панаалдаж, үүрэндээ төрийн эргэлт хүртэл хийнэ. Кино дуусахад дуран алслахад өнөех том үйл явдал болсон үүр маань нэгэн айлын хашааны буланд, хогийн савны дэргэд байх ба тэр хашаанд өөр хичнээн мянган үүр ч байгаа юм билээ! Дуран улам холдоход Нью-Йоркийн Манхаттан ёнхойно, тэнд хэдэн тэрбум үүр байгаа бол, гэтэл шоргоолжноос гадна цаана нь хичнээн төрөл амьтны нийгэм бий билээ!? "Z" шоргоолжний тэр гайхамшигт үйлдлийг энэ ховоогийн байтугай тэр хашааных нь, хүн байтугай ганц хулгана анзаарсан болов уу?! Гэтэл "Z" шоргоолж тийм лаг! Хакслэйг ингэж гоё хувиргасан байгаа юм.

Байгаль, хорвоо, хүмүүсийн намтар, түүх зэрэг танин мэдэхүйн чиглэл бүхий баримтат киног үзвэл хялбар аргаар мэдлэгээ нэмэгдүүлэх

сайхан боломж. "National geographic", "Discov- ery" телевизийн сувгийн сайн кинонууд бий, эдгээрээр хийсэн видеогийн цуглуулгатай ч болж болно. Мянга сонсохоос нэг үз гэдэг. Тэгвэл очиж үзсэнээс киног нь үз гэж бас хэлж болж байна. Дэлхийн улс орнууд, хот тосгод, байгалийн онцлог сонинийг очиж үзсэнээсээ илүү мэдээлэл киноноос олж авна шүү дээ. Он онд болсон үйл явдлаар "Хроник" гэсэн видео бичлэг хийснийг өрнетийн орнуудад зардаг.

Энэ их олон киног яаж үзэх вэ! Өнөөгийнх шиг техникийн бололцоо буй болоогүй байхад энд бичигдсэн 450 орчим киноны дөрөвний гуравыг би л лав сүүлийн 25 жилд үзчихсэн. Өнөөдөр видеоноос гадна CD гэсэн шинэ бололцоо гарлаа, ердөө хоёр гуравхан жилийн дараа интернет, MD гэсэн бүр ч том бололцоо дэлхийг хучих гэж байна. Киног муу, сайнаар нь ялгаад сурчих юм бол хайран сайхан цагаа Вам Дамны зодооныг харахад зориулахгүй хэмжээнд очно.

Түүхийн хувьд үнэнгүй, дээр нь нэлээд үзэл суртал нялзаасан боловч кино урлагийн хувьд дажгүй хоёр монгол кино бийг тухай үедээ оросууд бүтээсэн нь "Сүхбаатар"(1942), "Цогт тайж" (1946) юм. "Алтан өргеө" (1961),

Балжинням "Мандухай сэцэн хатан" (1988), "Сүүдэр" (1986), Доржпалам "Говийн зэрэглээ" (1980), Жигжидсүрэн "Анхны алхам" (1969), "Амин мөр" (1991) гэсэн зарим гайгүй монгол кино бий. Үзэхэд гэмгүй. Бусад нь ч дээ!

ТАЙЗНЫУРЛАГ

Дуурь бол харьцангуй шинэ зүйл. Дахин сэргэлтийн үед Эртний Герегийн алдартай трагедуудыг тайзнаа тоглодог байжээ. Гэвч суут хөгжмийн зохиолчид гаран гарч иртэл сонгодог бүтээл хийж чадахгүй л байв. Вальфганг Амадэүс Моцарт "The Marriage of Figaro",

Людвиг ван Бетховен "Fidelio" гэдэг дуурь бичсэн бол дараахан нь дуурийн жинхэнэ дагнасан атаманууд Россини "Сэвиллийн үсчин", "Үнсгэлжин" Вэрди "Риголетто" Травиата", "Отелло" Рихард Вагнерийн дууриуд, Жоорж Бизэ "Кармен", Петр Чайковский "Евгений Онегин", Жиакомо Пуччини "Тоска", "Чио Чио сан" гарч ирэн мөнхийн сонгодог бүтээлүүдээ үлдээснийг уул нь ганц удаа ч гэсэн үзээд, болохгүй бол пянзнаас ч гэсэн сонсчихвол зүгээр дээ. Arnold Schoenberg "Moses und Aron" (1957), Alban Berg "Wozzeck" (1925), "Lulu" (1937), Игорь Стравинский "The Rake's Progress"(1951), Benjamin Britten "Peter Grimes" (1945) гээд сүүлд

зохиогдсон сонгодог дууриуд байгаа ба одоо үеийх нь бүр хөгжөөд танигдахгүй болжээ. Энд зөвхөн сонгодогийнх нь тухай л ярьж байна.

Тэгвэл бүжгэн жүжиг (балет л гэвэл яасан юм бэ!) бүр хожим XIV Луй хааны ордон дотор төрөн энэ зууны эхээр Орост төгс хэлбэрээ олсон юм. Сонгодог балетийн хувьд Петр Ильич Чайковскийд дөхөх ч хүн өөр гараагүй юм гэсэн. "Хунт нуур", "Шелкунчик" ("Самар цөмөгч" л гэх болов уу?), "Нойрсогч гоо бүсгүй" гэсэн сувд болсон бүтээлүүд байна. Үүнийг тэр үед Иванов хрографийг нь хийсэн ба өдгөө цоо шинэ модерн хрогафиар найруулсан ч ланжгар бүтээлүүд бий. Жүле Пэррогийн хрографиар Адольф Адамын "Жизэль", Сэн-Леоны хрографиар Лео Дэлибэсийн "Коппелиа" гэсэн францын балет сонгодог эд. XX зуунд сонгодог балет Диагилевийн нөлөөгөөр мөн л ЗХУ-д хөгжлийнхөө оройд хүрч Прокофьевын "Ромео Жулетта хоёр", Хачатуряны "Спартак" зэрэг балет зохиогджээ.

Орчин үеийн баллетийн хэлбэр нь сонгодог хэлбэрээсээ гадна их модерн шинжийг олжээ. Нью-Йоркийн Бородвэй, мюзик хоол, постмодернизм гээд олон төрөл бий, энд тэнд явахдаа олж үзвэл зүгээр. Товчхон хэлэхэд тайзан дээр тоглож байгаа юмаа гадаа жүжиглээд хальсанд буулгачихаар кино болно гэсэн ойлголт байхгүй, театр бол биеэ даасан шал өер урлаг болон хөгжсөн. Хюгогийн "Шоовдорлогдсон хүмүүс"-ээс сэдэвлэн хийсэн "Les Miserables" хэмээн шоу жүжгийг энэ зууны эцсээр театрийн урлагт гарсан эргэлт гэж үзэх болжээ. Нью-Йоркт л гэхэд тавигдсанаасаа хойш сүүлийн нилээд хэдэн жил билет нь хэдэн сарын өмнөөс нят! Арга ядахад бичлэгийг нь ч гэсэн олоод үзчихвэл... тээн? Ерөөсөө театрын урлаг маань хөгжөөд модерн хэлбэр нь их л өөр болжээ. "Les Miserables"'-ийг анх Бродвэйд тавьсан. Бродвэй маань өөрөө театрын нэг авангард тусдаа урсгал шахуу юм болсон. Эпик театр гэхэд л Бэртольд Брэхт санаачилсан ба түүний "Гурван мөнгөний дуурь" бол энэ зууны сонгодог. Абсурд театр үүсэж эхпээд Samuel

Beckett's "Waiting for Godot" гэсэн театр болгоны чадлыг шалгасан бүтээл бий боллоо. Францын Крүэтийн театр (Кафкагийн зохиолыг жүжиг болгосон Jean-Louis Barrault "Prozess"),

Польшид үүссэн "ядуу театр", эсвэл огт тайзгүй "баримтат театр" зэрэг янз бүр авангард урсгал буй болжээ. Славомир Мрожэк хэмээх польш гаралтай франц зохиолч бол абсурд жүжгийн зохиолуудаа дэлхийн бараг бүх театруудад тавиулжээ. Ер нь театрийн тавилтыг уламжлалт, Дидерогийн, Станиславскийн, Брэхтийн, Гротовскигийн стиль маяг гээд гол төрлөөр нь ялгаад харчиж чаддаг бол зүгээр л байна. Үүний тулд олон жүжиг үзэх хэрэгтэй дээ, гэхдээ Монголд бол ганц уламжлалт нь байдаг учраас өөр газраас шүү дээ.

Дорнын тайзны урлагийн хувьд хөгжим, драм нь нэлээд холилдсон зүйл бололтой. Хятадын театр гэдэг Герегийнхтэй л өрсөлдөхүйц эртний зүйл. Тан династийн үед их сонгодог хэмжээндээ хүрсэн юм гэнэлээ. Манж Чин улсын үед "чин чү" буюу Бээжин дуурь гэсэн

сонгодог урлаг бий болсон гэдэг. Үүнийгтелевизээр үзэж болно, аль нь алдартай сайн болох талаар мэдэх юм алга. Бээжин орвол театрт нь ороод ганц дуурь үзчихвэл ерөнхийдөө иймэрхүү юм байдаг юм байна гэсэн төсөөлөлтэй болчихно. Багтай, зөвхөн эрэгтэй хүн тоглодог Хятадын сонгодог тайзны урлаг Японд очиж бүр ч сайжирсан бололтой.

""Но" болоод "Кабуки" гэсэн тусгай сонгодог урлаг Японд их алдартай, үзсэн боловч ойлгоогүй, гадны хүнд амар ойлгогдох эд биш бололтой. Энэтхэгийн бүжиг, шүлэгт театрыг залхуу чинь хүрэхгүй бол зурагтаар харж ямархуу юм болох талаар төсөөлөл авч болно. Индонезийн хүүхэлдэйн ч гэх хаашаа, сүүдрэн гэх ч хаашаа өвөрмөц тайзны урлаг бий.

ХӨГЖИМ

Хөгжмийн тухайд өөрийнхөө таашаалаар сонгодог хэдэн хөгжмийн тухай яръя. Энэ нь хувь хүний таашаалтай их холбоотой боловч сонгодогуудыг учиргүй ойлгож, уярахаа байг гэхэд ядахнаа хэдэн алдартнуудыг нь таньдаг, хөгжмийн нэрийг нь хэлчихдэг болохгүй бол олон тохиолдолд бусдын ярьж байгааг ойлгохгүй хэмжээндээ дорд орох явдалд хүрч болох юм. Орон нутгийн чанартай боловч еөр өөртөө сонгодог хэмжээндээ хүрчихсэн хөгжмийн урлаг энд тэндгүй л байсан л байх. Харин дэлхий нийтийг хамарсан сонгодог хөгжим Бахаас л эхлээ болов уу. Сүмийн органд зориулсан түүний хөгжмүүд дэндүү хүнд юм шиг санагддаг. Ёхан Сэбастиан Бах "Токкота" "Прелюд С", Ёханэс Брамс "Унгар бүжиг", МодестМусорский "Үзэсгэлэнгийнхөрөг", Мэндэльсон "Зуны шөнийн зуүдийн - Хуримын марш", Ёзэф Хайдн "Симфони 94-ийн -Андантэ", Жоорж Хандэл "La Paix", Франц Шүбэрт "Симфони 8-ийн -

Төгсгөлгүй", Николай Римский-Корсаков "Симфони сиютийн - Шахаразаде", Фрэдэрик Шопэний аялгуунууд, Ёхан Штрауссын вальсууд, Франц Листийн "Liebestraum 3", Антонио Вивальдигийн "Дөрвөн улирлын- Хавар" гэх мэтийн дэндүү алдартай, дэндүү танил аялгуунууд байна. Вольфганг Амадэүс Моцартоос "Түрэг марш", "40-р симфони", "Nacht Klein Muzik" зэрэг нь их гоё. Людвиг ван Бетховен дэндүү аугаа л даа, түүний 3, 5-р баатарлаг симфонийг нь мэдэхгүй хэн байх билээ. "9-р симфони" тэр чигээрээ, ялангуяа '"финал хоор" нь бол хүн төрлөхтний сүлд дуулал байх. "Сарны сонат" "Fur Elise" ... а-яа- яа! Гэхдээ надад бол жинхэнэ шүтээн маань Петр Ильич Чайковский! Түүний "Хунт нуур", "Самар цөмөгч" бүжгэн жүжиг нь мэдээж балетгүй ч байсан дангаараа гайхамшиг. "Хунгийн дөрвөл марш", "Хятад бүжиг", "Неаполитан бүжиг", "Нарийнбүрээний гоцлол" гэж салгаад ч дангаараа бурхны ундаа! Гэтэл баллетаас гадна тухайлбал "5-р симфони", "6-р симфони" эсвэл "Төгөлдөр хуурын нэгдүгээр

концерт", эсвэл "12 cap"тэр дотор гэхэд л "6-р сарыг" сонсоход...ёо ёо ёо!

Австрийн "шинэ сургууль", түүний сод төлөөлөгч антон Вэбэрн, Арнольд Шөнбэрг нар хөгжим дэхь романтизмын үеийг дуусгаж, сэтгэлгээний хувьсгал хийн шинэ романтизм экспрэссионизмыг буй болгосон гэж үздэг. Уран зохиолоор бол Прүсс, Кафка, Жойс, уран зургаар бол Пикассо л юм даа. Чухам эндээс үүдэн XX зууны хамгийн аугаа композитор гэж нийтээр хүлээн зөвшеөрдөг Игорь Стравинский хүрчээ. Стравинскийн "Петрушка", "Эдип хаан"зэрэг нь бол орчин үеийн сонгодог. Сонгодог хөгжмийг орчин үежүүлсэн бас нэг бүлэг хүмүүс Францаас гаралтай. Клауд Дэбюсси, Маурис Равэл нарыг хөгжмийн импрессионистууд гэдэг, оркестрийн цоо шинэ хэлбэр маяг урсгал гаргаж ирцгээжээ. Мусоргскийн "Үзэсгэлэнгийн хөрөг"-ийг эд л гоё оркестр болгож өгсөн. Одоо дэлхийд нэртэй Жэймс Ласт, Поол Мориа нарын орчин үежүүлсэнн оркестрийн сайхан тоглолт эдний

эгшилэнгийн шинэчлэлийн илрэл хөгжил нь билээ. XX зууны хегжимйн урсгалын бас нэг шинэ чиглэлийн тодорхойлогч нь Сергей Прокофьев, Дмитрий Шостакович нар юм. Бетховений тэрхүү баатарлаг, нийгмийн шинжтэй бүтээлийн урсгалыг эд орчин үежүүлжээ. Прокофьевийн "Дайн ба энх" "Ромео, Жүлэтта" Шостакоичийн "Ленинградын баатарлаг симфони" гээд гоё бүтээлүүд бий. XX зууны хөгжмийн урлагаас Луйс Армстроны жааз дагшаа, Франк Синатригйин дуунууд, "Битлз" хамтлаг, Элвис Прэслэй, "ABBA", "Секс Пистольз" зэрэг хамтлаг бол хэдийнээ сонгодогт тооцогдох болсон юм шүү дээ! Поп, текно, блюз гээд хүн өөрийнхөе таашаалаар хүлээн авах боловч, аль нь алинаасаа үүссэн, хандлага нь хаашаа явж байгааг схемчилсэн утгаар мэддэг байвал уг нь зүгээр. Далаад онд гарц ирсэн "Пинк Флойд", наяад оны "Нирвана" зэрэг нь хөгжтийн урлагийн хувьд их дээгүүр зиндааных. Ер нь таашаал мэднэ дээ. Стиви Вондер, Роллинг Стоунз, Витнэй Хьюстон, Хуан Доминго,

Лучиано Паваротти гээд л зарим нь домог болчихсон, зарим нь өнөөдөр моод болсон гээд олон л шилдгүүд бий.

Хөгжмийн боловсролоо нэмэгдүүлэх орчин үеийн нэг сайхан хэрэгслэл бол бас л мөнөех кино ажгуу. 1927 оны "The Jazz Singer" бол анхны хөгжмийн кино төдийгүй анхны дуутай кино юм гэнэлээ шүү дээ. Бэртольд Брэхтийн мөнөөх алдартай "Гурван мөнгөний дуурийг" 1931 онд мюзикл кино болгожээ. Бродвэйн хитүүдээр хийсэн мюзикл кино "Oklahoma!" (1955), "West Side Story" (1961), My Fair Lady (1964), "The Sound of Music" (1965), "Camelot" (1967), "Hello, Dolly!" (1969). Элвис Прэслэйн тухай кино болон дээр "Кино" бүлэгт өгүүлсэн Битльзийн гурван кино гоё шүү дээ.

Norman Jewison "Jesus Christ Super Star" (1973)

бол рок попын ёстой супер кино! Үүнтэй адил шашин рок попыг холбосон "Godspell" (1971)

гэсэн мюзикл байна. Bob Fosse "Cabaret" (1971) (30-аад оны фашизмын үеийн Кабарэ урлагийн

тухай, Лиза Манэ ёстой галзуурч егнө!). Форманы "Hair" (1979) бол мюзикпд эргэлт хийсэн гэж үзэх нь их бий. Stephen Sondheim "Company" (1970) "Sweeney Todd" (1979), Marvin Hamlisch "A Chorus Line" (1975), Lloyd Webber "Evita" (1978) (Мадонно санаанд оромгүй төлөв даруу тогложээ, "Don't cry for me Argentina" гээд л!), "Cats" (1981) and "The Phantom of the Opera" (1986) гэсэн алдартай мюзиклүүд байна. Сонгодог хөгжмийн мюзикл

Saturday Night Fever (1978), "Grease" (1978), "Flashdance" (1983), "Amadeus" (1984) ч гэж бий.

ДҮРСЛЭХ УРЛАГ

Эхлээд тохиролцох юм байна. Учиргүй олон уран зургийн альбомтой, ямар ч зургийг хараад зурсан эзнийг нь хэлж чаддаг хүнийг учиргүй олон уран зургийн альбомтой, ямар ч зургийг хараад зурсан эзнийг нь хэлж чаддаг хүн л гэж нэрлэнэ. Урлагийн мэдрэмжтэй, гоо сайхны таашаалтай хүнийг урлагийн мэдрэмжтэй, гоо сайхны таашаалтай хүн л гэж нэрлэнэ. Пикассог үзээд шүтдэггүйгээрээ, Павароттиг сонсоод уярдаггүйгээрээ, Миколанжелогийн "Давид"-ийг хараагүйгээрээ, Тангагийн нэрийг дуулаагүйгээрээ учиргүй бүдүүлэг харанхуй болчихгүй. Гэхдээ л эднийг мэддэг байвал бахархал, мэдэрдэг бол гайхамшиг. Мэддэг бол мэдлэг, харин мэдрэхийн тухайд гэвэл зургаадугаар мэдэрхүй хэрэгтэй. Хүн хэмээх онцгой бүтээгдэхүүн оршиж байгаагийн илэрхийлэл нь урлаг байж магадгуй шүү!

Дүрслэх урлагийн түүхийн ерөнхий ойлголт өгөхүйц ямар нэг ном унших хэрэгтэй.

Тухайлбал Lowe & B.Hould, Publishers

хэвлэлийн газраас хэвлэсэн "The History of Art" гэсэн нэлээд том ном надад байна. Иймэрхүү нэг том ном аль ч соёлтой айлд, ядахнаа лавлагааны зорилгоор хадгалагдаж байвал зүгээр. Эсвэл энэ төрлийн сайхан CD-ч мундахгүй бий. Эндээс хүн төрлөхтний урлагийн ерөнхий түүхийг ойлгож, еренхий ангилал зүйг нь мэдээд авчих нь зохилтой-. Германы "Taschen" хэвлэлийн газар ямар л бол ямар багтаамжаар үнэтэй, хямд алингаар нь ч гоё цуврал гаргадаг юм шүү!

Одоогоор мэдэгдэж байгаагаар 30 мянган жилийн өмнө эртний хүмүүсийн хаданд зурж үлдээсэн сүг зурагнууд бий. Хамгийн алдартай нь өмнөт Франц, Умарт Испиниас олдсон

"Franco-Cantabrian''-ийн гэгддэг бүлэг бүтээл байна. Ялангуяа Lascaux- ийн "Үхэр", "Морь" зэрэг бүтээл нь цаг үетэйгээ харьцуулахад урлагийн нэлээд нандин олдвор. Олон жил

хоорондоо байлдсан Израиль, Египт хоёрыг Хэнри Киссэнжэр эвлэрүүлэхээр болж түүхэнд тун ч цөөхөн тэмдэглэгдэх амжилт гаргажээ. Тэгээд Эртний Египтийн сац суврагыг үзэхээр ирээд өөрийнхөө хийсэн ажлыг энэхүү цагийг ч айлгадаг гайхамшигтай харьцуулахад ямархуу жижиг юм болохыг ойлгосон гэдэг. Инка нарын уран баримал, тэдний тухайлбал зевхөн сэксийн фантазийг нь л анзаарахад Клинтон 3 000 жилийн дараа шинээр юу ч бодож олоогүй аж.

Герегийн амфитеатр, "Doriphorus", "Dyonisus",

эсвэл нилээд хожуугийн Хэллэникүеийн "Nike of Samothrace" буюу товчоор Никэ хэмээх ялалтын далавчтай бурхан, аварга наймалжны орооцолдооноос гарах гэж тэмцэж буй "Lao- coon", rap нь тасарчихсан "Venus de Milo", Ромын "Arringatore", "Augustus", хүрэл хөшөө "Marcus Aurelius" гоё биш гэж үү! 2-3 мянган жилийн өмнөх юм шүү дээ гэж бодсон ч, ерөөсөө гоо сайхны хувьд ч! Энэ үед л Ертөнцийн долоон гайхамшиг гэсэн үг гарчээ. Энэ нь Газар дундын тэнгисийг тойрсон ойлголт болохоос зарим хүний яриад байдаг

шиг алсын Цагаан хэрэм, хоёр мянга шахам жилийн хожим боссон Таж Махал ордоггүй юм шүү.

Цаашлаад Византын зааны ясан сийлбэрүүд, икон зураг, барльөф, Станбульд байдаг гэгээн Ионнийн сүм бол гайхам эд. Далимд хэлэхэд мянга гаран жилийн өмнө өнөөгийн Монголоос нүүсэн түрэг нар Бага Азид суурьшин Оттаман Түрэгийн эзэнт улс байгуулж Зүүн Ром, Византийн соёлын их өв дээр мордсон ба өнөөгийн түрэгүүдийн гайхуулах дурсгал нь тэднийх, харин өөрсдийнх нь түүхэн дурсгал, соёлын өв нь тухайлбал Архангайд байх жишээтэй.

Эртний Хятад гэдэг бол зүгээр л шүтээд үхчихмээр гоо сайхан, урлагийн ертөнц! Цинь улсын үеийн Шианы алдарт булшны олон шавар цэрэг дотор хоорондоо ижил царайтай нь үгүй гэж байгаа шүү дээ! Үүнийг байгуулсан Цинь Ши Хуандий бас их цагаан хэрмийг холбосон хүн. Тан династи бол тэр чигээрээ

бахархал. Ли Байг олон үеийн монгол орчуулагчид дуун хервүүлэг хийсэн, зарим нэгийг нь уншаад үз л дээ. Ван Вэйг ч гэсэн. Тангийн гурван өнгөт шаазан, Сүнгийн, Мингийн хөх, Чингийн шар шаазан гээд уулга алдам шүү дээ! Энэтхэгийн урлаг бол ердөө Таж Махал биш, нарийн ярьвал Доголон Төмөр хааны гуч хүү Бабурын байгуулсан Их Могол улсын нэгэн хааны байгуулсан ордон гээд бодохоор олон мянганы түүх, соёл, иргэншилтэй Энэтхэгийн хувьд ердөө л орчин үеийнх нь модэрн уран бүтээл юм. Готын үеийн хамгийн тод дурсгал бол 1163 оноос баригдаж эхэлсэн "Notre-Dame de Paris" буюу Парисын дар эхийн сүм байна. Энэ сүм өөрөө домог,

түмэн юмны сэдэв. Laon Cathedral (1165). Английн "King's College Chapel", Cambridge (1446-1515) болоод сүмийн дотрох алтарь бол сонгодог зүйлс. Герман болон умартын орнуудад XVI зуун хүртэл гот ноёлож байсан төдийгүй тухайлбал гот үсэг энэ зуунд Хитлерийг хүртэл хэрэглэгдэж байлаа шүү дээ..

Рененсанс буюу Дахин сэргэлт бол ертөнцийн түүхийн үндсэн эргэлт болсон момент юм шүү дээ. Чухам энэ үеэс харанхуй дундат зуун төгсгөл болж, орчлонгийн тухай Птолэмайн системийн ойлголт үеэ өнгөрөөн Копэрникийн наран төвтэй системийг зөвшөөрөн, Галилэй инквизатортой үзэлцэн үзэлцэн олон нээлтээ хийж, Америкийг Колумби олж, (Энэтхэг хүрэх богино зам хайж явсан тэрээр замд нь саад болж хөндөлдсөн Америкийг нээчихээгүй бол өөр юу ч нээх байсан юм билээ, тийм ээ?), Магалеан дэлхий бөмбөрцөг болохыг батлаж, Васка дэ Гамма газар зүйн асар их нээлтээ хийж, Гүтэнбэрг ном бараллаа. Галт зэвсэг гарч, түүнийг хамгийн түрүүн эзэмшсэн европчуудын талд хүчний харьцаа эрс эргэв. Орчин үеийн хотын суурь энэ үеэс тавигдаж, урбан иргэншил өнөөгийн ойлголтоор гараагаа эхлэв. Чухам энэ үеэс Европын буюу өрнийн гэгддэг орчин үеийн иргэншил үүссэн гэж олон судлаачид үздэг.

Энэ иргэншил өдгөө улам бүр дэлхийн нийтийг хамарсан шинжтэй болж, хүн төрлөхтний унивэрсаль иргэншил болон хувирч байна. Энэ үеэс хүн төрлөхтний тэргүүлэх сэтгэхүйд үндсэн үсрэлт гарчээ. Ер нь хүн төрлөхтний бүхий л түүхийг харахад хэдхэн цэг дээр үсрэлтийн үндсэн шинж агуулж байгаа ба үүнээс тухайлбал Дахин сэргэлтээс улбаалан Индустрийн үе эхлэж, XX зуунаас Постиндустрийн эрин эхэлсэн мэт. Ер нь Дахин сэргэлтийн үеийн тухай цогц ойлголттой болох нь зүйтэй. Түүх, гүн ухаан, улс төр, урлаг, сэтгэлгээ, техникийн дэвшил, шинжпэх ухаан, газар зүйн нээлт зэргийг нь бүгдийг нь хавсруулаад шүү дээ. Европчууд эртний Герег, Ромын тухай мэддэггүй шахуу байснаа хачирхалтай нь арабын эрдэмтэдийн тусламжаар энэ тухай ойлголттой болж, өөрсдийгөө тэрхүү Герег нарын залгамжлагчид хэмээн дахин сэргэж буй тухай ухагдахуун буй болжээ. Инквизацийн аймшигт харанхуй үеийн дараа хүманизмын үр соёолж Дантэ, Пэтрарх нар гарч ирэв. Ялангуяа 1453 онд

Константинополь унаснаар эртний Герегийн уламжпал барьдаг олон эрдэмтэд Италид ирж хүмүүнлэг үзлийг дэлгэрүүлэв. Гэхдээ умартаас ч Роттэрдамын Эразмус мэтийн хүманистууд төрсөн юм. Урлагт Дахин сэргэлтийг эхлүүлсэн эцэг нь Masaccio (1401-28). Умартын Дахин сэргэлтийг "The Portinari Altarpiece" бүтээсэн Hugo van der Goes гэж үздэг юм билээ.

Leonardo da Vinci (1452-1519), Michelangelo (1475-1564), Raphael (1483-1520) гурав бол Дахин сэргэлтийн урлагийн гурван сод төлөөлөгч. Леонардог бол хүний түүхэнд тохиолдсон "Number One" сартваахи гэж үнэлэх явдал их байдаг. 300 жилийн дараа бүтээгдэх далан, 500 жилийн дараа зохиогдох нисэх онгоцыг төсөөлж байсан нь оюун ухаан гариг хооронд зөөгдмөлийг батлаж байна, учир нь үүнийг мэддэг тархины удамшил нэг газраа цоорон илэрч гэсэн сонин таамаглалтай ч учирч байлаа. Ер ньтүүний намтартай танилцахаас гадна зургийнх нь төгс болсныг тайлбарласан мэргэжлийн хүний номыг ч сонирхоорой.

Түүнээс гадна тайлбарлаж чаддаггүй ч оньсго зөндөө, "Last Supper"- ийн 27 rap, Жокандогийн инээмсгэлэлийн нууц ч гэх шиг. Луврт орж ирж байгаа хүмүүсийн 40 хувь нь бушуухан гүйж очиж Мона Лизаг үзчихээд л бусдаас нь залхуураад гараад явчихдаг юм гэсэн, тэгэхээр урлагийн гайхамшиг гэдгээс гадна алдар цуу гэж нэгэн тусдаа марзан юм байгаа биз? Зигмунд Фройд Ромд ирж "Мойжес"- ийн баримлыг гурван жил судлаад, үүнээс илүү төгс юм байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм гэнэлээ. "Давид" бол бүр хэтэрхий төгс юм гээ биз дээ! Микеланжелог сүүлд нь чигээрээ юм харж чадахаа болиод, ЗӨВХӨН дээрээ өргөж гэдийж байж юм үздэг болтол нь өөрчилсөн гэгээн Петрийн сүмийн таазны зургийн учрыг хүнээр яриулж байгаа юм шиг номноос сайхан тайлбарыг нь уншвал гоё биз дээ? Рафаэлийн тухай ч гэсэн. Цаана нь Титиан гээд нэг титан байна! Барокийн үеийн үлдээсэн мер их, Францын Вэрсалийн ордон л гэхэд тэр чигээрээ урлаг. Gian Lorenzo Bernini 1624 "Apollo and Daphne" гэсэн гантиг баримал, Algardi, 1646-53

"Meeting ofAttila and Pope Leo" том гантиг рэльеф, Германы Rohr ын сүмийн альтар, барокийн үеийн сод зураач Пэтэр Рүбэнсийн сайхан зургууд гэх мэт. Луй XIV болон түүний Вэрсалийн аварга ордон, Барокийн ноёрхол зэргийн эсрэг гарч ирсэн рококо бол уугуул гарлаараа XVIII зууны Францын үзэгдэл ажгуу. Pierre Puget, "Milo of Crotona" гэсэн гантиг баримал байна. Неокласицизмын "Paolina Borghese as Venus Victrix," гэсэн Antonio Canova-ын гантиг баримал, Bertel Thorvaldsen- ий "Christ, Johnnie Baptist and the Apostles"

нэртэй гантиг... тэгээд л романтизм, реализм...

Би орчин үеийн зургийн урлагт дуртай, хэрээрээ ойлгохыг чармайдаг, цуглууладаг ч. Ийм учраас энэ талаар тайлбартай "суртал нэвтрүүлэг" хийгээд байх юм бол хичнээн л бол хичнээн чалчих учраас энд гол гол урсгалын төлөөлөгчдийг хамгийн алдартай бүтээлтэй нь зүгээр л жагсаачихъя. Имперсионизм Монэгаас эхэлсэн байх. Гэхдээ тун төстэй нэртэй Манэ гэж бас бий шүү. Claud Monet "Impersion", "Le

Dejeuner sur Therbe", Eduard Manet "Olympia", "La GrenouiHere", "La Cathedrale de Rouen", Перр Рэнуар "Le Moulin de la Galette" (имперсионизмын үеийн хамгийн шилдэг бүтээлийн нэг), "Усанд орсны дараа" (Дуудлага худалдаагаар япончууд хэдэн арван сая доллар шидэж, мөнгөөр зодож байж авсан), Эдгар Дэга

"La classe de dance", "Le Tub", Поол Сэзанн "Les grandies BiegneusesG.Seurat "Une dimanche apre- smidi a I'lle de la Grande Jatte", Поол Гюгэний Тахити аралд зурсан зургууд гэх мэт. Ван Гогийн зураг их онцлог, амьддаа ганцхан зургаа зарж өлсөж явсан түүний бүтээлүүд өнөөдөр дуудлага худалдаанд хамгийн үнэтэй нь! "Төмс идэгчид" (энэ нь бүр хэлц үг болжээ), "Наран цэцэг" (бараг 60 сая доллар хүрсэн), "Aemonop- mpem", (өөрийг нь хүн тоохгуй болохоор чихээ огтолж хаячихаад зурсан зураг) гэх мэт, гэх мэт. Симболистуудаас их алдартай хүн бол Норвегийн зураач Эдвард Мүнк байна. "The Dance of Life"-aac гадна "Хашгираан" гэж ёстой "аймаар" зураг бий.

Авангард (Avant-garde гэсэн франц үг) бол энэ зуунд гарсан фаувугаас кубизм, фүтүризм хүртэл, экспрессионизмаас абстракт хүртэл, конструктизмаас Баухаус, дадаизмаас сюрреализм хүртлэх энэ зууны эхэн үеийн модернист урсгалуудыг хэлж байгаа юм.

Хэнри Матисс, Анрэ Дэрайн, Кис ван Донгэн гээд байна. Пабло Пикассо бол өөрөө тусдаа авангард л даа. Түүний кубизмаасаа өмнөх хөх улаан үеийн зургуудтай нь танилцаарай. Кубист хамгийн алдартай зураг нь "Les Demoiselles d'Avinon" (Нэр нь хэлц үг болсон янхнуудын зураг), Герника"(Герман офицер "энэ таны бүтээл үү?" гэхэд "үгүй ээ, таны бүтээл!" гэсэн юм гэнэлээ). Фүтүризм бол Итали, Орос үзэгдэл (Маяковский). Метафизик зурдаг Жооржио дэ Ширико "Disqueiting Muses", Otto Dix "Portrait of Anita Barbe"гэх мэтээс гадна Пикассогийн "Усан оргипуурын дэргэдэхи гурван бүсгүй" гэхчлэн.

Дадаизм, марксизм, фройдизм, сюрреализм, экзистэнтиализм гээд хоорондоо бөөн холилдсон сүлжилдсэн ойлголт бий, гэхдээ их сонин. Марсел Душамп, Георг Грош гэснээ л Хуан Миро (20-иод оны авангардистуудаас хамгийн урт насалсан нь, 1992 оны Барселоны олимпын сүлдийг хамгийн сүүлд зурсан). Макс Эрнэст, Yves Tanguy, Paul Delvaux, Рэнэ Магрэ тэгээд "аугаа хүн байхын тулд хоёр үндсэн шаардлага хангасан байх ёстой, нэгдүгээрт испани үндэстэн байна, хоёрдугаар Салвадор Дали нэртэй байх ёстой" гэж хэлсэн Дали байна. Сюрреалистуудын зургийг Фройдоор бараг л "уншиж" болдог юм. Экспрэссионистууд ихэнхи нь германых. Гэхдээ Оросын жүүд Марк Шагал бол дэндүү дээшээ товариш! II дайнааас хойш авангардизм бас л Америк руу урсчээ. Энди Вархоол, Лихтэнштайн гэсэн хоёр луг бий. Поп арт, оп арт гэх мэтчилэн...

Өөр Поол Кли, Келли, Вилъям Күүнинг, Дэвид Хокнэй, Пиэт Мондриан, Кэнэт Холанд, Рацшанбэрг, Вошарали, гээд дандаа енөө үеийн

хүлээн зөвшөөрөгдсөн гигантууд байна. Дэлхийн II дайнаас хойш, ялангуяа 60- аад оноос хойш буй болсон дүрслэх урлагийн олон урсгалууудыг ерөнхийд нь контэмпорари арт гэдэг. Август Родиний гантиг баримлыг үзсэн л биз, харин түүний энэхүү модернист дүрсүүд нь энэ зууны эхээр бөөн шүүмжлэлийн бай болж байсныг мэдэх үү? Уран барималд Моор хэмээх англи хүн цоройсон тэргүүлэгч. Түүний "Хаан хатан хоёр" эсвэл ДНХ- ийн нээлтэнд зориулсан хөшөө зэрэг нь алнаа, ална! Уран барилгын тухайд гэвэд НҮБ-ын шилтгээн (Вэллис Харисон), Экспо 67ийн орон сууц (Мошэ Сафди)Токиогийн олимпийн цогцолбор (Кэнзо Тангэ), Сиднэйн дуурийн театр(Ёорн Утзон) Лүврийн мүзейн өргөтгөл (Минг Пэй) Кансайн нисэх буудал (Пиано), Штутгартын шинэ Гапирэй (Жэймс Стирлинг), Майрын өргөө (Алвар Аалто), Хонгкогийн Шанхай банк (Норман Фостэр), Парисын Помпидугийн төв (Рэнцо Пиано), Гюгэнхаймын мүзэй(Фрэнк Райт )Нью Йоркын Сиграм билдинг(Филип Жонсон), Лондонгийн Лойд билдинг(Ричард

Рожэрс), Прагийн бүжиглэж буй байрилга (Фрэнк о Гэри), Италийн Антонио Гауди гээд зөндөө.Ер нь бид чинь аванградизмынэриний иргэд юм байна шүү дээ. Фрэнк Райтын 1936 оны "Хүрхрээт байшин" гэсэн уран барилга урлагийн энэ салбарт бараг л хувьсгал болсон гэж үздэг юм билээ. Уран барилгад олон авангард урсгалууд гарсныг хооронд ялгадаг болбол зүгээр. Интэрнэйшнэл стайл гэдэг нь жараад оноос бүрэн давамгайлах болжээ. Дан орчин үеийн уран барилгаас бүтсэн шинэ хот ч байна. Ухаан нь, жараад оны үед жунглид цоо шинээр босгосон Бразил улсын шинэ нийслэл Бразила бол барагл уран барилгын мүзэй үзэсгэлэн. Дээр дурьдсан бүтээлүүдийг мэддэг таньдаг байвал үнэхээр зүгээр. Харин сонирхсон сэдэв бүтээлээрээ ахиулан лавшруулбал барагддашгүй их юм гарна. Модиляни ч юмуу Ван Гогийн амьдрал уран бүтээл, бүтээлийнх нь учир утга түүхийг сонирхоод явбал учиргүй их юм болж таарна биздээ. Ингэж гүнзгийрүүлэх эсэх нь чиний таашаал сонирхолтой холбогдох асуудал.

Харин Модиляни ямархуу баримал бүтээсэн, Ван Гогийн "Төмс идэгчид" ямархуу зураг байдгийг төсөөлдөг байх нь үндсэн шаардлага.

Манай Монголд социалист реализм гэгчийн хамгийн тод илрэлээ олсон хэлбэр нь уран зураг дүрслэх урлаг байх аа. Нөгөө үзэл суртлын дарга нар нь ямар хөгжмийг болж байна болохгүйгээ мэдэхгүй, харин нүдэнд харагдах юм руугаа л дайрч "чиглүүлж удирддаг" байсан бололтой. Гаваа, Цэгмид, Чогсом, Жанатхан гээд ганц хоёр бүтээлийг тооцохгүй бол ерөөд он хүртэл олигтой дүрслэх урлагийн бүтээл гарсан юм боловуу, манайд! Сүүлийн үед нийгэм нээлттэй болохын хэрээр сэтгэлгээ чөлөөтэй болж байна. До.Болд, Дүйнхэржав, Энхжин, Саранцацралт нарын урчуудын бүтээлтэй танилцахад гэмгүй.

МОРАЛЬ

Би дээр үед нэг чамин өгүүллэг уншсан юм. Зохиогчийн нэрийг мартжээ, лав л италийнх байсан. Манай дэлхийн эрэгтэй, эмэгтэй нилээд сансрын нисгэгчид өөр гаригийн иргэншилтэй ертөнцөд буудаг. Гэтэл тэндэхийн эрэгтэйчүүд "эхнэрээ алахад чинь туслах уу" гэсэн хачирхам санал тавьснаар үл барам юу юугүй хэд хэдэн эмэгтэй нисгэгчдийг цохиод алчихваа. Дэлхийнхэн урьдаас нь буудалцан бөөн сандраан болсны эцэст ямар учиртайг ярилцав. Тэр гаригт цаанаасаа цөөхөн эрэгтэй, олон эмэгтэйтэй байдаг учраас хүрэлцээнээсээ болоод эхнэрээ хэд хоногийн дараа алж, дараагийхыг нь авдаг заншилтай юм байна. Манайхан тэдний хэд хэдийг буудсан боловч тэд тэгэсхийгээд тайвширсан авч, Дэлхийнхэн эхнэрээ огт алдаггүйг дуулаад моральгүй муухайг нь жигшин үзэж, улангасан дайрна. Амьдрал хэмээх аз жаргалыг бүх эмэгтэйчүүдэд түгээн хүргэж чаддаг тэндэхийн ойлголтоор дэлхийнхэн

моралийн ялзрал болсон муу муухайн жигшим хүүдий ажгуу. Ингээд энэхүү моральгүй муухай заншил уул гаригт халдварлахаас сэргийлэн тэндэхийн эмэгтэйчүүд (тэд аль нэг нөхөр өөрийг нь сонгож авах хүртэл тусгай лагерьт ээлжээ хүлээгээд сууж байдаг) жигшлээ илэрхийлэн, уур хилэнгээ гаргаж дэлхийнхнийг бушуухан хөөж явуулдаг. Мораль гэдэг харьцангүй ойлголт байгаа биз? Гэхдээ энэ зохиол бол моралийн харьцангуйг гаргаж ирэх гэж л байж боломгүй хязгаараар харуулж буй хэрэг. Хүний нийтлэг мораль гэж бий биз дээ!? Орчин үеийн нийтлэг, уламжлалт, ёс заншлын, гүн ухааны моралийг юу гэх вэ? Хүний түүхийн бүхий л хайгуул чинь муу-сайн, хар-цагаан, бурхан-чөтгөр, ариун-нүгэлийн мөнхийн эрэл! Зуун жилийн өмнө хүний дундач наслалт манайд 40 хүрдэггүй байсан биз, одоо 70 шахаж байна. Хүн гэдэг махан бодиороо л дал наслах болохоос нэр нь 150 насалдаг бололтой. Бодлдоо, манай өвөө, эмээгийн зураг гээд дээр үед үхчихсэн хүний фото айлын шүүгээн дээр, жаазанд байдаг биз дээ. Мал адгууст ийм юм

байхгүй. Гутамшигтай амьдарсан бол 150 жилийн шившиг, Нэр төртэй амьдарсан бол 150 жилийн бардмагнал! Алдар суу бол өөр хэрэг, сайн муу аль ч алдар суу үүнээс хавьгүй урт наслаж магадгүй. Алдар суугаа түүхэнд үлдээхийн тулд ертөнцийн долоон гайхамшгийн нэг Эфксийг шатаачихсан Хэростатын нэр 2 500 жилийн дараа дурсагдаж л байна (Харин энэхүү уран барилгын гайхамшгийг барьсан хүний нэр нь үлдээгүй гэсэн байх аа!). Алдар суу гэдэг бол олж авах зүйл, нэр төр бол алдаж болохгүй зүйл гэж Шопэнхавэр хэлжээ. Ичнэ гэдэг хүмүүсийн өмнө шийтгүүлж байна гэсэн үг, харин совестийн хариуцлагыг бурхны емне хүлээнэ. Хууль үйлчилдэггүй юм гэхэд хүн чанар үйлчилж байх ёстой. Мораль боловсрол хоёр шууд холбоотой эд биш болох нь үгүйдээ л Лениний жишээн дээр дурайтал харагдана. Энд би моралийн сургааль айлдах гээгүй, тийм зорилго ч байхгүй. Дээр өгүүлсэн олон зохиол, урлагийн бүтээлүүд нэг талаас авч үзэх юм бол бараг бүгд моралийн асуудал хөндсөн.

Боловсролтой хүн үүнийг амархан тусгаж авдаг учраас энд ердөө л эргэж нэг сануулах гэсэн юм.

ШОГИЙН МЭДРЭМЖ, АФОРИЗМ

Ерөнхийлөгч П.Очирбатыг 1995 онд Их Британид айлчлахад англичууд түүнд балет үзүүлжээ. Гэтэл ерөнхийлөгчийн бие хамгаалагч суудал дээрээ унтсанаар үл барам тачигнатал хурхирч гарах нь тэр. Санаа нь зовсон англичууд "танай энэ хүнийг чинь сэрээчих үү?" гэж асуухад Очирбат "Хэрэггүй, хэрэггүй. Энэ хүнийг сэрээхгүй гэж танай бүжигчид хүртэл өлмий дээрээ цөмцөгнөж байгааг харж байгаа биз дээ!" гэсэн байна. Энэ тухай маргаашийн Лондонгийн бүх сонинуудад гарч Монголын ерөнхийлөгчийн шогийн мэдрэмжийг биширчээ. Үүгээр барахгүй Ерөнхийлөгчтэй уулзсан Хатан хаан түүний шогийн мэдрэмжид ихэд татагдан, уулзалт дууссаны дараа Бүкэнхэмийн ордны гадаа хаалга хүртэл гаргаж өгсөн нь, үргэлж үүдэн дээр нь анаж суудаг сурвалжлагчдын дуранд өртөн дахиад л бүх сонин дээр гарлаа. Хатан хаан уулзахаар ирсэн ямар ч зиндааны зочныг гадаа үүдэндээ гарган ёслодоггүй учраас

л ийм сенсаци болсон хэрэг. Энэ ертөнц дээр жүүд хийгээд англичууд шогийн мэдрэмж хамгийн аугаатай улс гэж ярьдаг. Шог хошныг аль хэр мэдэрч байна, тэдий чинээ интелегент гэж ч нотлох нь их бий. Энд чухам англичууд учраас л энэ шогийг ихэд олзуурхсан төдийгүй, чухам англичууд учраас л эзнийх нь шогийн мэдрэмжийг үнэлэж буй хэрэг байх.

Үнэндээ шогийн зэрэглэл ч гэж бий, түүнийг мэдрэх янз бүрийн төвшин ч гэж бий. Учир нь Шог гэдэг бол зевхөн хүнд л байдаг дээд төвшний харилцааны (communicationin) өвөрмөц хэлбэр юм Соёл иргэншил нэмэгдэх тутам шоглол, түүний утга агуулга гүнзгийрч, төрөл зүйл нь олширч илүү ухаалаг, илүү "хорон", илүү "амттай" болно. Хоцрогдсон нийгмийн шог хоцрогдсон л байж таарна, ихэнхидээ л ахуйн шинжтэй, үгний тоглоом элбэгтэй. Түүнээс гадна нийгмийн дотрохи боловсролгүй, хоцрогдсон бүлэглэлийн шог ч бас л болхи, хоцрогдсон байдаг. Их л бүдүүн тоймоор хэлэхэд Денис Фонвизиний

"Недоросл"-ийг уншсан хүн Монголын зурагтаар монголын хошин урлагийн жүжигчид 'Хонхны дууг" "Лонхны дуу" болгон дуулж байгаа тэр царай зүсийг нь харж шоолж, сэтгэлдээ өрөвдөж чадахыг л шогийн мэдрэмж гэх байх. Аягүй бол шогийн мэдрэмж нь оюуны илтгэцүүрийг Төрманы кээфицентээс илүү тодорхойлж ч мэднэ шүү. Хүний зан аашийг юунаас болж инээж буй шалтгаанаар нь тодорхойлж ч болно. Гэхдээ бүр абсолют юм болгоод ойлгочихов оо! Аугаа их эрдэмтэн Ньютоны шогийн мэдрэмжийг "хэмжвэл" аягүй бол нойл зааж магадгүй шүү дээ! Шог гэдэг маань орон зай, цаг хугацаа хоёроос хамаарч байдаг тул туйлын "эмзэг" эд дээ.

Хүний иргэншлийн хегжлийн эрхээр шог нь аман, бичгэн, үйлдлэн гээд хөгжсөнөөсөө гадна онигоо, ирони, сатир, комед, хар юмор, панфлет, комик, картүүн, ёгт үлгэр, карикатур, макароник, пароди, фельтони гээд төрөл зүйл нь тоочихын аргагүй олон болжээ. Жишээ нь нэлээд хожим Англиас хар юмор хэмээх төрөл

гарсан ба 30-аад оны үед сюрреалист Andre Bre- ton "Anthology of Black Humour" гэсэн "xap

түүвэр" гаргажээ. Эртний Герег, Хятад, Ром нь түрүүлээд иргэншилд орчихсон, сэтгэлгээ нь хөгжчихсөн байсан учир шоглол нилээд хөгжжээ. Дандаа онигоо зохиож, хүний дургүй хүргэж явсаар эцэст нь шоолуулагч нартаа хаднаас түлхүүлж үхсэн Эзопыг мэднэ биз дээ. Түүний ёгт үлгэрүүд өнөө болтол хэлцэгддэг.

Ромын Ювиналь "Difficile est satirom non scribere" (Ийм байхад чинь би шоолохгүй байж яаж чадах юм бэ!) гэж байгаад нийгмийн сатир олныг туурвисан. Гэтэл харанхуй дундат зууны шоглолыг хар даа. Нийгэм нь бүдүүлэгээсээ болоод олигтой шоглол ч байхгүй. Ойлоншпигелийн явган шог ч гэх шиг ахуйн шинжтэй, эсвэл "Тэнэгүүдийн хөлөг онгоц" гэдэг Европ даяар ярьдаг тэнэг хүмүүсийн тухай шог яриануудаас хэтэрсэнгүй. Энэ нь үлгэрлэвээс өнөөдөр манай нийгэмд их л амтархан хэлэлццэг "галзуучуудын тухай бүлэг онигоо" гэгчирхүү л юмаа даа, чааваас!

Дахин сэргэлтийн үеэс хүний ухаан санаа "дахин сэргэж" шоглол амилсан авч өнөөгийн нүдээр Раблье, Дантэ нарын шоглол (гүн ухаан болон яруу уянгыг нь хэлээгүй) нилээд болхи, Мольер, Свифтийнх хамаагүй дээр боловч тухайлбал энэ зууны хамгийн их ишлэгдцэг Орвэллийнхтэй харьцуулахад нялх хүүхдийн яриа шүү дээ. XX зууны шоглол туйлын хөгжин, олон терөл зүйл болж, утга нь улам гүн, улам далд, улам хурц... өерөөр хэлбэл илүү оюун ухааны болж чаджээ. Ганц жишээ хэлэхэд Абсурд театр бол шоглол, гэхдээ гүн ухааны аястай, бэлэг тэмдгээр үзүүлдэг байдал илт давамгайлна.

Шогийг зохиоход байгалийн авъяас хэрэгтэй л байх харин шог ойлгохын тулд ихэнхидээ л боловсрол хэрэгтэй дээ. Гэхдээ энд төвшинг зааж буй хэрэг юм, нялх хүүхэд ч гэсэн инээдэг нь өөрт нь таарсан шогийг ойлгож байна л гэсэн үг шүү дээ. Шоолох бол хамгийг хүчтэй зэвсэг. Иймдээ ч бүх үеийн дарангуйлагчид бөмбөгнөөс илүү шогоос айдаг байлаа. Хитлер,

Сталин нарын үед шоглол нууц байдалд орж байв. Шоолох бол хамгийн сайн "хорлон сүйтгэх" зэвсэг. Зөвлөлтийн эзэнт улсын дотор олон жил яригдсан онигоог Америкийн зохих албад зориуд зохиож өгдөг байсан гэж сонссон. Энэ үнэн бол тэр том гүрнийг унагаж орхидог шоглол гэгч мөн хүчтэй еэ!

Шоглолын гол хүч нь түүний хурц ухаанд (англиар "wit", оросоор "остроумность") оршино. Нөгөө нь түүний цаг үеэ олох асуудал байна. Социализмын үеийн тухай бидний үеийхний ярилцдаг байсан шоглолыг өнөөгийн залуус ойлгохгүй, яагаад гэвэл цаг нь нэгэнт өнгөрчээ. Хуульч Сандагийн гэх мэтийн болон элдэв монгол явган шог их бий боловч цаг нь ч өнгөрсөн, нөгөөтэйгүүр төвшин ч тааруухан. Дээр үеийн "Тоншуул", "Матар", "Хүмүүжил жигшил" зэрэг сэтгүүлээс аль тааралдсаныг нь авч үзээрэй, болхи шоглол өөрөө ёстой мундаг шог байдаг юм шүү дээ. Одоо ч "Үнэн" зэрэг сонинд гардаг онигоо бол өөрийг нь эргүүлж шоолох утгаараа авангард бүтээл!

Монгол хэлийг шоглолд зөв ашиглах талаар С.Дашдооров, Ж.Барамсай, Ц.Доржготов, Ц.Байдий нарын зохиол болон Ш.Очирбатын орчуулга их тус болно. Монголын шоглолыг дэлхийн жишигт хүргэж байгаа нэг хүн бол Б.Цэнддоо юм. Түүний "Ерээд оны Тунгалаг Тамир", "Хаврын 17 зочин", "Улс төрийн 333 онигоо" (энэ номыг би бас хамжиж бичилцсэн!), "Марко Поло Монголд" зэрэг бүтээлийг нь сонирх. Элэглэл, фельетон зэрэгт нь остроумность бий, бий!

Афоризм гэж нэг айхтар юм бий. Эртний латин хэлэнд номны өмнөх үгийг ингэж нэрлэдэг байсан бол өдгөө нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн, зарчим, баримтлалыг хамгийн богиноор илэрхийлэхийг ингэж нэрлэх болжээ. Афоризмыг шог хэлбэрээр илэрхийлэх нь их болсон ба ингэснээр хүнд илүү сайн тусдаг. Суут хүмүүсийн хэлсэн оновчтой үг афоризм болон үлдэх нь ихэнхдээ. Ер нь афоризм бол оюун санаа цаасан дээр буух бүх хэлбэрийн хамгийн хурц, хамгийн хэцүү,

хамгийн нарийн нь болов уу! Максим гэсэн афоризмтой адил ойлголт бий. Напалеоны максим гээд олон бий шүү дээ. Гэхдээ уян хатан биш, ямар нэг зарчмыг туйлын үнэн болгож баримтладаг хүнийг максимлист гэдэг ба энэ нь төдийлөн магтсан үг биш шүү!

"Quotations" гэсэн ерөнхий нэртэй ишлэлийн түүвэр өрнөдийн орнуудад хармааны жижигээс авахуулаад хэд хэдэн боть хүртэл янз бүрээрээ хэвлэгдсэн байдгаас хэр тааруухан нэгийг өөртөө хадгалж байх хэрэгтэй. "Боловсролгүй хүн ядахнаа ишлэлийн ном уншаад сууж байвал их юм шүү дээ" гэж Чөрчилл хэлсэн нь олон салаа утгатай үг л дээ. Ишлэлийн номноос олон санаа шинээр олж авна шүү. Мэргэдийн хэлсэн олон сайхан ишлэлийг Г.Аюурзана монголчилж хэд хэдэн түүвэр гаргасан, олж хадгалаарай. Чухам ийм номонд хүн төрлөхтний оюуны жижигрүүлсэн нягт бөөгнөрөл бий, харин тайлж уншина гэдэг нэлээд хөдөлмөр орно.

ТӨГСГӨЛ

За ингээд жаран хуудас зааварчлага бичээд дууслаа. Амьдралын их замд чи гарлаа. Аян замд хамгийн тээртэй хүнд ачаа бол хоосон цүнх гэж англичууд ярьдаг юм билээ шүү! Амьдралын их урт замд чинь амжилт хүсье. Алдрын титмыг даахуйц чадалтай болохоос чинь өмнө амжилт алдар хүнд битгий илгээгээрэй гэж бурханд сайн залбир, дааж чадахгүй бол дарагдаж үхнэ. Энэ урт сургаалийг еөрийн биш хүлээн зөвшөөрөгдсен өрөел бусдын ишлэлээр (надад их таалагддаг) тегсгөе. "Юу ч мэдэхгүйгээ л би мэдэж байна." (Сократэс) (Энд даруу байдлыг эрхэмлэх тухай биш мэдлэг гэгч нь өөрөө хүн насандаа яаж ч чармайгаад өчүүхэн хэсгийг нь л эзэмшиж болох зах хязгааргүй өргөн уудам юм гэдгийг хэлж байгаа гэж би ойлгодог.), "Was ist der langen Rede kurzer Sinn!" (Schiller);, "Quo vadis, Domine?!" (Bible) (Энэ асуултыг еөрөө өөртөө байн байн тавьж байгаарай!) "Mon ver- ren'est pas grand, mais je bois dans mon verre"

(Musseta);, "Век живи, век учись" гэчихээд "умри дураком" гэж нэмж "гуйвуулна, "Е pur si mouve!" (Galilei), "Cogitationis poenam nemo pat- itur", "Cogito ergo sum" (Cartesius), "A bon en- tendeur saluf", "Errare humannum est", "Хүн өөрөө бүх юмны хэмжүүр мөн" (Протагорус), "The truth is more important then fact" (Wright), гэвч "Se non e vera, e molto ben trovato" Баяртай,

сайн яваарай, залуу минь! Баабар ах чинь

УНШИГЧ ТАНАА

"Дори Идэр дүүдээ" ном анх хэвлэгдээд арав шахам жил өнгөрчээ. Энэ хооронд хорь гаруй мянган хувь борлогдсон ба уншигч олноос маш олон захидал, и-мэйл ирснээс гадна оюутан залуустай уупзаж явахад эл номтой холбогдсон асуулт тун ч их гардаг. Иймээс уншигчдын хэрэгцээ, өөрөөр хэлбэл зах зээл байгаа юм байна гэж ойпгоод эл номын гурав дахь хэвлэлийг гаргахаар шийдсэн юм. Ойлголтонд нэмэр болгох үүднээс зураг чимэглэл тайлбар оруулснаас гадна, түрүуний хэвлэлд алдаж омголтсон, мартаж дутуудуулсан зүйлээ нөхлөө. Энэхүү гурав дахь хэвлэлийг Дэлгэржаргал захиралтай "Ирмүүн" компани эрхлэн гаргаж байна. "Боловсролтой залуу хүнд зөвлөх номын жагсаалт" бид гаргаж байна. Энд уран зохиолын бус 60 орчим, уран зохиолын 100 орчим зохиолын нэр байгаа. Үүнээс 70 орчим нь урьд монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн. "Дори Идэр дүүдээ" ном анх гарснаас хойш энд

бичигдсэн олон зохиолыг манай орчуулагчид, хэвлэлийн газрууд санаа гарган хэвлэн гаргажээ.

БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ХҮНД ЗӨВЛӨХ НОМЫН ЖАГСААЛТ

Тод хараар арай турүүлж унших номыг тэмдэглэв.

УРАН ЗОХИОЛЫН БУС ЗОХИОЛУУД

1.Мортаймар Адлэр "Аугаа санааг хэрхэн ойлгох вэ" Mortimer J. Adler "How to Think About The Great Ideas"

2.Стэфэн Ковэй "Ажил хэрэгч хүний 7

зуршил" (орчуулагдсан) Stephen R Covey "The

7Habits of Highly Effective People",

3.Стивэн Хаукинг "Цаг хугацааны товч түүх. Их тэсрэлтээс хар нүх хүртэл" (орчуулагдсан) Steph- en Hawking "A Breaf History of Time; From the Big Band to Black Holes"

4.Жэймс Ватсон "Xoc спираль" James Wat- son "The Double Helix"

5.Эрвин Шродингэр "Амьдрал гэж юу вэ? Er- win Schrodinger "What is life?"

6.Конрад Лорэнц "Соломон хааны бөгж. Амьтны араншингнйн тухай шинэ тайлбар" Konrad Lorenz "King Solomon's Ring: New Light on Animal Ways'

7.Конрад Лорэнц "Түрэмгийлэл " Konrad Lorenz "On Aggression"

8."Ариун Библи" (орчуулагдсан)

9.Бэртранд Рассэл "Өрнийн гүн ухааны түүх" Bertrand Russell "History of Western Philosophy

10."Бодь мөрийн зэрэг"

11."Мял богдын гэгээрсэн намтар"

12."Амьдралын хүлээснээс ангижирахуй" (Тогмор ложин)

13."Ертөнцийн шашнууд" "Religions of World"

14.Фүн Юүлайн гүн ухааны сургааль "Selected Philosophical Writhings of Fung Yu-Lan"

13.Николо Маккиавилли "Дээдэс"

орчуулагдсан Niccolo Machiavelli "The Prince"

14.Имманүэль Кант "Цэвэр шалтгааны шүүмж" Immanuel Kant "Critique of Pure Reason"

15.Томас Моор "Утопи" (орчуулагдсан) Tho- mas More "Utopia"

16.Блэйз Паскаль "Апологи" Blase Pascal "Apo- logie"

17.Вольтэр "Жамаараа яваа ертөнц" (орчуулагдсан) Voltaire "Candide"

18.Фридрих Ницшэ "Заратустра ингэж хэлсэн" Friendrich Neitzsche "Thus Spake Zarathustra"

19.Томас Жэффэрсон "Tycraap тогтнолын тунхаг" (орчуулагдсан) Томас Жэффэрсоны

"Declaration of Independence"

20.Никопай Бердяев. "Оросын коммунизмын мөн чанар" Николай Бердяев "Истоки смысль русского коммунизма"

21.Карл Маркс, Фридирих Энгельс "Эв хамт намын тунхаг"

22.Адам Смит "Үндэстний баялаг" - (орчуулагдсан) Adam Smith " Wealth of Na- tions"

23.Альфрэд Маршалл "Эдийн засгийн зарчим" Alfred Marshall, "Principles of Economics"

24.Фрэдэрик Бастиа "Хууль" (орчуулагдсан) Frederic Bastiat "Low"

25.Рөүз ба Мильтон Фридман "Хувь заяагаа сонгох нь" (орчуулагдсан) Milton Friedman, Rose D. Friedman "Free to choose" Рөүз ба Мильтон Фридман "Капитализм ба эрх чөлөө" (орчуулагдсан) Milton Friedman, Rose D. Friedman "Capitalism and Freedom"

26.Дэвид Лэндс "Үндэстний баялаг ба гуйранчлал" David Landes "The Wealth and Poverty of Nations"

27.Эрнандо дэ Сото "Нуугдмал капитал" (орчуулагдсан) Hernando De Soto, "The Mystery of Capital: Why Capitalism Triumphs in the West and Fails Everywhere Else"

28.Марк Скоусэн "Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал" (орчуулагдсан) Mark Skousen "The Making of Modern Economics; The lives and ideas of the Great Thinkers"

29.Альбэрт Камю "Зохиолууд" Albert Camus "The Stranger", "The Plague, "The Fall", "Rebels", "The Myth of Sisyphus"

30.Жан Поол Сартр "Эрх чөлөө хүрэх зам" Jean- Poul Sratre "Roads to Freedom"

31.Эрих Фромм "Зохиолууд"

орчуулагдсан Erich Fromm "The Fear of Free- dom" "The Sane Society"(opчyyлaгдсан)

32.Шарпь Лүй Монтэскю "Хуулийн амин сүнс" Charles-Louis Montesquieu "The spirit of Laws"

33.Алэксис дэ Токүэлл "Америк дахь ардчилал" Alexis de Tocqueville "Democracy in America"

34.Мортаймэр Адлэр "Ayraa сэтгэлгээг хэрхэн ойлгох вэ" Mortimer J. Adler "How to Think About the Great Ideas"

35.Алвин Тоффлер "Ирээдүйн цочрол" Alvi Toffler "Future Shock"

36.Зигмунд Фройд "Психоанализ" Sigmund Freud "Interduction to Psychoanalism"

37.Зигмунд Фройд "Зүүдний тайлбар" "Inter- pretation of Dreams";,

38.Карл Поппэр "Зохиолууд" Karl Popper "The Logic of Scientific Discovery", "Objective know- ledge"

39.Карл Поппэр "Нээлттэй нийгэм ба түүний дайснууд"(орчуулагдсан) Karl Popper "The Open Society and its Enemies"

40.Карл Саган "Эдэн цэцэрлэгийн луу" Carl Sagan "The Dragons of Eden: Speculations on the Evolution of Human Intelligence"

41.Айзак Азимов "Факт бүүк" "Isaac Asimov's Fact Book"

42.Айзак Азимов "Эхлэл" орчуулагдсан

43.Фрэнсис Фүкүяама "Итгэл" Fracis Fukuyama "last Man", "Trust"

44."Түүхэн өгүүллүүд" "75 Readings: An An- tology"

45."Түүхэн хэлсэн үгс" "Historic Speeches"

46.АрнольдТойби "Түүх судпал" Arnold Toynbee "Study of History

46.Хэрбэрт Вэльс "Дэлхийн товч түүх" Her- bert Wells "A Short History of the World"

47.Фэрднанд Браудэл

"Иргэншлийнтүүх" Fernand Braudel "A His- tory of Civilization"

48.Поол Жонсон "Орчин цагийн түүх" Paul Johnson "Modern Times; A History of the World from 1920's to the 1990's"

49.Поол Жонсон "Гэгээрүүлэгчид" "Intellectu-

als'

50.Поол Жонсон "Америкийн ард түмний түүх" "A History of the American People"

51.Николай Карамзин. "Оросын түүх" Николай Карамзин "История государства Российского"

52.Апьбэр Матиез "Францийн хувьсгал"

53.Майкл Хаарт "Түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүн" Michael H.Hart "The ЮО a ranking of the most influential Persons in His- tory"

54.Робэрт Рүпэн "XX зууны монголчууд" (орчуулагдсан)

55.Робэрт Рүпэн " Монгол улс хэрхэн удирдагддаг вэ" "How Mongolia Is Really Ruled:

A Political History of the Mongolian People's Re- public, 1900-1978

56.Баабар "XX зууны Монгол; Нүүдэл суудал-гарз олз"-(хэвлэгдсэн) Жүвэйни "Дэлхийг байлдан дагуулагчдын түүх" (орчуулагдсан)

57.Марко Поло "Орчлонгийн элдэв сонин". (орчуулагдсан)

58.Жиованни дель Плано Карпини, "Монголчуудын түүх", (орчуулагдсан)

59.Гильём Рүбрик "Дорно этгээдэд зорчсон минь" (орчуулагдсан)

60.Лувсанданзан "Алтан товч"

61.Саган Сэцэн " Эрдэнийн товч" (хэвлэгдсэн)

62.Саундэрс "Монголын байлдан дагуулал " (орчуулагдсан)

63.Робэрт Маршалл "Дорнын шуурга" Robert Marshall "Storm from the East"

64.Ш.Г.Надиров "Цеденбал, 1984 год"

65.Шинкарев "Цэдэнбал ба Филатова: Хайр сэтгэл, эрх мэдэл, эмгэнэл"

66.С. Лузянин "XX зууны эхэн хагасын Орос-Монгол-Хятад" С.Лузянин "Россия- Монголия-Китай в первой половине XX в.",

66. А.Амар "Монголын түүх"-(хэвлэгдсэн)

Везэрфильд "Чингис хаан: Дэлхийн шинэ дэг" орчуулагдсан

67.Я Ханжан "Далай ламын намтар" (орчуулагдсан)

68."Монголын нууц товчоо" (хэвлэгдсэн)

69.Л. Хелл, Д. Зиглэр "Хувь хүний тухай"

Larry Hjelle, Daniel J Ziegler "Personality Theor- ies"

70. Девид Майр "Нийгмийн психологи"

David G.Myer "Social Psychology"

УРАН ЗОХИОЛ

1."Омар Хаяамын дуулал" (орчуулагдсан)

2."Мянга нэгэн шөнийн үлгэр" (орчуулагдсан)

3.Цао Чан "Упаан асрын зүүд" (орчуупагдсан)

4.Рабиндранат Тагүүр "Өргөлийн дуун" (орчуулагдсан)

5.Дантэ "Тэнгэрлэг туульс" (орчуулагдсан)

6.Бокачио "Декамерон" (орчуулагдсан)

7.Мигүэль дэ Сэрвантэс "Кихот ноён" (орчуулагдсан)

8.Франсуа Рабэлэ "Гаргантуа, Пантагруэль хоёр" (орчуулагдсан)

9.Мольер "Жүжгинн захианууд" - "Тартюф". "Мезантроп"

10.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл".(орчуулагдсан)

11.Гетэ "Фауест"

12.Ханс Кристиан Андерсон "Үлгэрүүд"' (орчуулагдсан)

13.А.А.Милнэ "Винни Пүү",

14.Ф.Достоевский "Гэм зэм", "Приступление и наказание". (орчуулагдсан)

15.Ф.Достоевский "Ах дүү Крамазовынхан" "Братья Крамазовых" (орчуулагдсан)

16.Лев Николаевич Толстой "Дайн ба Энх" (орчуулагдсан)

17.Толстой "Анна Каренина" (орчуулагдсан)

18.Александр Пушкин "Евгений Онегин" (орчуупагдсан)

19.Александр Грибоедов "Ухаантайн зовлон" (орчуулагдсан)

20.Иван Гончарев "Обломов" (орчуулагдсан)

21.Николай Гоголь "Амыүй албат", "Байцаагч түшмэл", "Диканка орчимд өнгөрүүлсэн үдэш" (орчуулагдсан)

22.Иван Крыловын ёгт үлгэрүүд (орчуулагдсан)

23.Иван Тургенев "Эцэг, хүү", "Анхны хайр" (орчуулагдсан)

24.Шекспир "Жүжгийн зохиолууд" - "Данийн хан хүү Хамлет", "Макбет", "Отелло", "Лир ван", "Ромео Жулетта" (орчуулагдсан)

25.Даниел Дефо "Робинзон Крузо" (орчуулагдсан)

26.Вальтер Скотт "Айвенго" (орчуулагдсан)

27.Чарльз Диккенс "Оливер Твист" (орчуулагдсан)

28.Диккенс "Давид Копперфильд" (орчуулагдсан)

29.Роберт Стивенсон "Доктор Жэкилл, Мистер Хайд"

30.Оскар Вайлд "Дориан Грейн хөрөг"

31.Эдгар По "Алтан цонх" (орчуулагдсан)

32.Фэнимор Күпэр "Сүүлчийн Могикан" (орчуулагдсан)

33.Бичэр Стоу "Том авгын овоохой" (орчуулагдсан)

34.Жэк Лондон "Аниргүй цагаан дайд" (орчуулагдсан)

35.Марк Твейн "Гекельберри Финнд тохиолдсон адал явдал" (орчуулагдсан)

36.Марк Твейн "Том Сойрын адал явдал" (орчуулагдсан)

37.Докторов "Регтайм" E.L. Doctorow "Rag- time"

38.Жозэф Конрад "Лорд Жим"

39.Хэнри Жэймс "Элчин сайдууд"

40.Марсэл Прүс "Алдагдсан цагийн эрэлд"

41.Жэймс Жойс "Үлиссис"

42.Франц Кафка "Процесс"

43.Алдоус Хакслэй "Гайхамшигт шинэ ертөнц"

44.Жоорж Орвэлл "Эзнээ сольсон нь" (орчуулагдсан)

45.Орвэлл "1984"

46.Томас Манн "Доктор Фауст"

47.Владимир Набоков "Лолита"

48.Юкио Мишимаги "Алтан асрын сүм"

49.Габриэль Гарсиа Маркэс "Зуун жилийн ганцаардал" (орчуулагдсан)

50.Эрнэст Хэмэнвүэй "Түүвэр" (орчуулагдсан) Ernest Hemingway "The Sun Also Rises", "A Farewell to Arms"

51.Эрнэст Хэмэнвүэй "Хэнийг дуудаж хонх цохив"

52.Жон Стэйнбэк "Хүмүүс ба хулганууд" John Steinbeck "Mice and Men"

53.Фицжэральд "Аугаа Гатсби" F. Scott Fitzgerald "The Great Gatsby"

54.Фолкнэр "Абсалом абсалом" William Faulkner "Absalom, Absalom!", "The Sound and the Fury"

55.Грэм Грин "Хүний хүчин зүйл" Graham Greene "The Human Factor"

56.Томас Элиот "Эсээ"

57.Хэллэр "Кэч 22" Joseph Heller "Catch 22"

58.Pot "Портнойн комплекс" Philip Roth "Port- noy's Complaint"

59.Рүшди "Шулмын шүлэг" Salman Rushdie "The Satanic Verses"

60.Хэнрих Бөөл "Түүвэр" Henrich Boll "What's to Become of the boy?, or Something to do with Books"

61.Рэмарк "Өрнө фронтод сонин юу байна?" (орчуулагдсан)

62.Гүнтэр Грасс "Түүвэр" Gunter Grass "The Tin Drum", "Dog Years"

63.Мартин Нексе "Хүний бяцхан үр Дитте" (орчуулагдсан)

64.Мартти Ларни "Асуух нурууны эмч буюу аргагүйн эрхэнд луйварчин" (орчуулагдсан)

65.Ярослав Хашек "Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал" (орчуулагдсан)

66.Чапек "Шавьжны амьдрал" Karel Capek "The Life of the Insects"

67.Шенкевич "Kya вадис" Henryk Sien- kiewicz "Qua Vadis?"

68.Анджэйевски "Алмааз чандруу хоёр" (орчуулагдсан)

69.Иво Андрич "Дрина голын гүүр" (орчуулагдсан)

70.Денис Фонвизин "Недоросль"

71.Михиал Булгаков "Мастер Маргарита хоёр" (орчуулагдсан)

72.Борис Пастернак "Доктор Живаго"

73.Александр Сольженицын "Один день из жизни Ивана Денисовича"

74.Илья Ильф, Евгений Петров "Арван хоёр сандал" (орчуулагдсан)

75.Василий Шукшин "Түүвэр" (орчуулагдсан)

76.Чингиз Айтматов "Анхны багш", "Зуунаас урт өдөр" (орчуулагдсан)

77.Ибсэн "Нора"

78.Рюксюкэ "Түүвэр" Akutagawa Ryuriksuke "Rashamon", "Yabu no naka"

79.Абэ Кобо "Элсний хүүхэн" Kobo Abe "The Woman in the Dunes"

80.Кавабата "Цасан орон" Yasunari Kawabata "Snow Country"

81.Оэ "Зохиолууд" Kenzaburo Oe "Nip the Buds, Shoot the Kids"

82.Мишима "Түүвэр" Mishima "Death in Mid- summer, and Other Stories"

83.Луис Каролл "Аписа гайхамшгийн оронд"

84.Вэльс "Цагийн машин"

85.Агата Крист "Дорны буухиа галт тэргэнд гарсан аллага" Agatha Christie "Murder on the Orient Express"

86.Воннэгүт "Нядлагааны газар" Kurt Vonnegut "Slaughterhouse Five"

87.Шекспирийн сонатууд (орчуулагдсан)

88.Жорж Гордан Байрон "Түүвэр" ("Чайлд Харольдын аялал", "Дон Жуан")

89.Вильт Витман "Өвсний навч" (орчуулагдсан)

90."Дэлхийн уран зохиолын бүх шидээвэрүүдийн товчлол" Эртний болон дундат зуун, дахин сэргэлтийн үеийн гадаадын уран зохиол "Всешедевры мировой литературы вкратком изложении; Сюжеты и характеры" Зарубежная литература Древних эпох, средневековья, возрождение "Дэлхийн уран зохиолын бүх шидээвэрүүдийн товчлол" XX зуун

"Все шедевры мировой литературы в кратком изложении; Сюжеты и характеры" Зарубежная литература XX века

91.Бэртольд Брэхт "Жүжгийн зохиолууд" Brecht

92.Бэкэт "Жүжгийн зохиолууд" Samuel Becket

93.Мрожэк "Жүжгийн зохиолууд" Mrozek

94.Бэрнард Шоу "Жүжгийн зохиолууд" Bernard Show

95.А.П. Чехов "Жүжгийн зохиолууд" ("Дядя Ваня", "Чайка", "Три сестры", "Вишнёвый сад", "Медведь", "Свадьба", "Предложение", "Юбилей") (орчуулагдсан)

96.Брэтон Andre Breton "Anthology of Black Hu- muor"

97.Эзоп "Ёгт үлгэрүүд"

98."Цэцэн мэргэн ишлэл", "Quotations"

Thank you for evaluating ePub to PDF Converter.

That is a trial version. Get full version in http://www.epub- to-pdf.com/?pdf_out